| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00152/И |
| Дугаар | 301/ШШ2025/00179 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 301/ШШ2025/00179
| 2025 оны 04 сарын 07 өдөр | Дугаар 301/ШШ2025/00179 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би
Нэхэмжлэгч: У хотын С дүүргийн -р хороо, ......... байрлах “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Эн сумын .-р баг, ..........6 тоотод оршин суух хаягтай Д.Нд холбогдох
1.096.079 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Үндсэн зээл 560.000 төгрөг, зээлийн хүү 449.880 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86.199 төгрөг нийт 1.096.079 төгрөг гаргуулж өгнө үү...гэжээ.
Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Н миний бие М гэсэн нэхэмжлэлтэй ББСБ-ын нэхэмжлэлтэй 1.096.079 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн мөнгөн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч Д.Нд холбогдуулан 1,096,079/нэг сая ерэн зургаан мянга далан ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч нь “М ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,096,079 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,856 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 15,428 төгрөг, хариуцагч Д.Нгаас 15,428 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Нд холбогдуулан 1,096,079/нэг сая ерэн зургаан мянга далан ес/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Н төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч “М.. ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,856 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 15,428 төгрөг, хариуцагч Д.Нгаас 15,428 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгохоор олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР