Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/81

 

 

 

 

 

 

 

 

 

  2023       11        02                                              2023/ДШМ/81

                      

 

 

Д.”“““““““““д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Л.Наранхүү 

            Шүүгдэгч Д.”“““““““““  

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.”“““““““““ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.”“““““““““ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.”“““““““““д холбогдох эрүүгийн 2134000720188 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

:............................................................

 

 

Д.”“““““““““ нь фэйсбүүк чат болон 89070952 дугаарын утсаар иргэн Б.”“““““““““тэй холбогдон “идэшний үхэр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн Хаан банкны 5009901089 дугаар дансаар 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-ны өдрийн хооронд 350.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Д.”“““““““““д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овогт ““““““““““ ““““““““““ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.”“““““““““д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Өвөрхангай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 4 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 10 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.”“““““““““ын цагдан хоригдсон нийт 17 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.”“““““““““аас нийт 350.000 төгрөг гаргуулж хохирогч Б.”“““““““““д олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.”“““““““““д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.”“““““““““ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт бодит байдалд нийцээгүй.

1. Улсын яллагч Л.Наранхүү миний биеийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Яллах дүгнэлт дээр байдаг. Зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэж иргэн Б.”“““““““““д “үхэр зарна” гэж худал хэлж өөрийн дансаараа мөнгө авсан гэж яллах дүгнэлт бичсэн байдаг. Иргэн Б.”“““““““““ нь О.Диваасамбуу над дээр захиалсан бараа хүргэж ирээд надтай уулзан манай найз “үхэр зарах” гэж байгаа та авах уу гээд фээсбүүк чатаар олон үхрийн зураг явуулаад надад харуулаад миний хажууд утсаар ярьсан. Би орой нөхөртэйгээ ярьж байгаад болно гээд хэлсэн байдаг. Манай нөхөр бид хоёр ярилцаад явахаар болсон. Д.”“““““““““ гэдэг залуутай фэйсбүүк чатаар холбогдоод баахан үхрийн зураг явуулаад, явуулсан зургийг харж байгаад үхэр явахаар болоод мөнгө шилжүүлсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг.

 

2. Уг хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн 213400072 дугаар хэрэгт холбогдогч Д.”“““““““““ын хувийн байдлыг тогтоох зорилгоор улсын бүртгэлийн хэлтэст тоот өгөх гэсэн боловч улсын бүртгэлийн хэлтэс нь ковид цар тахлын улмаас тодорхой хугацаагүй ажиллах боломжгүй гэсэн. Төв аймгийн Цагдаагийн газар эрүүгийн цагдаагийн тасаг “Мөрдөгчийн тэмдэглэл”.

 

3. Төв аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ш.Эрдэнэбаяр би 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хэрэг бүртгэлийн 213400072 дугаар хэрэгт холбогдогч Д.”“““““““““ын фэйсбүүк хаягийг шалгах боломжгүй гэсэн мөрдөгчийн тэмдэглэл хавтаст хэргийн материалд хавсаргасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.12 дугаар зүйл хэрэг бүртгэлийн хугацаа.

 

4. Хэрэг бүртгэлийн нийт хугацаа нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдана гэж хуульд заасан байдаг. Тухайн хэрэг минь 3 жил гаран болоод яллагдагчаар татсан байдаг. Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байдаг. Миний бие анхан шатны шүүхэд хүсэлт гаргахад огт авч хэлэлцээгүй байдаг. Мөрдөгч ноцтой зөрчил гаргаж мөрдөгчийн тэмдэглэл үйлдсэн нь хэргийн 62, 63 хуудсаар нотлогдож байгаа зүйлийг шүүх хүлээж аваагүйд гомдол гаргаж байна.

 

5. Дээрх хэргийг 2020 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, прокурор хяналт тавиад бүхэл бүтэн 3 жил болж байхад нотлох баримтыг хохирогч гэрч нараас гаргуулж аваагүй байдаг. Яг Д.”“““““““““ гэдэг хүн “үхэр зарна” гээд байгааг юугаар нотлоод байгаа талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт огт байдаггүй. Зүгээр л үнэн зөвөөр нь шалгаж үзээгүй байдаг. Хүний данс руу мөнгө ороод гардаг. Тэр болгон дээр хүнийг дансаар нь мөнгө ороод гарсан дээр ял өгөөд байдаг хууль огт байдаггүй. Хохирогчийн яриад байгаа үхэр зарна гээд байгаа зүйл чинь нотлох баримттай байх ёстой. Шударга ёсны зарчим огт хэрэгжихгүй, нэг талыг баримтлаж шүүх шийдвэр гаргаж байгаад гомдол гаргаж байна.

 

16.1 дүгээр зүйл. Нотлох баримт 11 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй гэж хуульд заасан байдаг. Анхан шатны шүүх болон прокурор яллаад байгаа хэргийнхээ гол зүйл болох “Зохиомол байдлыг зориуд бий болгосон” гэх хэргийнхээ нотлох баримтыг нотолж чадаагүй нотлох баримт болох “хохирогчтой” фэйсбүүк чатаар бичсэн чат болон үхэр зарна гээд хохирогч руу явуулаад байгаа зураг бичлэгийг чатын хамт хохирогчоос гаргуулж авах ёстой байсан. Гар утас руу нь залгасан гэх дугааруудыг шалгах энэ байдлыг тогтоохын тулд тэдгээр дугааруудын ярьсан гэх мэдээллийг зохих оператораас авч шалгах ёстой байсан. Миний нэр хүндэд халдан ярьж хэлээгүй зүйлийн минь төлөө нотлох баримтгүй зүйл дээр яллаж байгаад гомдолтой, шударга ёсны зарчим хэрэгжихгүй байна.

 

6. Миний бие 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлттэй хорих 437 дугаар ангиас суллагдсан байдаг. Миний биеийг ял эдэлж байх хугацаанд мөрдөгч прокурор нар 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлтийн 213400072 дугаар хэрэг нээсэн байдаг нь мөрдөгчийн тэмдэглэлээр нотлогдож байдаг. Гэтэл 213400072 дугаар хэрэг бүртгэлийн хохирогч болох Б.”“““““““““ 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргасан байдаг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн гомдлоор 22 дугаар хуудсаар нотлогдож байдаг. Мөрдөн байцаагч, прокурорууд 2020 оны 4 дүгээр сард уг хэрэгт бүртгэлийн хэрэг гаргахаас 6 сарын өмнө нээсэн байдаг. Ял эдэлж байгаа хүн дээр хийгээгүй хэргийнхээ төлөө хэрэг бүртгэлт дур мэдэн нээгээд мөрдөгчийн тэмдэглэл үйлдээд байхад хяналтын прокурор нь огтоос хяналт тавиагүй, хайнга хандаж хавтаст хэргийн материалыг ноцтой зөрчсөн байдаг. Тухайн хэрэг минь 3 жил болж байхад анхан шатны шүүх эдгээр ноцтой зөрчсөн хэрэг дээр яллаж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байдаг.

Хохирогч хавтаст хэргийн материал дотор гомдол гаргаж хавсаргаж өгсөн өөрөөр нотлох баримт гаргаж өгөөгүй байдаг. Прокурорын яриад байгаа зохиомол байдлыг зориудаар бий болгосон гээд байгаа Д.”“““““““““ын Б.”“““““““““, О.Диваасамбуу нартай харьцаад байгаа фэйсбүүк хаяг болон чат бичээд байгаа зураг болон чат бичсэн гэх нотлох баримт огт байдаггүй. Д.”“““““““““тай ярьсан гар утасны дугааруудыг шалгаж нотлоогүй зохих оператораас лавлагаа аваад дэлгэрэнгүй хуулга болон хохирогчтой ярьсан гэх тэмдэглэл огт хийгээгүй юугаар нотлоод байгаа талаар мэдээлэл байдаггүй. Хохирогчийн үгээр нотлох баримт хийхгүй гээд хуульд заасан байдаг.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Миний бие 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхээс 6 жил хорих ял авсан хэрэгтэйгээ тухайн хэргийг нэгтгүүлэх гээд 2022 оны 3 дугаар сараас эхлэн Төв аймаг дахь Цагдаагийн газарт хүсэлт, гомдол гаргахад миний гаргасан хүсэлт, гомдлыг огт хавтаст хэргийн материалд хавсаргаагүй аваад үлдсэн байдаг. Хүсэлт, гомдлыг миний бие анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байдаг, нотлох баримтаар ямар баримтаар энэ хэргийг 3 жил шалгасан атлаа нотлох баримтуудыг минь хэрэгт оруулаагүй аваад үлдсэнд, эрх зүйн байдлыг минь дордуулж 2 удаа шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Нотлох баримт хангалтгүй хэрэг дээр анхан шатны шүүх хорих ял оноосныг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.”“““““““““д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

2. Эрүүгийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог ба өөрөөр хэлбэл аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалт чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах нь шүүхийн хүлээсэн үүрэг хэрэгжсэн гэж үздэг. 

Түүнчлэн шүүхээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.

Материаллаг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хэм хэмжээг дээр дурдсан хуулийн зорилго, зорилт, агуулгад нийцүүлэн оновчтой тодорхойлж зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоон хийсэн бодит дүгнэлт бүхий шийдвэрийг үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үздэг учиртай.

 

3. Төв аймгийн прокурорын газраас Д.”“““““““““ыг фэйсбүүк чат болон 89070952 дугаарын утсаар иргэн Б.”“““““““““тэй холбогдон “идэшний үхэр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн Хаан банкны 5009901089 дугаар дансаар 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-ны өдрийн хооронд 350.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.”“““““““““ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.”“““““““““д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ялд өмнөх буюу Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 4 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 10 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Д.”“““““““““ өмнө нь буюу 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах,

2019 оны 8 дугаар сарын 19-нд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих,

2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 6 жил хорих ял шийтгүүлсэн[1] талаар тусгагдсан байх ба тэрээр уг ялаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Хорих-415 дугаар нээлттэй, хаалттай ангид эдэлж байсан байна.

Гэтэл хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах болон анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад түүний хувийн байдлын талаар нотолсон нотлох баримтууд болох дээрх шийтгэх тогтоолын хуулбарууд хэргийн материалд авагдаагүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох болон тогтоох хэсэгт “...Д.”“““““““““д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил, 4 сар, 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил, 10 сар, 16 хоногийн хугацаагаар тогтоон...” гэж зөрүүтэй дүгнэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

Хэдийгээр хавтаст хэргийн 152 дугаар талд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих-415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Дамдиндорж овогтой хоригдол ““““““““““ын ялын тооцооны тодорхойлолт” гэх баримт авагдсан байх боловч уг баримт нь хэрхэн, ямар журмаар хэргийн материалд хавсаргагдсан гэдэг нь тодорхой бус, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй...” гэж заасан учир үүнийг тус шүүхээс үнэн зөв гэж үзэн үнэлэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.

 

5. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Д.”“““““““““д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргасан, уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх хууль зүйн боломжгүй ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа болно.

 

6. Иймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

7. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.”“““““““““ын гаргасан давж заалдах гомдлын үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

 

8. Шүүгдэгч Д.”“““““““““д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.”“““““““““д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                            ШҮҮГЧИД                                     З.ТҮВШИНТӨГС

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА   

 

 

[1] хх-ийн 138, 139-р тал