Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/82

 

 

 

 

 

   2023           11          02                                                    2023/ДШМ/82              

 

                                         Ч.”“““““““““т холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Л.Наранхүү,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямба, түүний өмгөөлөгч К.Манлай

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.”“““““““““

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч К.Манлайн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ч.”“““““““““т холбогдох эрүүгийн 2334002240241 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

...................................................

 

Шүүгдэгч Ч.”“““““““““ нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Beibin North Benz маркийн ““““““““““УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Долоон-Уул гэх газарт Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай автозамын 72 дахь километрийн орчим асфальтан зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй байх хэмжээний хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг зөрчиж Suzuki Carry маркийн 72-65 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган Д.Цэцэгмаагийн амь нас хохирсон, иргэн Б.Нацагдоржийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас Ч.”“““““““““т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Хөлөг овгийн ““““““““““гийн ““““““““““ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хөлөг овгийн ““““““““““гийн ““““““““““ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Хөлөг овгийн ““““““““““гийн ““““““““““т шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хөлөг овгийн ““““““““““гийн ““““““““““т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж,

Эрүүгийн 2334002240241 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.”“““““““““ энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хөлсөд 4,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Нацагдорж нь эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг болох шүүгдэгч Хөлөг овгийн ““““““““““гийн ““““““““““ын жолоочийн 223978 дугаарын үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хөлөг овгийн ““““““““““гийн ““““““““““ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолж,

  Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Хөлөг овгийн ““““““““““гийн ““““““““““т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч К.Манлай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Кавалын Манлай би Ч.”“““““““““т холбогдох эрүүгийн 2334002240241 тоот хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбын эрх ашгийг хамгаалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 сарын 08-ны өдрийн 311 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Төв аймгийн прокурорын газраас эрүүгийн 2334002240241 тоот хэрэгт шүүгдэгч Ч.”“““““““““т холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шинж нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаарддаг. Харин 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүний амь нас хохирсон байхыг шаарддаг. Шүүгдэгч Ч.”“““““““““ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нацагдоржийн биед хүндэвтэр гэмтэл учирч, Д.Цэцэгмаагийн амь нас хохирсон.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно" гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн үндсэн ба хүндрүүлсэн шинжүүд нь хохирол, хор уршгийн хэмжээгээр ялгагдаж байна.

Прокурор Ч.”“““““““““ыг яллагдагчаар татахдаа Д.Цэцэгмаагийн амь насыг болгоомжгүй хохироосон үйлдэлд буруутган яллагдагчаар татсан боловч Б.Нацагдоржийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд дүгнэлт хийгээгүй байна. Хэдийгээр Б.Нацагдорж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцож байсан боловч түүнийг гэмтээсэн үйлдэлд хариуцлага тооцоогүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод нийцэхгүй байна.

2.Тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн еренхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.”“““““““““ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай гэжээ.

Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа Эрүүгийн хуулийн еренхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно" гэж заасныг удиртгал болгон хэрэглэжээ.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нөхцөл буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн гол шинж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байхыг шаарддаг. Шүүгдэгч Ч.”“““““““““ нь хохирогч болон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн боловч амь хохирогч Д.Цэцэгмаагийн амь нас буюу хор уршгийг арилгаагүй, арилгах боломжгүй билээ. Хүний амь нас гэдэг харьцуулашгүй ойлголт юм.

Эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх байдаг. Шүүхээс Ч.”“““““““““т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 311 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байна. Өөрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Ч.”“““““““““т прокуророос тухайн зүйл ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар хэргийг зүйлчилсэн нь зөв. Энэ хүн хорих ял аваад явснаас тэнсэгдсэн хугацаанд хохирогчид тус дэм болж, түүнд учирсан хохирлыг төлж байсан нь илүү дөхөм гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.”“““““““““т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч К.Манлайн гаргасан давж заалдах шатны гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.

5. Мөрдөгч 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагадагчаар татах тухай” санал гаргасан. /1хх-н 126-128/

Прокурор уг саналыг хүлээн авч 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2334002240241 дүгээр прокурорын тогтоолоор шүүгдэгч Ч.”“““““““““ нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Beibin North Benz маркийн ““““““““““УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Долоон-Уул гэх газарт Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай автозамын 72 дахь километрийн орчим асфальтан зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй байх хэмжээний хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг зөрчиж Suzuki Carry маркийн 72-65 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган Д.Цэцэгмаагийн амь нас хохирсон, иргэн Б.Нацагдоржийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, уг тогтоолыг прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, мөрдөн байцаалтын хэргийн дугаар авч, мөрдөн байцаалт явуулахыг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт даалгасан байна.  /1хх 129-134/

6. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцдог. Гэхдээ гэмт хэргийн шинжийг хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоосон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол хуульд заасан бусад хүндрүүлэх шинжийг харгалзан хэргийг хүнд гэмт хэрэгт нь багтаан зүйлчилдэг.

7. Прокуророос шүүгдэгч Ч.”“““““““““ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийг хүнд гэмт хэрэг болох хүний амь нас хохирсон хэрэгт нь багтаан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн./1хх-н 186-193/

8. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ч.”“““““““““ын нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ гэсэн мөртлөө түүнийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

9. Улмаар шүүгдэгч Ч.”“““““““““ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, /хохирогч Б.Нацагдоржийн/ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-т заасан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгана гэснийг зөрчсөн байна.

10. Шүүгдэгч Ч.”“““““““““ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбоотой хохирогч Б.Нацагдоржийн эрхийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хэлбэр, бүтцийн шаардлагыг хангаж гараагүй байна.

11. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч К.Манлайгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 311 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.”“““““““““т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах,  Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                З.ТҮВШИНТӨГС

                            ШҮҮГЧИД                                    М.МӨНХДАВАА

                                                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ