| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00153/И |
| Дугаар | 301/ШШ2025/00182 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 301/ШШ2025/00182
| 2025 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 301/ШШ2025/00182 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би
Нэхэмжлэгч: У хотын С дүүргийн .-р хороо, ........ давхарт байрлах “ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Б сумын ..р баг, Ц багт оршин суух хаягтай З.Өд холбогдох
2,210,394 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ти ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...З.Өгаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийтдээ 2,210,394.54 төгрөг нэхэмжилж байна ..“ гэжээ.
Хариуцагч З.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Зоригоо овогтой Ө миний бие нэхэмжлэгч Ти ББСБ-ын байгууллагаас нэхэмжилсэн 2,210,394.54 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ти ББСБ” ХХК нь хариуцагч З.Өд холбогдуулан 2,210,394.54/хоёр сая хоёр зуун арван мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Ө нь нэхэмжлэгч нь “Ти ББСБ” ХХК -ийн нэхэмжилсэн 2,210,394.54/хоёр сая хоёр зуун арван мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Ти ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,616.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 25,308 төгрөг, хариуцагч З.Өгаас 25,308 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ти ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Ти ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Өд холбогдуулан 2,210,394.54/хоёр сая хоёр зуун арван мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Ө төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч “Ти ББСБ” ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,616.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 25,308 төгрөг, хариуцагч З.Өгаас 25,308 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ти ББСБ” ХХК-д олгохоор олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР