Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 316/ШШ2025/00325

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 316/ШШ2025/00325

Сэлэнгэ аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг *** дугаар хороо, *** давхар *** тоотод байрлах, *** ББСБ ХХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, *** сум *** дүгээр баг, ****, **** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягтай, *** овогт *** /РД:***, утас:***/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,249,101 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан үзэж,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*** ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай компанид хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 100011 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 400,000 төгрөгийг 8.7 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн.

Хариуцагч нь зээлийн гэрээ болон **** аппликейшн-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ үл биелүүлсэн, компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийгээгүй байгаа нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2, дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ ноцтой зөрчиж байна. Иймээс 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нэхэмжилсэн дүнг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.[1]

Хариуцагч ***** нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:/ хавтаст хэргийн 28 дугаар тал/

...**** ББСБ ХХК нь **** холбогдуулан 1,249,101 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүн дпээр маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх болон улсын тэмдэгтийн хураамжийг тайлбарлаж өгснийг ойлголоо ...гэжээ.[2]

 

ҮНДЭСЛЭХ нь:

**** ББСБ ХХК нь **** холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүрэгт 1,249,101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,249,101 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, нийцсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар **** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй **** холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 1,249,101 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,530 төгрөгийн тал хувь болох 17,265 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 17,265 төгрөгийг Төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ

 

 


[1] Нэхэмжлэлээс иш татав

[2] Хариуцагчийн тайлбараас иш татав