Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 301/ШШ2025/00198

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 301/ШШ2025/00198

Архангай аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: У хот, Ч дүргийн ... дүгээр хорооны .... дугаар гудамжны ....... тоотод хаягт оршин суух Х овогт Пгийн Б /ИБД:652576840414/-ийн хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

Хүсэлт гаргагч П.Б нь мал маллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- П.Б  миний бие нь 1970 онд төрсөн, одоо өндөр насныхаа тэтгэвэр тогтоолгох нас болсон. Би 8 дугаар ангиа төгсөөд буюу 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд А аймгийн Т сумын Я нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байгаад 1989 оны 10 сарын 15-ны өдрөөс 1991 оны 09 сарын 07-ны өдрийг хүртлэх хугацаанд Б цэргийн ... дүгээр ангид цэргийн алба хаасан. Миний малчнаар ажиллаж байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, архивын тасгаас ажиллаж байх хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Н даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж  ажилласан жилээ тогтоолгох хүсэлт гаргаж байна. Намайг бага наснаасаа мал маллаж байсныг мэдэх хүн олон бий. Намайг А аймгийн Т сумын Я нэгдэлд 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

    Хүсэлт гаргагчаас:

- Б хамгаалахын төв архивын 2024 оны 10 сарын 25-ны өдрийн 08/1643 дугаартай албан бичиг,

- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаартай архивын лавлагаа,

- А аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 сарын 17-ны өдрийн 13 дугаартай тодорхойлолт, сурагчдын дүнгийн хуудас зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- Б хамгаалахын төв архивын 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 221 дугаартай албан бичгээр ирүүлсэн Пгийн Бгийн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетыг хуулбар

- Н даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Н даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/164 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

- Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын Ү архивын 2025 оны 04 сарын 04-ний өдрийн 02/359 тоот Архивын лавлагаа, хавсарган ирүүлэн баримт,

- А аймгийн Уийн хэлтсийн 2025 оны 04 сарын 04-ний өдрийн 11/277 тоот албан бичгээр ирүүлсэн П.Бгийн ХААТР-1, ХААТР-15, МАЯГТ-1 хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аийн хүсэлтээр М.Шн, Ч.Д нараас авсан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Хүсэлт гаргагч П.Бгийн А аймгийн Т сумын Я нэгдэлд 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл  мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын Ү архивын 2025 оны 04 сарын 04-ний өдрийн 02/359 тоот Архивын лавлагаа, хавсарган ирүүлэн баримт, А аймгийн Уийн хэлтсийн 2025 оны 04 сарын 04-ний өдрийн 11/277 тоот албан бичгээр ирүүлсэн П.Бгийн ХААТР-1, ХААТР-15, МАЯГТ-1, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч М.Шн, Ч.Д нарын мэдүүлэг зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримт байна.

- Б хамгаалах яамны төв архивын 2025 оны 04 сарын 07-ны өдрийн Пгийн Б нь БХЯ-ны сайдын 1989.09.26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар А аймгаас 1989.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Б цэргийн 021 дугаар ангид алба хааж, Б хамгаалахын сайдын 1991.09.04-ний өдрийн 369 дугаар тушаалаар 1989.09.07-ны өдөр 615478 дугаарын цэргийн батлахтай халагдсан’’ гэсэн архивын лавлагаа,

-  Ү архивын 2025 оны 04 сарын 04-ний өдрийн 02/359 дугаар албан бичгээр ирүүлсэн “...А аймгийн Т сум байршил  хөдөөд, Пгийн Б тэргүүлэгч өөрөө 19 настай, Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогод “...Пгийн Б эрэгтэй, эрхэлдэг ажил хоньчин...”  гэжээ

А аймгийн Уийн хэлтсийн 2025 оны 04 сарын 04-ний өдрийн 11/277 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэснийг бүртгэх анкет Пгийн Б Т сумыбаг Я хоршоонд малчин ... гэх, ХААТР-1 маягтад П.Б  Я нэгдэлд үхэрчин ...гэх

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

- гэрч М.Шнгийн “... П.Бн хувьд 1985, 1986 оны орчимд 8-р анги төгсөөд хөдөө мал дээр гарсан. Фермийн үхэр тугалыг надтай хамт харж байсан. Мал маллаж байх хугацаандаа А аймгийн Т сумын Ад багт байсан. 1989-1991 он хүртэл цэргийн алба хаасан. 8-р анги төгсөөд 1989 онд цэргийн албанд татагдах хүртлээ өөр ажил хийж байгаагүй. П.Б нь цэргээс ирээд хэдэн жилийн дараа гэр бүл болсон, эхнэрийг нь Жийн Г гэдэг. П.Б нь 8-р анги төгсөөд цэргийн албанд татагдах хүртэл надтай хамт А аймгийн Т сумын Алтаад багт үхэр маллаж байсан болохоор түүнийг малчнаар ажиллаж байсан талаар сайн мэдэж байна ...” гэх мэдүүлэг,

- гэрч Ч.Дгийн “...П.Б 1986 онд 8-р ангиа төгсөөд А аймгийн Т сумын А багийн фермд тугалчнаар ажиллаж эхэлсэн. Тугал маллаж байгаад цэргийн албанд татагдсан. Энэ хугацаанд өөр ажил хийж байгаагүй. П.Б цэргээс ирсний дараа гэр бүл болж байсан. Би П.Бтай нэг фермд ажиллаж байсан болохоор түүнийг 1986 оноос цэргийн албанд татагдах хүртлээ мал маллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний А аймгийн Т сумын Я нэгдэлд 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

 

            Иймд хүсэлт гаргагч П.Бгийн А аймгийн Т сумын Я нэгдэлд 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Х овогт Пгийн Бг А аймгийн Т сумын Я нэгдэлд 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ГАНДОЛГОР