Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 137/ШШ2025/00138

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .......байрлах Х.Б ХК-ний Замын-Үүд салбар /улсын бүртгэлийн дугаар ....., РД: ....../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....... тоотод оршин суух Т.Б /РД:...., утас:......./

Хариуцагч: ......... тоотод оршин суух Г.Б /РД:........, утас: ...../ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11,859,392.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.З, хариуцагч Т.Б, Г.Б нар оролцов.                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.б ХК-ийн Замын-Үүд салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.б нь хариуцагч нартай 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 25.000.000 төгрөгийг 30 сарын 18 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулж 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар харилцагч маань зээлээ төлөхгүй 236 хоногийн хугацаа хэтрэлттэй төлөлт хийхгүй байгаа. Манай байгууллага 90 хоногоос дээшээ хугацаа хэтэрвэл шүүхэд мэдэгдэх эрх нь үүссэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрээний хугацаа дуусах дөхөж байгаа. Б бид 2 шүүхийн шийдвэр гаргаад салсан. Б нь зээлээ төлөх боломжтой байхад санаатайгаар зээлээ төлөөгүй. Би 2 хүүхдээ өөр дээрээ авсан, мөн өөрийн гэсэн зээл өртэй. Тэгсэн одоо болсон надтай хувааж төлнө гэж байгаад гайхаж байна. Б нь хүүхдийн мөнгөө бүрэн өгөөгүй байгаа би өөрөө цалингийн зээлтэй тул хувааж төлөх боломжгүй болоод байгаа учраас үндсэн зээлдэгчээр төлүүлэх саналыг гаргаж байна. Би үндсэн зээлдэгч биш батлан даагч юм” гэв

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Г.Б-тай хувааж төлөх саналтай байна. Би ажилд ороод удаагүй сарын цалин 1.600.000 төгрөг авдаг.  Би талыг нь төлсөн тул хувааж төлөх саналыг гаргаж байна” гэв.

 Хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

- Х.Б-ны гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №А-.... дугаартай итгэмжлэл, Х.Б ХК-ны Замын-Үүд салбарын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №...... дугаартай итгэмжлэл

- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

-Х.Б-ны ХК-ны Замын-Үүд салбарын Т.Б, Г.Б нартай байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №...... дугаартай  зээлийн гэрээ, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь,

-Т.Б, Г.Б нарын дансны хуулга  зэргийг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Х.б ХК-ийн Замын-Үүд салбар нь хариуцагч Т.Б, Г.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,859,392.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Үндэслэл нь:

Нэхэмжлэгч Х.б ХК-ийн Замын-Үүд салбар нь хариуцагч Т.Б, Г.Б нартай 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ...... дугаартай, зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын Өрхийн хэрэглээний зээлийн зориулалтаар, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар төлөх нөхцөлтэйгээр зээл авч, банк хариуцагч нарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн 25,000,000 төгрөгийг хариуцагч Т.Б-ын ....... тоот харилцах дансанд шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, харилцагчийн дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хариуцагч Т.Б-т 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагч нь  2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбарыг ирүүлжээ.

Харин хариуцагч Д.Б нэхэмжлэлийн хувийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гардуулахад 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа “...Т.Б-аас 2024 онд гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авсан. Би банк болон банк бусад 9,000,000 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй. Миний сарын орлого өрхийн амжиргаанд хүрэлдэггүй учир Х.б-аас нэхэмжилсэн 11,859,392.48 төгрөгийг үндсэн зээлдэгчээр төлүүлэх саналтай байгаа. Би үндсэн зээлдэгч биш, батлан даагч...” гэсэн тайлбар гаргаж зээлийн төлбөрийг төлөхгүй гэж мэтгэлзэж байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд талуудын хүсэл зорилгыг тодорхой илэрхийлсэн байх бөгөөд талууд гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасантай нийцсэн гэж үзнэ.

Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.  

Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9-д “зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол зээлийн төлбөрийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нараас ... үл маргах төлбөр гүйцэтгүүлэхийг, мөн гэрээний 6-р зүйлийн 6.2.11-д “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн энэ гэрээний дагуу хүлээсэн үүргийг хамтран гүйцэтгэнэ” гэж мөн зүйлийн 6.5.5-д “Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардана” гэж тус тус заасан байна. Гэрээний эдгээр заалтаас үзвэл хариуцагч Т.Б, Г.Б нар нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үл хуваагдах, нэг төрлийн үүрэг хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл хэн нь ч үүргийг хариуцан гүйцэтгэж болох ижил түвшний үүрэг хүлээжээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан зохицуулалтанд зохигчдын байгуулсан гэрээний дээрхи заалтууд нийцэж байна гэж үзнэ.

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчинтөгөлдөр хэвээр байна” гэж заасан тул нэхэмжлэгч Х.б-ны Замын-Үүд салбар нь хариуцагч Т.Б, Г.Баярмаа нараас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй. Хариуцагч Г.Б нь  Т.Б-ын үүргийг хамтран гүйцэтгэхээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх тул уг үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч Х.б-ны Замын-Үүд тооцооны төв хариуцагч нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Т.Б, Г.Б нараас зээлийн гэрээний үүрэгт  11,859,392.48 төгрөгийг гаргуулж  Х.б ХК-ийн Замын-Үүд салбарт олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан 204,700.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б, Г.Б нараас 204,700.28 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.б ХХК-ийн Замын-Үүд салбарт олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д зааснаар хариуцагч Т.Б, Г.Б нараас үндсэн зээлийн төлбөр 10,455,819.57 төгрөг, зээлийн хүү 1,320,882.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,690.37 төгрөг, нийт 11,859,392.48 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.б ХК-ийн Замын-Үүд салбарт олгосугай.

2. Хариуцагч Т.Б, Г.Б нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан 204,700.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б, Г.Б нараас 204,700.28 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.б ХК-ний Замын-Үүд салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 07 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.Ц