| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 308/2025/00244/И |
| Дугаар | 308/ШШ2025/00197 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 308/ШШ2025/00197
2025 04 25 308/ШШ2025/00197
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн би,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, ............ сум ..-р баг .... гудамж ........ байр, . тоотод оршин суух, Б овогт Н.Ө /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, ...... сум, ..-р баг, ............ байрлах, “И.Т.Г” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 32,482,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгэр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* би “3313735” регистрийн дугаартай “******* ******* *******” ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “40-апартмент” орон сууцны Б блокийн 3 давхарт 306 тоот бүхий 46,65 м.кв 2 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийт төлбөр 69,975,000 төгрөг үүнээс 20,000,000 төгрөгийг 4 сарын 15-ны өдөр Хас банкны ******* тоот дансанд хийн үлдэгдэл төлбөрийг сар бүр, 60 сар буюу 5 жилийн хугацаанд төлж барагдуулахаар гэрээ хийсэн. Орон сууц бүтээн байгуулах хугацаа нь 2022 оны 4 дүгээр улирал дуустал байсан. Гэвч хугацаандаа баригдаагүй ч сар бүр тогтмол ******* ******* ******* ХХК-ийн дансанд тогтмол 833,000 төгрөгийг хийж байсан. 2022 оны 4 сараас 2024 оны 5 сар хүртэлх хугацаанд нийт 32,482,000 төгрөгийг хариуцагчийн дансанд хийсэн байна.
2023 оны 11 сарын 25-ны өдөр Орон сууцны гэрээ ахин хийн А блокийн 2 давхарт 203 тоотод 46,65 м.кв 2 өрөө орон сууцны гэрээ байгуулан үргэлжлүүлэн сар бүр төлбөрөө компанийн дансанд хийсэн. Гэвч өдийг хүртэл баригдаагүй. Иймд хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүй учир 32,482,000 төгрөгийг гаргуулж өгнө үү..” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “...Ажил гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК болон захиалагч ******* нар нь Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан.
Гэрээний хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан барилгын материалын үнэ нэмэгдэж манай компанид хүнд нөхцөл байдал үүсэж санхүүжилт зогсож барилга угсралтын ажил 85 хувь хүртээд зогссон.
Орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн 32,482,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан 32,482,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 32,482,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч *******ийн 32,482,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг “******* ******* *******” ХХК нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320,360 төгрөгөөс 160,180 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 160,180 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 160,180 төгрөгийг хариуцагч “******* ******* *******” ХХК-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч *******өд олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН