Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 317/ШШ2025/00115

 

 

 

 

   2025       01         29                                     317/ШШ2025/00115                           

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,                                                                                          

         Нэхэмжлэгч: Төв аймаг, Сэргэлэн сум, 0 дүгээр баг, Баянбүрд, Баян-Уулын баруун тал, Зүүн бүсийн үйлдвэрт байрлах, регистрийн 000 дугаартай, “Т” ХХК-ийн,

         Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Э эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Эг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.  “Т” ХХК нь Ч.Этай 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 00дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу Улаанбаатар-Өмнөговь аймаг Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг. Гэтэл жолооч нь тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг 108 ойл ХХК-иас нэр тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал гаргуулж авсан. Тиймээс уг зардлыг жолоочоос нэхэмжилж шүүхэд хандсан. Хариуцагч нь 2.490,9 литр түлш авсан нь шатахуун, тослох материалын зарлагын падаанаар нотлогдож байх тул 5.181.072 төгрөгийг нэхэмжилсэн ч тухайн хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 

2. Нэхэмжлэгч  “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: “”Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Эг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талыг төлөөлөгч миний бие дараах хүсэлтийг гаргаж байна. Ч.Э нь шүүхээс хаягаар очсон мэдээллийг хүлээн аваад компанитай холбогдон 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр тус компанид төлөх ёстой төлбөрөө бүрэн төлж барагдуулсан болно. Иймд эрэн сурвалжлуулах нэхэмжлэлээ татан авч байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 000 дугаартай тушаал, Т ХХК-иас Т.Батчимэгт олгосон итгэмжлэл, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 00 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”, Ч.Эгийн жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шатахуун тослох материалын зарлагын падаан, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 000 дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамж зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

             2. “Т” ХХК нь Ч.Этай 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Т000 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу мидлинг тээвэрлүүлэх ажил гүйцэтгүүлсний шатахууны зардал 2.700.672 төгрөгийг гаргуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            Гэтэл тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 000 дугаар захирамжаар хариуцагч Ч.Э нь нэхэмжлэлд дурдсан хаяг буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг гудамж, 40 дүгээр байр, 8 тоотод оршин суудаггүй бөгөөд бүртгэлгүй болох нь тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Улмаар нэхэмжлэгч Т” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Эг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т” ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Эг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Т” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                        Н.ГЭРЭЛТУЯА