Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 301/ШШ2025/00241

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 301/ШШ2025/00241

Архангай аймаг

 

                     

Хариуцагчийн зөвшөөрлийг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ...дүгээр хороо, ...... давхарт байрлах “Н.....” ББСБ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Ө сумын ... дүгээр баг ..... тоот хаягт оршин суух Э.......ын Мд холбогдох

8,809,454.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Н.....” ББСБ-н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...үндсэн зээл 4,354,769.64 төгрөг, үндсэн хүү 3,855,922.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 587,761.48 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг нийт 8,809,454.07 төгрөгийг Эын Мгаас  гаргуулж өгнө үү гэжээ... гэжээ.

 

Хариуцагч Э.М  шүүхэд гаргасан тайлбартаа:  Хариуцагч Э.М миний бие “Н.....” ББСБ-н нэхэмжлэлтэй танилцлаа, 8,809,454.07 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Н.....” ББСБ-н нь хариуцагч Э.Мд холбогдуулан 8,809,454.07 /найман сая найман зуун есөн мянга, дөрвөн зуун тавин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.М нь нэхэмжлэгч нь “Н.....” ББСБ-н нэхэмжилсэн 8,809,454.07 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Н.....” ББСБ-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 77,950 төгрөг, хариуцагч  Э.Мгаас 77,950 төгрөгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгч “Н.....” ББСБ-д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Н.....” ББСБ-н нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Мд холбогдуулан 8,809,454.07 /найман сая найман зуун есөн мянга, дөрвөн зуун тавин дөрвөн/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.М төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Н.....” ББСБ-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 77,950 төгрөг, хариуцагч  Э.Мгаас 77,950 олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР