| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/00358/И |
| Дугаар | 316/ШШ2025/00330 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 316/ШШ2025/00330
| 2025 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 316/ШШ2025/00330 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг *** дугаар хороо, ***, *** тоотод байрлах, **** ХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, **** сум *** дугаар баг, *** дугаар хэсэг, *** дугаар гудамж *** тоотод оршин суух хаягтай, **** овогт **** /РД:***, утас:***/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээний үүрэгт 8,956,799.56 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан үзэж,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...**** нь тус банкны Сэлэнгэ салбарын *** тооцооны төвөөс 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг ЗГ/202455527927 тоот онлайн зээлийн гэрээ байгуулж 11,962,738.24 төгрөгийг, жилийн төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 3,228,818.99 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,767,206.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,552.67 төгрөг, нийт 5,002,577.91 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг 107 хоног хугацаа хэтэрч зөрчсөн тул 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зээл төлөх мэдэгдлийг өгч, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг улаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна гэжээ.[1]
Хариуцагч нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:/ хавтаст хэргийн 32 дугаар тал/
...**** ХК нь **** надад холбогдуулан 8,956,799.56 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүн дээр маргаан байхгүй. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх болон улсын тэмдэгтийн хураамжийг тайлбарласныг ойлголоо. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.[2]
ҮНДЭСЛЭХ нь:
**** ХК нь **** холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 8,956,799.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,956,799.56 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, нийцсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар **** ХК-ийн нэхэмжлэлтэй **** холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 8,956,799.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,258.79 төгрөгийн тал хувь болох 79,129 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 79,129 төгрөгийг Төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ