Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 316/ШШ2025/00315

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 316/ШШ2025/00315

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг *** дугаар хороо, *** гудамж, өөрийн байранд байрлах, *** ХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, *** сум *** дугаар баг, **** дүгээр хэсэг, *** дугаар байр, 00 тоотод оршин суух хаягтай, *** овогт ***/РД:***, утас:***/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 25,345,261 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан үзэж,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Иргэн *** нь *** байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 3020-2024 тоот *** харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээний дагуу 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр MN310030003095011051 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 22,648,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20.4 хувийн хүүтэйгээр хувийн хэрэгцээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээл авсан бөгөөд үндсэн зээлээс 493,016.02 төгрөг, зээлийн үндсэн хүүгээс 1,502,300.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 18,483.95 төгрөг, нийт 2,013,800 төгрөг төлсөн боловч 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш төлбөрөө төлөхгүй зөрчил үүсгээд байна. *** байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлөгдөөгүй үлдэгдэл нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээл 22,154,984 төгрөг, зээлийн хүү 3,095,464 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,813 төгрөг, нийт 25,345,261 төгрөг гэжээ[1].

Хариуцагч *** нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

..*** ХК нь *** надад холбогдуулан 25,345,261 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Үнийн дүн дээр маргаан байхгүй. Нэхэмжилсэн төлбөрийг *** төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх болно. Улсын тэмдэгтийн хураамжийг тайлбарлаж өгснийг ойлголоо ...гэжээ.[2]

ҮНДЭСЛЭХ нь:

*** ХК нь **** холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 25,345,261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,345,261 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, нийцсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар **** ХК-ийн нэхэмжлэлтэй *** холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 25,345,261 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,677 төгрөгийн тал хувь болох 142,338.05 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 142,338.05 төгрөгийг Төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ

 

 


[1] Нэхэмжлэлээс иш татав

[2] Хариуцагчийн тайлбараас иш татав