| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00150/И |
| Дугаар | 137/ШШ2025/00121 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 137/ШШ2025/00121
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ........ байр, “Г.б” ХК /улсын бүртгэлийн дугаар ....., регистрийн дугаар ...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...... тоот оршин суух, А.Э /РД:...., утас: ...../,
Хариуагч: ....... тоот тоотод оршин суух, Б.А /РД:....., утас: ....../ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 13,784,147.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.б ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Э Б.А нар нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ЗГ...... дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж 16,800,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 15.6% хүүтэй сар бүр тэнцүү төлөлт хийж 2026 оны 09 дугаар сарын 05-ны өдөр зээлийг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэтэл зээлдэгч А.Э Б.А нар нь дээрх зээлийн гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нийт 125 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,756,869.66 төгрөг, хүүгийн төлбөрт 1,521,196.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,427.29 төгрөгийн зээлийг төлсөн. Иймд зээлдэгч Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-т заасны дагуу цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 13,043,130.34 төгрөг, хүүнд 714,157.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16,360.21 төгрөг нийт 13,773,647.66 төгрөг болон нотариатын зардалд 10,500 төгрөг нийт 13,784,147.66 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч А.Э, Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч А.Э, Б.А бид Г.б ХК-ний нэхэмжилсэн 13,784,147.66 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г.б” ХК нь хариуцагч А.Э, Б.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,784,147.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Э Б.А нар нь зээлийн гэрээний үүрэгт 13,784,147.66 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Г.б” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Э, Б.А нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,784,147.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Э, Б.А нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.871 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 113,435 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 113,435 төгрөгийг хариуцагч А.Э, Б.А нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц