Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2025/0291

2025 04 24 128/ШШ2025/0291

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХК /РД:/

Хариуцагч: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,

Хариуцагч: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,

Гуравдагч этгээд: ХХК /РД:/

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.сүрэн, Б.*******, Р.*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: дугаартай тендер шалгаруулалтад ХХК-ийг шалгаруулсан 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын шийдвэр, дугаартай тендер шалгаруулалтад ХХК-ийг шалгаруулж эрх олгож, ХХК-ийг 2 дугаарт эрэмбэлэгдсэн талаарх 2025 оны 01 сарын 31-ний өдрийн тоот мэдэгдэл, Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж-ийн ажлын дугаартай тендер шалгаруулалтад ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл /зөвлөмж/, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон ХХК нарын хооронд байгуулагдсан дугаартай Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14 дүгээр хороо) гүйцэтгэх гэрээ-г тус тус хүчингүй болгуулах, дугаартай тендер шалгаруулалтад ХХК-ийг тендерээс татгалзаагүй Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд даалгах

Нэг. Хэргийн үйл баримтын тухайд

1.1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТГ-ын захиалгаар Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14 дүгээр хороо) төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг зарлаж тус газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14 дүгээр хороо) төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулсан.

1.2. Уг тендерийн сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч крафт ХХК, гуравдагч этгээд болох ХХК болон ХХК, Чин ХХК, ХХК, ХХК, , ХХК-уудын түншлэлтэй ХХК тус тус оролцож материалаа хүргүүлсэн.

1.3. Уг тендер шалгаруулалтын үр дүнд гуравдагч этгээд ХХК-д 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон бөгөөд бусад оролцогчийг шаардлага хангаагүй гэж үзэж Тендерийн үнэлгээний хорооноос татгалзаж шийдвэрлэсэн.

1.4. Тус тендер шалгаруулалтад оролцогч буюу нэхэмжлэгч ХХК-аас гуравдагч этгээдийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт нь системд бүртгэлгүй, ажиллах хүчний мэдээлэлтэй холбоотой баримт бичгүүд нь зэрэг эргэлзээтэй гэж үзэн уг асуудлаар хянуулахаар 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан.

1.5. Сангийн яам уг гомдлын дагуу хянан үзэж 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай албан бичгээр гомдолд дурдагдсан ХХК-ийн үндсэн ажилтан болох Ц., Ц., М. нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэл худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр ирсэн байх тул нийгмийн даатгал системд бүртгэлгүй гэх гомдол үндэслэлгүй байна гэж,

1.6.Харин ажиллах хүчний мэдээлэлтэй холбоотой гомдол нь үндэслэлгүй боловч тэдний санал болгосон ажилтнуудын мэргэжил нь тендер шалгаруулалтад дурдсан мэргэжлийн шаардлагад дүйцэх эсэхийг хянан үзээгүй гэж тус тус үзэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэх хариуг крафт ХХК болон Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт тус тус өгчээ.

1.7.Мөн нэхэмжлэгчээс Сангийн яаманд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тендерийн алгаагаа чөлөөлүүлэхээр хүсэлт гаргахад Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариу хүргүүлжээ.

1.8. Дээрх Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай албан бичгийн дагуу үнэлгээний хороо 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дахин хуралдаж төсөл, арга хэмжээнд ирүүлсэн оролцогчдын тендерийг дахин хянан үзэж ХХК-ийг шалгаруулсан шийдвэр гарч 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэрээ байгуулах эрх олгосон.

1.9. Улмаар 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаар албан бичгээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн ХХК-тай 8,250,985,806 (найман тэрбум хоёр зуун тавин есөн зуун наян таван мянга найман зуун зургаа) төгрөгөөр гэрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3 дахь заалтыг үндэслэн гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж болгон хүргүүлжээ.

1.10. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14 дүгээр хороо) гүйцэтгэх гэрээний төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсний дагуу дугаартай гэрээр 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр алгаажуулсан байна.

1.11. Иймд нэхэмжлэгч дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд хандан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.

1.12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.

Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид Тендерийн хууль гэх)-ийн

-26.4-д Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:

-26.4.1-д энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх гээд,

-Хуулийн 15-д Чадавхын болон туршлагын шаардлага тавих үндэслэл, 16-д Санхүүгийн чадавхын шаардлага, 17-д чадавх болон туршлагын шаардлага гэжээ.

Гэтэл тус тендерт шалгарсан ХХК нь дээрх шаардлагад нийцсэн баримтуудыг ирүүлээгүй, ирүүлсэн баримтууд нь шаардлагад нийцээгүй, түүнийг нь Сангийн яамнаас шалгаж тогтоосон байхад яг ямар баримтууд дээр үндэслэн үнэлгээ хийж тус компанийг дахин шалгаруулсан нь ойлгомжгүй, илт хууль зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, Тендерийн тухай 28.1.3 дахь заалтад шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах гэж зааснаар Тендерийн баримт бичгийг ирүүлээгүй, шаардлага хангаагүй тендерийн баримт бичиг ирүүлсэн ХХК-ийг тендерээс татгалзах учиртай.

Манай ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгүүд нь хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангасан бөгөөд хариуцагчийн дээрх эс үйлдэхүйн улмаас 2 дугаар эрэмбэлэгдсэн. (Манай компанийг шалгаруулаагүй үндэслэлийг дурдаагүй, үнэлгээгээр 2 дугаарт эрэмбэлэгдсэнээс тодорхой харагдана)

Хэрэв хариуцагчийн тус хууль бус эс үйлдэхүй байгаагүй бол манай компани хамгийн сайн тендерээр шалгарч гэрээ байгуулагдах байсан.

... Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн мэдэгдлийг эс зөвшөөрч дахин Сангийн яаманд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасан. Сангийн яамнаас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 03/928 тоот албан бичгээр манай гомдлыг Тендерийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар хүлээн авах боломжгүй талаар хариу ирүүлсэн. Тус 03/928 тоот албан бичгийг шүүхэд эх хувиар нь өгсөн. Иймд Тендерийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Тодруулбал, Тендерийн тухай хуулийн 59.5-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана гэж зааснаар уг асуудлаар Сангийн яам өмнө нь шийдвэрээ гаргасан Ингэхдээ Сангийн яам манай гомдлыг хянаад, гомдлыг хангаж, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тоот мэдэгдлээр захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг захиалагчид даалгасан.

Гэтэл захиалагч нь Сангийн яамны мэдэгдэлд дурдсан асуудлыг огт шалгалгүйгээр, хууль зөрчин ХХК-ийг дахин шалгаруулсан байна. Энэ ч агуулгаар Сангийн яамнаас шүүхэд хандах талаар хариуг ирүүлсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан асуудлаар тодорхой хариултыг өгч чадсангүй. Харин эсрэгээр нь нэхэмжлэгч компанийн тендерийн баримт шаардлага хангаагүй гэдэг зүйлийг яриад байгаа юм. Тэгэхээр үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэрүүд, мэдэгдлийг харахад крафт ХХК шаардлага хангасан гэсэн байна. н. гэдэг юм уу эсвэл хүний нөөцийн шаардлага хангаагүй гэдгийг мэдэгдэлд дурдаад шалгараагүй гэдэг зүйлийг бичсэн бол тусдаа маргаан үүсгэх байсан. Гэтэл тийм зүйлийг яриагүй болохоор энэ агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлд маргаагүй. Тендерт нийтдээ 7, 8 компани өрсөлдсөн. Үүнээс 4, 5, 6 компанийг тендерийн шаардлага хангасан материал ирүүлээгүй байна гэж татгалзсан. Татгалзсан үндэслэлүүдээс зарим нэгийг дурдлаа. Ингээд харахад хүний нөөцийн мэдээлэл буюу шаардлагатай инженерүүдийн мэдээлэл шаардлага хангахгүй байна гэж татгалзсан. Тэгэхдээ зарим 1 компанийг шаардлага хангасан байна гэж шалгаруулсан. Үндсэндээ гуравдагчийг шалгаруулсантай маргаж байгаа. Маргааны агуулга 2 зүйлийг яриад байгаа. Сангийн яамнаас гомдлыг хянаад ирүүлсэн бичигт энэ хоёр асуудлыг ярьж байгаа. Эхнийх нь тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.2-т заасан баримтыг ирүүлсэн үү, ирүүлээгүй юу гэдэг асуудал яригдаж байгаа. Тэгэхээр тендерийн баримт бичиг гарсан. Хариуцагч компаниас тендерийн баримт бичигт заасны дагуу тендер шалгаруулалт явах ёстой. Дараа нь ийм байсан, тийм байсан, тодорхойлолт авах байсан гэдэг байдлаар хандсан тайлбар хэлж болохгүй. Тендер шалгаруулалтын баримт бичигт тодорхой зохицуулалт байгаа. 19.2.3-т янз бүрийн байдлаар тайлбар хэлж байна. Ижил төстэй гүйцэтгэсэн ажлын баримтыг ирүүлнэ гээд ямар баримтыг ирүүлэх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбарыг гуравдагч этгээдээс ирүүлсэн байна. Комисс хүлээж авсан эсвэл дүгнэлтийн хуулбар гэж байгаа. Үүнийг ирүүлсэн байна, маргаагүй. Захиалагчийн тодорхойлолтыг ирүүлсэн гэж хэлж байгаа, тэр нь 2023 оны тодорхойлолт байна. Гэхдээ энийг тендерийн баримт бичигт юу гэж заасан гэхээр тухайн тендер шалгаруулалтад зориулж тендер зарласан өдрөөс хойш захиалагчаас авсан тодорхойлолтыг ирүүлнэ гэж заасан. Тэгэхээр энэ баримтыг ирүүлээгүй гэж маргаж байгаа. Хариуцагчаас тайлбарлахдаа ирүүлээгүй байна тэгэхээр Эрчим хүчний яам буюу захиалагч байгууллага руу хандаад тодорхойлолт авсан тэгээд шаардлага хангасан гэж үзсэн гэж байна. Тендерийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дах хэсгийг зөрчсөн байна гэж маргаж байгаа. Хуулийн 25.3-д захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор нэмэлт баримт бичиг, загвар, дээж ирүүлэхийг шаардахгүй гэж байгаа юм. Тэгэхээр гуравдагч этгээдэд давуу байдал бий болгоод Эрчим хүчний яамнаас тодорхойлолт аваад байгаа нь манай эрх ашгийг зөрчсөн байна. Манайхыг шаардлагатай баримт материалаа ирүүлээгүй гэж тайлбарласан. Ирүүлээгүй гэж үзэж байгаа гуравдагч этгээдтэй адилхан тодорхойлолт, тайлбарыг авах боломжоор, тэгш байдлыг ханга. Заавал тендерийн баримт бичигт нийцүүлэх гээд энэ баримтыг аваад байгаа Тендерийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т тендерийн баримт бичигт нийцээгүй байна гэж маргаан үүсгэж байгаа. Тухайн баримт ирүүлээгүйгээс гадна Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж маргаад байгаа юм. Ямар шаардлага байна гэхээр 19.1.1-д 7 төрлийн мэргэжил байгаа. Ерөнхий инженер, Цахилгааны инженер, Барилгын инженер, Реле хамгаалалт автоматикийн инженер, Холбоо мэдээлэл технологийн инженер, Хэмжилт, туршилт тохируулгын инженер, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер гээд 7 төрлийн инженер байх ёстой гэж заасан. н. гэдэг хүний асуудал үүсээд байгаа. Энэ компани цахилгааны инженер, харилцаа холбооны инженерийг ирүүлсэн байгаа. Гэхдээ цахилгааны инженерт 2 хүнийхийг давхцуулаад ирүүлсэн байгаа. н. гээд хүний материал Цахилгааны инженер гэдэг мэргэжилтэй тэгснээ тэрийгээ Хэмжилт, туршилт тохируулгын инженер байсан гээд тайлбарлаад байна. Тэгэхээр энэ компанид Хэмжилт, туршилт тохируулгын инженер, Реле хамгаалалт автоматикийн инженер байхгүй гэж маргаж байгаа юм. Хэмжилт, туршилт тохируулгын инженертэй холбоотой асуудлаар дүйцэх үү, дүйцэхгүй юу гэдгийг эхний хурлаар тохирсон, шийдсэн гэдэг зүйлийг ярьж байгаа. Гэтэл эхний хурлаар хүснэгтлээд тендерийн баримт бичиг байна гээд алсан. Яг тэрний дагуу тендерийн баримт бичиг лагдсан. Эхний хурлын дараа буюу 11 дүгээр сарын 29-ний өдөр мэргэжил өөрөө дүйцэж болох уу гээд тодруулга авъя гээд дүйцэхгүй гээд тодруулга ирүүлсэн. Тэгээд өнөөдөр дүйцсэн, дүйцэхгүй гэдэг юм яриад байгааг ойлгохгүй байна. Тендерийн баримт бичгийн дагуу явъя гэж хэлж байгаа юм. Цахилгаан электрон болон компьютерын инженер н.*******гэ гэдэг хүний асуудал яриад байгаа. Энэ хүн Компьютерын инженерийн мэргэжилтэй хүн байгаа. Гэтэл үүнийг Реле хамгаалалт автоматикийн инженертэй дүйцүүлж байна гэдэг байдлаар 2 дахь хэсэгтэй холбоотойгоор юу гэж үзэж байна гэхээр Тендерийн үнэлгээний хороо үзэмжээр шийдээд байгаа юм. Үүнд ямар нэгэн хууль, дүрэм, журмыг баримталсан зүйл байхгүй. Мэргэжлийг дүйцэх юм болов уу, дүйцэхгүй юм болов уу гээд л хоорондоо ярьж байгаад жишээ нь н.******* гэдэг хүн хуралдааны тэмдэглэлд үгүй, энэ дүйцэхгүй гээд тэгэнгүүт за яах вэ үзсэн юм чинь дүйцүүлчихье гээд үзэмжээрээ шийдэж болохгүй байх гэж үзэж байгаа юм. Тендерийн баримт бичиг, Тендерийн хуулийн дагуу явах ёстой. Үүнийг дүйцүүлье, дүйцүүлэхээ больё гэдэг байдлаар шийдвэр гаргаж болохгүй байх. Нэхэмжлэгчийн эрх, ашгаас гадна бусад хасагдсан 4 аж ахуйн нэгжийн эрх ашиг яригдана. Үнэхээр ийм байдлаар шийдвэл хассан байгаа улсуудын асуудлыг бас шийд. Тэгэхээр ийм 2 үндэслэлийг няцааж бол чадсангүй гэж үзэж байгаа. Тендерийн тухай хуульд тодорхой зохицуулалт байгаа. Хуулийн 26.9-д тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж байгаа юм. Тэгэхээр гуравдагчаар татагдсан байгаа ХХК-ийг бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендер гэж үзэж болох юм уу, ийм маргаантай асуудал байна. Хуулийн 28.1.3-д заасны дагуу шаардлага хангаагүй тендер байна гээд татгалзах ёстой. Үр дагаварт крафт ХХК-ийг ийм байдлаар хангаагүй ямар байдлаар үнэлж дүгнэх юм бэ гэдэг асуудал яригдаж байна. ХХК-ийг ийм байдлаар шийдсэн юм бол дахиад үнэлгээ хий, манайх тендер шалгаруулалтын шаардлага хангаагүй байгаа бол манайхыг татгалзаад шинээр тендерээ зарла. Адилхан 2 компанийг одоо дүйцүүлж тавьж байгаад энэ нь арай илүү байна, энэ нь ийм байсан байна 1-ийг нь шалгаруулъя гэдэг байдлаар тендерийн баримт бичигт, хуульд заагаагүй асуудлаар үнэлэлт дүгнэлт хийж болохгүй. Тэгэхээр энэ асуудлуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байгаа. Үүнийг хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс няцаалт хийж чадаагүй. рэгээрээ нэхэмжлэгч ийм байсан гэдэг байдлаар хандаж байгаа нь үндэслэлгүй байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.сүрэн болон Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны төлөөлөгч Б.******* нар шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тус газарт болон тухайн төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулсан үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан байх ба тус Газар болон Үнэлгээний хороо дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1124 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 13, 14 дүгээр хороо) ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Нийслэлийн Худалдан ажиллагааны газарт шилжүүлсний дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тушаалаар байгуулсан. Тухайн төсөл, арга хэмжээний техникийн тодорхойлолт, ажлын зураг төсөв Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/3927 дугаар албан бичгээр ирснийг Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн зураг төсөв хариуцсан мэргэжилтэн хүлээн авч хянан, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажлын зураг төсөв, магадлалын дүгнэлтийг үнэлгээний хороонд хүлээлгэн өгсөн.

Урилга нийтэлсэн сонины нэр, дугаар, цахим холбоос

Зарласан огноо

Нээсэн огноо

ТШ-ын журам

Тайлбар

1

https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1657041608364

2024.11.19

2024.12.12

НТШ

7 оролцогч материал ирүүлсэн

Тендерийн нээлтийг товлосон хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хүлээн авч 10 цаг 30 минутад нээхэд уг тендерт нийт 7 оролцогч материал ирүүлсэн. ТБОНӨХБАҮХАтХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар Тендер нээх үед тендерт оролцогчийн нэр, тендерийн үнэ, тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ, мөн тендерт тусгасан үнийн хөнгөлөлт, тендерийн алгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг өөрчилсөн, эсхүл татгалзсан тухай мэдээллийг захиалагч зарлаж, тэмдэглэл үйлдэнэ гэсэн заалтыг үндэслэж дор дурдсан мэдээллийг зарласан.

Тендерт оролцогчдын нэр

Тендерийн зарлагдсан үнэ

Үнийн хөнгөлөлт

Тендерийн алгааны дүн

Тендерийн алгааны хугацаа

1

2

3

4

5

6

1

ХХК

8,423,281,511

758,095,335

42,156,500

ТХБХ-аас хойш 28 хоног

2

ХХК

8,389,015,927

-

42,156,500

ТХБХ-аас хойш 28 хоног

3

Чин ХХК

8,279,479,491

-

42,156,500

ТХБХ-аас хойш 28 хоног

4

ХХК

8,250,985,806

-

42,156,500

ТХБХ-аас хойш 28 хоног

5

трейд ХХК

8,078,688,180

-

42,156,500

ТХБХ-аас хойш 28 хоног

6

ХХК

7,950,932,855

-

42,156,500

ТХБХ-аас хойш 28 хоног

7

ХХК, ХХК-уудын түншлэл

7,895,680,909

-

42,156,500

ТХБХ-аас хойш 28 хоног

Үнэлгээний хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж тендерийн үнэлгээг хийж, хуралдан ХХК, Чин ХХК, ХХК, ХХК, , ХХК-уудын түншлэлтэй ХХК-ийн ирүүлсэн тендерийг ТБОНӨХБАҮХАтХ-ИЙН 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалт, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТЗШ 16.2, 17.1.2, 17.6.1, 19.1, 19.1.2, 19.2 дэх заалтад шаардсан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа учир ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтын дагуу тус тус ирүүлсэн тендерээс татгалзсан. Харин ХХК, крафт ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзээд ТБОНӨХБАҮХАтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэсний дагуу ХХК-ийн тендерийг шалгаруулж, ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн ХХК-д 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3/2489 дугаар албан бичгээр Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлсэн.

Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ТБОНӨХБАҮХАтХ-ийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2023 оны ******* дугаар тушаалын хавсралтаар алсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 4.1-д заасны дагуу крафт ХХК-аас гомдол гаргасан тул 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн. Гомдол хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3/27 дугаар албан бичгээр Сангийн яамны Хууль, эрх зүйн газарт хүргүүлсэн. Сангийн яамнаас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар гомдол хянасан тухай албан бичиг ирсэн.

Сангийн яамнаас ирүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлэн үнэлгээний хороо 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж тус төсөл, арга хэмжээний үнэлгээг дахин хянан үзэж, дараах байдлаар үнэлсэн. (Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл №3)

Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага: Сүүлийн 3 жилийн буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилийн лагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх, ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний талаарх V бүлгийн 4, 6-ын дагуу бэлтгэсэн мэдээлэл ирүүлнэ. Мэдээллийг нотлох баримт бичиг ирүүлнэ. Ижил төстэй ажилд дараах ажлуудын аль нэгийг хийж гүйцэтгэсэн туршлагыг тооцно. Үүнд: Цахилгаан дамжуулах, түгээх шугам, дэд станцын угсралт, засварын ажил, туршилт тохируулах, түгээх шугам, дэд станцын угсралт, засварын ажил, туршилт тохируулгын ажил гэж тус тус заасан. ХХК нь 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд тухайн лагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан талаарх гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг тус тус ирүүлсэн байсан. Ижил төстэй ажил хийснийг алгаажуулахын тулд ТБОНӨХБАҮХАтХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу Эрчим хүчний үндэсний төвөөс ХХК-ийн Алтай сумын 35 кв-ын цахилгаан дамжуулах агаар шугам /Говь-Алтай, Алтай сум/ барилга угсралтын ажлын гэрээ 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ЭХА-025/2022 дугаартай 8,369,407,179 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан ажлыг хийж гүйцэтгэсэн талаар тодруулга авахаар шийдвэрлэж 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03/195 дугаар албан бичгийг Эрчим хүчний үндэсний төвд хүргүүлсэн. Эрчим хүчний үндэсний төвөөс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар албан бичгээр Барилга угсралтын ажлыг гэрээт хугацаанд гүйцэтгэн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 36/2024 дугаартай Улсын комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн албан бичгийг хавсралтын хамт ирүүлсэн.

2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үнэлгээний хороо дахин хуралдаж ХХК, крафт ХХК-ийн ирүүлсэн тендерийг ТБОНӨХБАҮХАтХ (шинэчилсэн найруулга)-ийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн гаргасан шийдвэрийн дагуу дахин хянан үзэж үнэлэхэд ХХК, Чин ХХК, ХХК, ХХК, , ХХК-уудын түншлэлтэй ХХК-ийн ирүүлсэн тендерийг ТБОНӨХБАҮХАтХ-ийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалт, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТЗШ 16.2, 17.1.2, 17.6.1, 19.1, 19.1.2, 19.2 дэх заалтад шаардсан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа учир ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтын дагуу тус тус ирүүлсэн тендерээс татгалзсан. Харин ХХК, крафт ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзээд ТБОНӨХБАҮХАтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэсний дагуу ХХК-ийн тендерийг шалгаруулж, ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн ХХК-д 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3/241 дүгээр албан бичгээр Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн болно.

Иймд үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжийг үндэслэн тендер хүчинтэй байх хугацаанд ТБОНӨХБАҮХАтХ-ийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн дагуу захиалагчийн хяналтыг тавих байгууллага болох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т гэрээ байгуулах Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаар албан бичгийг хүргүүлсэн.

Нэхэмжлэгчийн тус газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нийслэлийн Засаг даргаас эрх шилжин ирсэн захирамжийн хэрэгжилтийг хангаж ТБОНӨХБАҮХАтХ-ийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтад заасны дагуу тус газар нь Баянзүрх дүүргийн 13, 14 дүүрэг хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэгсийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14 дүгээр хороо) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан, ТБОНӨХБАҮХАтХ-ийн 50 дугаар зүйлийн 50.2.3 дахь заалтад заасны дагуу үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжид мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 дахь заалтад заасны дагуу зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэн тус газрын Дотоод аудитораар хянуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргасан.

Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дүгээр тушаалын хавсралтаар лагдсан Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам-ын 3.9 дэх заалтад Хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага, эсхүл шүүхээс тендер шалгаруулалтын баримт бичиг өөрчлөлт оруулах, эсхүл тендер хянан үзэх, үнэлэх, ажиллагааг дахин хийх, эсхүл захиалагчийг тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжид хяналт тавихыг даалгасан тохиолдолд захиалагч үнэлгээний хороог хуралдуулж шийдвэр гаргана гэсний дагуу үнэлгээний хороо 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дахин хуралдаж тухайн төсөл, арга хэмжээнд ирүүлсэн оролцогчдын тендерийг дахин хянан үзэж, үнэлгээ хийсэн. Иймд захиалагч хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд шийдвэр гаргасан байх тул ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад заасан шийдвэрийг гаргаж, тухайн төсөл арга хэмжээнд ХХК-ийг шалгаруулсан тухай 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Гэрээ байгуулах эрх олгосон.

Тус газар нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 27 дугаар зүйлийн 27.5 дахь заалтыг тус тус үндэслэн тендер ирүүлсэн оролцогчдын үнийн саналыг өсөх дарааллаар эрэмбэлэх аргыг хэрэглэж крафт ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн.

Иймд тус газраас ХХК-ийг шалгаруулсан Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, крафт ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг тус тус хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4 дэх заалтад заасны дагуу тус газар болон үнэлгээний хорооны гаргасан шийдвэр хууль бус болохыг хангалттай нотлоогүй байх ба нэхэмжлэгчийн хууль ёсны ямар эрх ашиг нь зөрчигдсөн талаар дурдаагүй байна.

Тендер шалгаруулалт ТБОНӨХБАҮХАтХ болон холбогдох хууль журмын дагуу явагдсан бөгөөд крафт ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14 дүгээр хороо) барих алыг гүйцэтгүүлэхээр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/1124 дүгээр захирамж гаргаж, Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний төсөл, арга хэмжээний худалдан авах эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн. Уг ажлыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалтын хэлтэст, нээсэн эрхийг үндэслэн санхүүжүүлэхийг Санхүү, төрийн санхийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т бий болсон хөрөнгийг бүртгэхийг Нийслэлийн өмчийн харилцаан газарт тус тус даалгасан.

Дээрх захирамжийн дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороог Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тушаалаар байгуулсан байна.

Тендерийн нээлтийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хүлээн авч 10 цаг 30 минутад нээхэд уг тендерт нийт 7 оролцогч материал ирүүлсэн байна. Үнийн саналыг ихээс бага руу эрэмбэлэн жагсаавал:

Тендерт оролцогчдын нэр

Тендерийн зарлагдсан үнэ

Үнийн хөнгөлөлт

1

ХХК

8,423,281,511

758,095,335

2

крафт ХХК

8,389,015,927

-

3

Чин ХХК

8,279,479,491

-

4

ХХК

8,250,985,806

-

5

трейд ХХК

8,078,688,180

-

6

ХХК

7,950,932,855

-

7

ХХК, ХХК-уудын түншлэл

7,895,680,909

-

Үнэлгээний хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 100 хувийн ирцтэй тендерийн үнэлгээг хийж, хуралдан ХХК, Чин ХХК, ХХК, ХХК, , ХХК-уудын түншлэлтэй ХХК-ийн ирүүлсэн тендерийг ТБОНӨХБАҮХАтХ-ийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалт, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТЗШ 16.2, 17.1.2, 17.6.1, 19.1, 19.1.2, 19.2 дахь заалтад шаардсан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа учир ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтын дагуу тус тус ирүүлсэн тендерээс татгалзсан байна. Харин ХХК, крафт ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзээд ТБОНӨХБАҮХАтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэсний дагуу ХХК-ийн тендерийг шалгаруулж, ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн ХХК-д 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3/2489 дугаар албан бичгээр Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлсэн байна.

Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ХХК-аас гомдол гаргасан тул 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн. Сангийн яамнаас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дугаартай гомдол хянасан тухай албан бичгийг ирүүлсэн.

Сангийн яамнаас ирүүлсэн бичгийн дагуу Үнэлгээний хороо 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж тус төсөл, арга хэмжээний үнэлгээг дахин хянан үзэхэд ХХК нь 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд тухайн лагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан талаарх гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг тус тус ирүүлсэн байсан. Ижил төстэй ажил хийснийг алгаажуулахын тулд ТБОНӨХБАҮХАтХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу Эрчим хүчний үндэсний төвөөс ХХК-ийн Алтай сумын 35 кв-ын цахилгаан дамжуулах агаар шугам /Говь-Алтай, Алтай сум/ барилга угсралтын ажлын гэрээ 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ЭХА-025/2022 дугаартай 8,369,407,179 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан ажлыг хийж гүйцэтгэсэн талаар тодруулга авахаар 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03/195 дугаар албан бичгийг Эрчим хүчний үндэсний төвд хүргүүлсэн. Эрчим хүчний төвөөс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар албан бичгээр Барилга угсралтын ажлыг гэрээт хугацаанд гүйцэтгэн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 36/2024 дугаартай Улсын комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн албан бичгийг хавсралтын хамт ирүүлсэн.

2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Үнэлгээний хороо дахин хуралдаж тендерийг дахин хянан үзэж, үнэлэхэд ХХК, крафт ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзээд ТБОНӨХБАҮХАтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэсний дагуу ХХК-ийн тендерийг шалгаруулж, ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн ХХК-д 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3/241 дүгээр албан бичгээр Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Иймд Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжийг үндэслэн тендер хүчинтэй байх хугацаанд ТБОНӨХБАҮХАтХ-ийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн дагуу захиалагчийн хяналтыг тавих байгууллага болох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т гэрээ байгуулах тухай Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаар албан бичгийг хүргүүлжээ.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын бэлтгэн ирүүлсэн гэрээний төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалтын хэлтэс хянан үзэж, гэрээний бүрдлийг хангуулан дугаартай гэрээг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр алгаажуулсан байна. Гэрээний үнийн дүн 8,250,985,806 /найман тэрбум хоёр зуун тавин сая есөн зуун наян таван мянга найман зуун зургаа/ төгрөг.

Уг захирамжид тухайн төсөл, арга хэмжээг 2024 онд бүрэн санхүүжүүлэхээр тусгасан байсан. Гэвч тендер шалгаруулалт явагдаж, гэрээ байгуулагдаагүй байсан тул санхүүжүүлэх эх үүсвэрт өөрчлөлт оруулах тухай 25/50 дугаар тогтоолын Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтын 78 дугаарт тус ажлын нийт төсөвт өртөг 8,431,3 сая төгрөгөөс 2025 оны санхүүжих дүн 3,000.0 сая буюу 3,0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасан.

Мөн энэ дагуу Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/513 дугаартай Зарим төсөл, арга хэмжээний эх үүсвэрт өөрчлөлт оруулах тухай захирамж гарган санхүүжүүлэх эх үүсвэрийг нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байсныг Нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр өөрчлөлт оруулсан.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 27 дугаар зүйлийн 27.5 дахь заалтыг тус тус үндэслэн тендер ирүүлсэн оролцогчдын үнийн саналыг өсөх дарааллаар эрэмбэлэх аргыг хэрэглэж крафт ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн байна.

Иймд ХХК-ийг шалгаруулсан Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, крафт ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг тус тус хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4 дэх заалтад заасны дагуу тус газар болон үнэлгээний хорооны гаргасан шийдвэр хууль бус болохыг хангалттай нотлоогүй байх ба нэхэмжлэгчийн хууль ёсны ямар эрх ашиг нь зөрчигдсөн талаар дурдаагүй байна.

Тус тендер шалгаруулалт ТБОНӨХБАҮХАтХ болон холбогдох журмын дагуу явагдсан бөгөөд крафт ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Д. шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Манай компани 2007 онд анх үүсгэн байгуулагдсан цагаасаа барилга угсралт болон эрчим хүчний барилга угсралт, цахилгаан дамжуулах, түгээх шугам, дэд станцын угсралт, туршилт тохируулгын ажил үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Тиймээс өөрсдийн туршлага, чадвар дээр үндэслэн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14 дүгээр хороо)-ын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт холбогдох материалыг бүрдүүлэн оролцсон.

Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хурлаар ТБОНӨХБАҮХАтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг үндэслэн манай компанийн хүргүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлэн, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/241 тоот албан бичгээр ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг манай компанид ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, Тендер шалгаруулалтын баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 34-т заасныг баримтлан шалгахад шаардлагад нийцсэн тендерүүдээс манай компанийн санал болгосон 8,250,985,806 төгрөгийн санал нь хамгийн бага үнийн дүнтэй буюу 1 дүгээрт эрэмбэлэгдэн хамгийн сайн тендерээр шалгарч, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14 дүгээр хороо) гүйцэтгэх гэрээ байгуулсан. Харин нэхэмжлэгч крафт ХХК нь 8,389,015,827 төгрөгийн үнэ санал болгосон (ТШББ хавтас 153 дугаар хуудас) нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдэж, тендерт шалгараагүй тухай мэдэгдэл хүргүүлжээ.

Гэвч тендер шалгаруулалтад ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, Тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл (зөвлөмж), мэдэгдлийг хүчингүй болгуулах, тендерээс татгалзаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байх тул шаардлага тус бүрд холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан ... Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл (зөвлөмж)-ийг хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтад ХХК-ийг тендерээс татгалзаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд;

Нэхэмжлэгч энэхүү шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа ХХК-ийн материал ТБОНӨХБАҮХАтХ-ийн 26 дугаар зүйлийн 26.4.1 дэх хэсэгт энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх гэж заасныг зөрчсөн, уг шаардлагад нийцсэн баримтуудыг ирүүлээгүй, ирүүлсэн баримтууд нь шаардлагад нийцээгүй ба энэ нь Сангийн яамнаас шалгагдаж тогтоогдсон гэжээ.

1.1.Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай Гомдол хянасан тухай албан бичиг нь Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №2 дугаартай Хурал, захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр ХХК-ийг тендерт шалгаруулсантай холбоотойгоор крафт ХХК-ийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж гарсан байдаг. Уг албан бичгээр нэхэмжлэлд дурдсанчлан ХХК-ийн ирүүлсэн баримт шаардлагад нийцээгүй болохыг тогтоогоогүй, харин манай санал болгосон инженер С.*******гэ нь реле хамгаалалт, автомеханик инженерт, Д. нь хэмжилт туршилт, тохируулгын инженерт тус тус дүйцэх шаардлага-д нийцэх эсэхийг хянан үзээгүй болохыг дурдаж, дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн.

Сангийн яамны дээрх тоот албан бичгээр крафт ХХК-ийн гомдолд дурдагдсан 7 асуудлаас 4 нь үндэслэлгүй болохыг тогтоосон ба үлдэх 3 асуудлын 2 нь дээрх хоёр инженерийн мэргэжлийн дүйцэх шаардлагын тухай асуудал юм.

Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №01 дугаартай хурал (ТШББ хавтас 18-27х)-аар тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер зарлах, нээх өдрийг товлох тухай хэлэлцсэн ба уг хурлаар реле хамгаалалтын инженерийг тухайн жилээр ажилласан, дүйцэхүйц мэргэжилтэй байвал харгалзан үзэх-ээр тогтоосон (ТШББ хавтас 20 дугаар хуудасны *******: хэсэгт).

Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №03 дугаар хурлаар Сангийн яамнаас гомдол хянасан тухай хэлэлцэж, манай компанийн санал болгосон инженерүүдийн баримт бичиг, мэргэжил, ажлын туршлагыг дахин хянан үзэж, Япон улсын Нишиниппоны технологийн дээд сургуулийг цахилгаан электроник болон компьютер инженер хөтөлбөрөөр инженерийн бакалавр зэрэгтэй төгссөн, 2020 оноос хойш 8 төсөл, арга хэмжээнд реле хамгаалалт, автоматикийн инженерээр ажилласан туршлагатай С.*******гийг реле хамгаалалт, автоматикийн инженер-т дүйцэж шаардлага хангасан гэж (ТШББ хавтас 118 дугаар хуудас), мөн ХБНГУ-ын Дрездений техникийн их сургуулийн цахилгааны инженерийн факультетад суралцаж төгссөн, статистик системд хувьсагчийн мэдээллийг тооцоолон боловсруулах аналог-стохостик хувиргагч сэдвээр төгсөлтийн дипломын ажил хамгаалсан, мэргэжлээрээ 35 жил ажилласан туршлагатай Д.ыг хэмжилт туршилт, тохируулгын инженер-т дүйцэж шаардлага хангасан (ТШББ хавтас 119 дүгээр хуудас) гэж тус тус дүгнэсэн. Гэтэл хэмжилт, туршилт, тохируулгын инженер-т нэхэмжлэгчийн санал болгосон Э. нь дулааны процессын автоматжуулалт мэргэжилтэй, өөрөөр хэлбэл цахилгааны инженерээр төгсөөгүй байх бөгөөд энэ чиглэлээр ажилласан ажлын туршлагагүй болохыг хурлын үеэр хэлэлцсэн байна.

Дээрх байдлаар Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т заасан шаардлагыг манай компанийн санал болгосон инженерүүд хангасан гэж Тендерийн үнэлгээний хорооноос дүгнэсэн нь үндэслэл бүхий болсноос гадна шаардлагад нийцээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол, тайлбар үндэслэлгүй юм.

1.2.Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийн 7-д ХХК нь 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд тухайн лагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан талаарх гэрээ, гэрээ дүгнэсэн акт захиалагчийн тодорхойлолтыг тус тус ирүүлээгүй гэсэн нь огт үндэслэлгүй юм. Учир нь тендер анх нээх үед манай компани 2022 онд гэрээ хийж 2024 онд улсын комисст хүлээлгэн өгсөн 8.3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй Алтай сумын 35 к.В-ын цахилгаан дамжуулах агаарын шугам /Говь-Алтай, Алтай сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ, тодорхойлолт, улсын комиссын дүгнэлт мөн өнгөрсөн 3 жилд хийж гүйцэтгэсэн болон тухайн үед хэрэгжүүлэх эрх авсан, хэрэгжүүлж байгаа ажлын жагсаалтыг маягт 5-ын дагуу гарган өгсөн.

Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар Сангийн яамны гомдол хянасан тухай асуудлыг хэлэлцэхдээ манай компанийн сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, мөн одоо хэрэгжүүлж байгаа ажлын жагсаалтын маягт 5-ын дагуу ирүүлснийг өмнөх хурал дээр хянан үзсэн болон сангийн яам яагаад энэ талаарх баримтыг ирүүлээгүй гэсэн нь ойлгомжгүй байгааг дурдаж, ХХК-ийн ирүүлсэн ижил төстэй ажлын тодорхойлолтыг Эрчим хүчний үндэсний төвөөс авахаар шийдвэрлэсэн (ТШББ хавтас 124 дүгээр хуудас).

Эрчим хүчний төвөөс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр №******* дугаартай албан бичгээр (ТШББ хавтас 135 дугаар хуудас) манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх тодорхойлолт, холбогдох баримтыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлснээр Тендерийн үнэлгээний хороо 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, өмнө гаргасан шийдвэрээ хэвээр үлдээж, манай компанийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан №04 дугаартай Хурлын тэмдэглэл гарсан.

Дээрх байдлаар манай компанийн зүгээс холбогдох материалыг бүрдүүлж тендерт оролцсон, холбогдох материалыг гомдол хянах үед Сангийн яаманд хүргүүлсэн байтал энэ талаар материал байхгүй гэж үзсэн Сангийн яамны албан тоотын холбогдох хэсэг үндэслэлгүй болсноос гадна Тендерийн үнэлгээний хороо дахин хуралдаж, холбогдох тодруулгыг Эрчим хүчний үндэсний төвөөс авч шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, ТБОНӨХБАҮХАтХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасанд нийцсэн гэж үзэж байна.

Хоёр. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан ... тендер шалгаруулалтад ХХК-ийг шалгаруулсан 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэр, крафт ХХК-ийг 2 дугаарт эрэмбэлсэн талаарх Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгох болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14 дүгээр хороо) гүйцэтгэх гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №03 дугаартай хурлын тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №04 дүгээр хурлын тэмдэглэл (зөвлөмж) нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 болон 4.2.5-т заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангасан, мөн Сангийн яамны мэдэгдэлд дурдсан асуудлыг шалгаж Тендерийн үнэлгээг дахин хийж, хамгийн сайн үнэлгээтэй тендерийг шалгаруулж, тендерт шалгарсан этгээдтэй гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэн шийдвэрлэсэн нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 50 дугаар зүйлийн 50.2.3 дахь хэсэгт нийцсэн, нэхэмжлэгчид ТБОНӨХБАҮХАтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2 дугаар эрэмбэлэгдсэн талаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тоот мэдэгдэл хүргүүлсэн нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтад нийцсэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн энэ хэсэг үндэслэлгүй юм.

Иймд дээр дурдсан тайлбар, үндэслэлийн дагуу нэхэмжлэгч крафт ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар ямар зөрчигдсөн эрх нь сэргэх вэ гэдэг нь сонин асуудал. Өөрөөр хэлбэл дүйцүүлэн тооцохгүй, хууль зөрчлөө гэж шийдвэрлэвэл хэн шаардлагад нийцэх вэ. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн материалд Реле хамгаалалт болон реле хамгаалалт автоматикийн инженер эсвэл Хэмжилт, туршилт тохируулах инженерээр төгссөн хүн энэ материал ирүүлсэн тендерт оролцогч нэг ч компани байхгүй. Энэ чиглэлээр төгсөхгүй байгаа учраас энэ чиглэлтэй бакалаврын дипломтой хүн байхгүй. Тэгэхээр яагаад энийг хууль зөрчиж байна гэж үзээд байгаа юм. Хэрэв хууль зөрчиж байна гэж үзвэл нэхэмжлэгчид тийм боловсон хүчин байхгүй. Тийм учраас гаргаад байгаа үндэслэл нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй.

Нэхэмжлэлийг хангаад тендер хүчингүй боллоо гэхэд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Дахиж үнэлэхийг даалгая гээд байгаа. Дахиж үнэлье гэхээр нэмж материал гаргахгүй, энэ мэргэжлээр төгссөн улсууд бас байхгүй. Нэхэмжлэгчийн адилхан ажил хийж байгаа гэдэг материал байхгүй. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй талуудаас ирүүлсэн тендерийн үнийн санал өөрчлөгдөхгүй. Ямар ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Тэгэхээр үүнээс хараад байхад нэхэмжлэгч энэ ажлыг хийлгэхгүй гэсэн сонирхол байгаа юм. Өмгөөлөгч хүчингүй болгож байна, дахиад хийчихье гэж байна. Итгэмжилсэн төлөөлөгч нөхцөл байдал өөрчлөгдөхөөр асуудлаа дахиад ярина гэж байна. Ярьснаар ирүүлсэн тендерийн баримтууд өөрчлөгдөхгүй. Ажил хийлгэхгүй саад болъё гэсэн нөхцөл байдал, зорилгоо хойш нь тавимаар байна. Яагаад гэвэл хариуцагчийн төлөөлөгч Нийслэл нийтээрээ цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн доголдолд орсон. Утаандаа баригдсан тийм учраас гэр хорооллын газрыг яаралтай чөлөөлж, орон сууцжуулах энэ ажлыг яаралтай хийх гээд яваад байгаа.

Тендерийн ажлын хугацаа богино, энэ жилдээ багтаад хийх ёстой. Гацаагаад байгаагаас шалтгаалаад үүсэж байгаа үр дагавар олон байна. Эх үүсвэр хангагдахгүй тасалдахаар нөхцөл байдалд хүрчихээд байдаг. Нийтийн эрх ашгийн зорилгыг харж байж асуудалд хандмаар байна. Гэрээ захиргааны эрх зүйн актын хүрээнд хийгдэж байгаа учраас акт хүчинтэй тохиолдолд гэрээ хүчинтэй гэж үзэж байгаа. Даалгах нэхэмжлэлийн тухайд Захиргааны хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д даалгаж байгаа нэхэмжлэлийн зүйл нь эс үйлдэхүй байх ёстой. Ямар эс үйлдэхүй байгаа юм. Татгалзал шийдвэр байхгүй. Манайхаас татгалзах ёстой гээд байгаа. Татгалзал шийдвэр, эс үйлдэхүй байхгүй. Даалгах нэхэмжлэл гаргая гээд байгаа нь үндэслэлгүй байгаа. Тэгэхээр дахиад тендерийн ажиллагаа явуулсан ч гэсэн Цахилгааны мэргэжилд Дулааны инженер санал болгоод байгаа мөн Реле хамгаалалтын инженер бас санал болгоогүй нөхцөл байдлууд өөрчлөгдөхгүй учраас нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэл хангагдсанаар ямар эрх ашиг сэргэх нь тодорхойгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл, цахим нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчийн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны ажиллагааны газарт холбогдуулан гаргасан дугаартай тендер шалгаруулалтад ХХК-ийг шалгаруулсан 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын шийдвэр, дугаартай тендер шалгаруулалтад ХХК-ийг шалгаруулж эрх олгож, ХХК-ийг 2 дугаарт эрэмбэлэгдсэн талаарх 2025 оны 01 сарын 31-ний өдрийн тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар тус тус зохицуулсан.

1.2. Тодруулбал, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэдгийг тухайн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргааны зүйл нь мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх нийтийн эрх зүйн маргаанд хамаарахгүй /тухайлбал, захиргааны акт биш/ байхыг ойлгоно.

1.3. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/241 дугаар ХХК-нд хүргүүлсэн Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг /ТШББ-155х/-т шийдвэрийн дагуу дахин хянан үзэж үнэлэхэд ... хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн гэрээ байгуулах эрх олгож буйг үүгээр мэдэгдэж байна гэж, мөн өдрийн дугаар крафт ХХК-нд хүргүүлсэн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /ТШББ-156х/-т ... шийдвэрийн дагуу дахин хянан үзэж үнэлэхэд ... эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн болно. Тус тендер шалгаруулалтад шалгарсан ХХК-нд дараах нөхцөлөөр гэрээ байгуулах эрх олгосон гэж тус тус дурджээ.

1.4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж захиргааны актын үндсэн шинжийг хуульчлан заасан.

1.5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй дээрх мэдэгдлүүд нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №04 дугаар тэмдэглэл буюу шийдвэр /ТШББ-139-144х/-ийг крафт болон ХХК-нд тус тус дамжуулан мэдэгдсэн агуулгатай буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг шууд хөндөж, эрх зүйн үр дагавар үүсгэсэн шинжгүй байх тул захиргааны акт биш юм.

1.6. Иймд дээр дурдсан үндэслэлээр крафт ХХК-аас Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж-ийн ажлын дугаартай тендер шалгаруулалтад ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл /зөвлөмж/, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон ХХК нарын хооронд байгуулагдсан дугаартай Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14 дүгээр хороо) гүйцэтгэх гэрээ-г тус тус хүчингүй болгуулах, дугаартай тендер шалгаруулалтад ХХК-ийн тендерээс татгалзаагүй Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд даалгах шаардлагын тухайд:

2.1. Маргаан бүхий Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл /ТББ-116-124х/-ээр Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14 дүгээр хороо)-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад Монгол Улсын Сангийн Яамнаас гомдол хянасан тухай хэлэлцэж, Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14 дүгээр хороо) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогч Эй ХХК-ийн ижил төстэй ажлын тодорхойлолтыг Эрчим хүчний үндэсний төвөөс авах, тодорхойлолт ирсэн даруйд үнэлгээний хорооны хурлыг зарлахаар шийдвэрлэжээ.

2.2. Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн Гомдол хянасан тухай албан бичиг /хх-20-21х/-ээр Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон ХХК-ийн тендерийг крафт ХХК-ийн гомдолд дурдсан 7 үндэслэлээр хянан үзээд, эхний 4 үндэслэлийг үндэслэлгүй гэж, харин 5, 6 дах үндэслэлд дурдсан Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т заасан ХХК-ийн автоматикийн инженерт санал болгосон С.*******гэ, хэмжилт, туршилт тохируулгын инженерт санал болгосон Д. нарын тухайн шаардлагад нийцэх эсэхийг хянан үзээгүй, 7 дах үндэслэл Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 2.1, ТШЗ 19.1, ТШЗ 19.2-т тус тус заасан ХХК нь 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд тухайн лагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан талаарх гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг тус тус ирүүлээгүй байх тул дээрх шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гээд захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтуудын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.

2.3. Сангийн яамны дээрх гомдол хянасан албан бичгийн дагуу хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаар тэмдэглэл /ТШББ-139-144х/-ээр Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14 дүгээр хороо)-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад Эрчим хүчний үндэсний төвөөс тодруулга авсан тухай хэлэлцэж, Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар НХААГ/202401011595 дугаартай Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14 дүгээр хороо)-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж болгож хүргүүлэх, шалгарсан оролцогчийн гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, тендер шалгаруулалтын үр дүнг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтлэхээр шийдвэрлэжээ.

2.4. Улмаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны зөвлөмж-өөр хамгийн сайн үнэлэгдсэн ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж /ТШББ-144х/-ийг захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна.

2.5. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/241 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгээр тендерт шалгарсан ХХК-нд, мөн өдрийн дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр крафт ХХК-нд тус тус хүргүүлэн мэдэгджээ.

2.6. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сангийн яаманд дахин гаргасан гомдлын хариуд тус яамны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03/928 дугаар албан бичиг /хх-34х/-ээр танай 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/013 тоот албан бичигт шийдвэрлэж хариу өгсөн асуудлыг дурдсан байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй талаар дурдсан байна.

2.7. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ... ХХК нь шаардлагад нийцсэн баримтыг ирүүлээгүй, ирүүлсэн баримтууд нь шаардлагад нийцээгүй, түүнийг нь Сангийн яамнаас шалгаж тогтоосон байхад яг ямар баримтууд дээр үндэслэн үнэлгээ хийж тус компанийг дахин шалгаруулсан нь ойлгомжгүй, илт хууль зөрчсөн ... гэж, хариуцагчаас ... нэхэмжлэгч нь үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг хангалттай нотолж чадахгүй, нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн талаар дурдаагүй, холбогдох хууль журмын дагуу тендер шалгаруулалт явагдсан гэж ..., гуравдагч этгээдээс ... хариуцагчийн шийдвэр хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл, байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангасан, хууль зөрчөөгүй... гэж тус тус тайлбарлан маргасан.

2.8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ... Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т заасан гуравдагч этгээд ХХК-ийн автоматикийн инженерт санал болгосон С.*******гэ, хэмжилт, туршилт тохируулгын инженерт санал болгосон Д. нарын тухайн шаардлагад нийцэх эсэхийг хянан үзээгүй гэх үндэслэлийн тухайд Тендер шалгаруулалтын баримт бичгийн өргөдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т Реле хамгаалалт, автоматикийн инженер нь реле хамгаалалт автоматикийн инженер байх, Хэмжилт, туршилт тохируулгын инженер нь хэмжилт, туршилт, тохируулгын инженер байх гэж тус тус заасан байна.

2.9. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай хурал /ТШББ-18-27х/-аар тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер зарлах, нээх өдрийг товлох тухай хэлэлцсэн ба уг хуралд Үнэлгээний хорооны гишүүн Б.*******аас реле хамгаалалтын инженер, туршилт тохируулгын инженерийг дүйцэхүйц байдлаар хянан үнэлэх санал гаргасныг бусад бүх гишүүд дэмжиж, Үнэлгээний хорооны дарга Б.*******гаас тохируулга, зүгшрүүлэх, реле хамгаалалтын инженерийг тухайн жилээр ажилласан, дүйцэхүйц мэргэжилтэй байвал харгалзан үзэх-ээр тогтсон байна.

2.10. Мөн Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар хурлаар Сангийн яамны гомдол хянасан тухай хэлэлцэх үед ХХК-ийн санал болгосон инженерүүдийн баримт бичиг, мэргэжил, ажлын туршлагыг дахин хянан үзэж, Япон улсын Нишиниппоны технологийн дээд сургуулийг Цахилгаан, электрон болон компьютерын инженерийн хөтөлбөрөөр инженерийн бакалавр зэрэгтэй төгссөн, 2020 оноос хойш 8 төсөл, арга хэмжээнд реле хамгаалалт, автоматикийн инженерээр ажилласан туршлагатай С.*******гийг Реле хамгаалалт автоматикийн инженерт дүйцэж шаардлага хангасан гэж /ТШББ-118х/, мөн ХБНГУ-ын Дрезденийн техникийн их сургуулийн цахилгааны инженерийн факултетад суралцаж төгссөн, стокастик системд хувьсагчийн мэдээллийг мэдээллийг тооцоолон боловсруулах аналог-стохостик хувиргагч сэдвээр төгсөлтийн дипломын ажил хамгаалсан, мэргэжлээрээ 35 жил ажилласан туршлагатай Д.ыг Хэмжилт, туршилт тохируулгын инженерт дүйцэж шаардлага хангасан /ТШББ-119х/ гэж, крафт ХХК-аас санал болгосон Э.ыг дулааны процессын автомажуулалт мэргэжилтэй бөгөөд энэ чиглэлээр ажилласан ажлын туршлагагүй гэж тус тус дүгнэжээ.

2.11. Үүнтэй холбоотойгоор шүүхээс ХХК-аас Реле хамгаалалт, автоматикийн инженерт санал болгосон С.*******гэ, Хэмжилт, туршилт тохируулгын инженерт санал болгосон Д., крафт ХХК-аас санал болгосон Э. нарын инженерийн зэрэг нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т заасан мэргэжилд дүйцэх шаардлагад нийцэх эсэх талаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас тодруулсан.

2.12. Шинжлэх ухаан, технологийн сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2/238 дугаар албан бичиг /хх-143х/-т ... Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн мэргэжлийн салбар нь С.*******гэ, Д., Э. нарын төгсөлтийн баримт (диплом) дахь судалсан хичээлийн жагсаалт, цуглуулсан кредитийг тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн агуулгатай харьцуулан үзээд Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалт хөтөлбөрийн төгсөгч нь реле хамгаалалт, автоматикийн инженерээр ажиллах боломжтой. С.*******гийн цахилгаан электрон болон компьютерийн инженерийн хөтөлбөрөөр төгссөн нь Реле хамгаалалт автоматикийн инженерт дүйцэх шаардлагад нийцэх эсэхийг тус сургуулийн хэрэгжүүлж буй Цахилгаан системийн автоматжуулалт хөтөлбөрийн хичээлтэй харьцуулж үзэхэд нийцэл нь 40.7% байна.

Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн Д.ын инженерийн зэрэг нь хэмжилт, туршилт тохируулгын инженерт дүйцэх шаардлагад нийцэх эсэхийг Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалт хөтөлбөрийн Технологийн процессын автоматжуулалт мэргэжлийн чиглэлтэй харьцуулж үзэхэд 74% буюу хэмжилт, туршилт тохируулгын инженерт тавигдах мэргэжлийн шаардлагыг тодорхой хэмжээгээр хангаж байна гэж үзэж болохоор байна.

Э. нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Дулааны процессын автоматжуулалт мэргэжлээр 2017 онд төгссөн бөгөөд тухайн инженерийн зэрэг нь хэмжилт туршилт тохируулгын инженерт дүйцэх шаардлагад нийцэх эсэхийг тендерийн бичиг баримтад хэрэв дулааны тоноглолын хэмжилт, туршилт, тохируулгын инженер гэж заасан бол тохирно. Харин цахилгааны тоноглолын хэмжилт, туршилт, тохируулгын инженер гэж заасан бол тохирохгүй ... гэж дурджээ.

2.13. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/146 дугаар тушаалын хавсралтаар алсан Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс-д Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т заасан Реле хамгаалалт, автоматикийн инженер болон Хэмжилт, туршилт тохируулгын инженерийн мэргэжлийн талаарх нэршил тусгагдаагүй байна.

2.14. Дээрхээс үзвэл хариуцагч нь ХХК-ийн Реле хамгаалалт, автоматикийн инженерт санал болгосон С.*******гэ, Хэмжилт, туршилт тохируулгын инженерт, санал болгосон Д. нарыг Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, үнэлэхдээ Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1, 19.2-т заасны дагуу маягтаар санал болгосон ажилтны сургууль, төгссөн дипломын мэргэжлийн дагуу дүйцүүлэх, тухайн мэргэжлээр ажилласан туршлагыг харгалзан үзэх талаар Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай хурлаар тогтсон байсныг үндэслэн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.

3. Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар Гомдол хянасан тухай албан бичгийн 7 дугаарт Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 2.1-д Нийт төсөвт өртөг: 8,431,300,000.0 гэж, ТШЗ 19.1-д Тендерт оролцогчийн Нийт төсөвт өртөг: 8,431,000.0 гэж, ТШЗ 19.1-д Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур, үзүүлэлт, шаардлага:Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг тухайн лагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх гэж, ТШЗ 19.2-т Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ ... гэж тус тус заасан. ХХК нь 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд тухайн лагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан талаарх гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг тус тус ирүүлээгүй байх тул дээрх шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж дурдсан.

3.1. Тендер шалгаруулалтын цахим баримт бичигт ХХК-аас 2022 онд байгуулагдаж, 2024 онд улсын комисст хүлээлгэн өгсөн 8,3 тэрбум төгрөгийн үнэтэй Алтай сумын 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам /Говь-Алтай, Алтай сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэхээр захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолт болон сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн болон тухайн үед хэрэгжүүлэх эрх авсан, хэрэгжүүлж байгаа ажлын жагсаалтыг маягт 5-д заасны дагуу ирүүлсэн байна.

3.2. Тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар Сангийн яамны дээрх гомдол хянасан тухай асуудлыг хэлэлцэхдээ ******* ******* ХХК-ийн сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, одоо хэрэгжүүлж байгаа ажлын жагсаалтыг маягт 5-ын дагуу ирүүлсэн байсныг өмнөх хуралд хянан үзсэн байтал тус яамнаас эдгээр баримтуудыг ирүүлээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байгаа талаар дурдаж, ХХК-ийн ирүүлсэн ижил төстэй ажил гүйцэтгэсэн талаарх тодорхойлолтыг Эрчим хүчний үндэсний төвөөс авахаар шийдвэрлэжээ /ТШББ-124х/.

3.3. Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага: Сүүлийн 3 жилийн буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилийн лагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх, ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний талаарх V бүлгийн 4, 6-ын дагуу бэлтгэсэн мэдээлэл ирүүлнэ. Мэдээллийг нотлох баримт бичиг ирүүлнэ. Ижил төстэй ажилд дараах ажлуудын аль нэгийг хийж гүйцэтгэсэн туршлагыг тооцно. Үүнд: Цахилгаан дамжуулах, түгээх шугам, дэд станцын угсралт, засварын ажил, туршилт тохируулах, түгээх шугам, дэд станцын угсралт, засварын ажил, туршилт тохируулгын ажил гэж тус тус заасны дагуу ******* ******* ХХК нь дээрх байдлаар 2022 онд байгуулагдаж, 2024 онд улсын комисст хүлээлгэн өгсөн 8,3 тэрбум төгрөгийн үнэтэй Алтай сумын 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам /Говь-Алтай, Алтай сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэхээр захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэн 2024 онд улсын комисст хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна.

4. Дээрх байдлаар ХХК нь тендерт оролцохдоо Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд дурдсан холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгсөн, түүнчлэн Тендерийн үнэлгээний хорооноос Сангийн яамны Гомдол хянасан албан бичгийн дагуу гуравдагч этгээдийн ижил төстэй ажил хийснийг алгаажуулах шаардлагаар Эрчим хүчний үндэсний төвөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8,369,407,179 төгрөгийн үнийн дүнтэй Алтай сумын 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам /Говь-Алтай, Алтай сум/ барилга угсралтын гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн талаар тодруулга, Улсын комиссын дүгнэлт зэргийг авч, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дахин хуралдаж, ******* ******* ХХК, крафт ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1-д заасан шийдвэрийн дагуу дахин хянаж үзэж үнэлснийг хууль бус гэж үзэх боломжгүй.

5. Тендерийн Үнэлгээний хороо нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар дахин үнэлэхдээ ХХК, Чин ХХК, ХХК, ХХК, ХХК, ХХК-иудын түншлэлтэй ирүүлсэн тендерээс хууль болон Тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шалгуур үзүүлэлтийг хангахгүй үндэслэлээр тус тус тендерээс татгалзаж, ******* ******* ХХК, крафт ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэн үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж 8,250,985,806 төгрөгийн үнийн санал ирүүлсэн ХХК-ийн тендерийг шалгаруулж, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3/241 дүгээр албан бичгээр Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, 8,389,015,927 төгрөгийн үнийн санал ирүүлсэн крафт ХХК-ийг 2-т эрэмбэлж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 03/2490 дугаар албан бичгээр мэдэгдлийг тус тус хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

6. Уг Тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний алсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ, 28 дугаар зүйлийн 28.1-д Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана, 28.1.1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох гэж тус тус заасанд нийцжээ.

7. Үүнээс үзэхэд хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны тендерт шалгарсан гуравдагч этгээд нь Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах гэж заасны дагуу шаардлагад нийцсэн баримтуудыг ирүүлээгүй, шаардлага хангаагүй байхад тендерээс нь татгалзаагүй эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж үзлээ.

8. Гуравдагч этгээдийн хувьд тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад нийцсэн баримтуудыг тендертээ хүргүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул сүүлийн 3 жилийн аль нэг жилд тухайн лагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан талаарх гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг тус тус ирүүлээгүй үндэслэл-ээр татгалзах байсан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

9. Хариуцагч нь гуравдагч этгээдийг тендерийн ялагчаар шалгаруулж, Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох, 28.1.2-т шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай шийдвэр гаргаж 28.1.3-т шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах шийдвэрийг гаргасан нь дээрх үндэслэлүүдээр мөн тогтоогдож байна.

10. Түүнчлэн гэрээ байгуулах зөвлөмжийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсний дагуу хуульд нийцүүлсэн хугацааны дотор 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан дугаартай Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14 дүгээр хороо) гүйцэтгэх гэрээ-г ******* ******* ХХК-тай байгуулсан байх ба уг гэрээ нь хууль зөрчөөгүй, шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй тохиолдолд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл, дугаартай Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14 дүгээр хороо) гүйцэтгэх гэрээ-г тус тус хүчингүй болгох, дугаартай тендер шалгаруулалтад ХХК-ийг тендерээс татгалзаагүй Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд даалгах үндэслэлгүй.

11. Иймд хариуцагчийн Тендерийн үнэлгээний хорооны ******* ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендерээр шалгаруулахдаа дахин үнэлсэн нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн тайлбарлаж буй тендерт шалгарсан ******* ******* ХХК нь шаардлагад нийцсэн баримтуудыг ирүүлээгүй, ирүүлсэн баримтууд нь шаардлагад нийцээгүй үндэслэлүүдээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж-ийн ажлын дугаартай тендер шалгаруулалтад ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл /зөвлөмж/, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон ХХК нарын хооронд байгуулагдсан дугаартай Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14 дүгээр хороо) гүйцэтгэх гэрээ-г тус тус хүчингүй болгуулах, дугаартай тендер шалгаруулалтад ХХК-ийг тендерээс татгалзаагүй Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан дугаартай тендер шалгаруулалтад ХХК-ийг шалгаруулсан 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын шийдвэр, дугаартай тендер шалгаруулалтад ХХК-ийг шалгаруулж эрх олгож, ХХК-ийг 2 дугаарт эрэмбэлэгдсэн талаарх 2025 оны 01 сарын 31-ний өдрийн тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, 50 дугаар зүйлийн 50.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-аас Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж-ийн ажлын дугаартай тендер шалгаруулалтад ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг тус тус хүчингүй болгуулах, дугаартай тендер шалгаруулалтад ХХК-ийн тендерээс татгалзаагүй Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд даалгах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон ХХК нарын хооронд байгуулагдсан дугаартай Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14 дүгээр хороо) гүйцэтгэх гэрээ-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.НЯМДЭЛГЭР