Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 317/ШШ2025/00121

 

 

 

 

   2025       01         30                                     317/ШШ2025/00121                           

 

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,                                                                                          

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал Тауэр, 7 дугаар давхар, 00 тоотод байрлах, регистрийн 00 дугаартай, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Төв аймаг, Баянцагаан сум, 4 дүгээр баг, Алтат гэх газарт оршин суух,   регистрийн дугаар 00, Б.Ххолбогдох,

         Зээлийн гэрээний үүрэгт 455.705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч Б.Хд холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 455.705 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.  “Нэхэмжлэгч “О” ХХК нь Батбилэг овогтой Хтай 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 000 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 3315.000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй 00 тоот зээлийн ХААН банк дахь 00тоот дансанд шилжүүлэн авсан. Хариуцагч Б.Х нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 00 тоот зээл 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 315.000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 197 хоног /зээлийн гэрээний 90+ хугацаа хэтэрсэн 167+ 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 137.555 төгрөг, шимтгэл 3.150 төгрөг, тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж, нийт хүү 140.705 төгрөг, нийт дүн 455.705 /дөрвөн зуун тавин таван мянга долоон зуун тав/  төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмөрөн шүүхэд гаргасан хүсэлтдээ: “О ХХК-иас хариуцагч Батбилэг овогтой Х /РД:00/-аас зээлийн гэрээний үүрэгт 455.705 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 455.705 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шилжүүлгийн баримт, 00 дугаартай төлбөрийн даалгаврын баримт, 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн “О” ХХК-иас Х.Хэрлэнд олгосон итгэмжлэл, Х.Хэрлэнгээс Д.Эрдэнэзаяа, Т.Итгэлт-Эрдэнэ, М.Мөнх-Очир, Б.Дэлгэрмөрөн, Д.Батбаяр, Д.Сугар нарт олгосон итгэмжлэл, 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн №00 дугаартай зээлийн гэрээний хуулбар, хүү тооцооллын хүснэгт, “О” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “О” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

             2. “О” ХХК нь хариуцагч Б.Хтай 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан №2024-50293 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу 455.705 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.322 төгрөгөөс 7.161 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 7.161 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-ийн олгоно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1.-т зааснаар хариуцагч Б.Хд холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 455.705 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “О” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.322 төгрөгөөс 7.161 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 7.161 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-ийн олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                        Н.ГЭРЭЛТУЯА