Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/83

 

 

 

 

 

   2023           11               02                                2023/ДШМ/83                         

 

                                         Ш.”“““““““““өд холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор М.Одгэрэл,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.”“““““““““, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг

            Шүүгдэгч Ш.”“““““““““, түүний өмгөөлөгч Р.Батцогт,  

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Ж.Дэлгэрмөрөн шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.”“““““““““, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ш.”“““““““““өд холбогдох эрүүгийн 2234000000576 дугаар хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

...........................

Шүүгдэгч Ш.”“““““““““ нь 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын ““““““““““тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Баттулгатай маргалдаж, улмаар зүүн эгэм хэсэг рүү нэг удаа хутгалж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас Ш.”“““““““““өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Мичид овогт Шагдарын ““““““““““ийг “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мичид овогт Шагдарын ““““““““““ийг 6 /зургаа/  жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.”“““““““““өд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.”“““““““““ийн урьдчилан цагдан хоригдсон 88 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.”“““““““““өд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн 2234000000576 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, бор өнгийн куртка 1ширхэг, улбар шар өнгийн цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн цамц 1 ширхэг, хар футболк 1 ширхэг, хар хөх өмд 1 ширхэг, хар саарал өнгийн дотуур өмд 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,

Хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.”“““““““““т 32,000,000 /гучин хоёр сая/ төгрөгийг төлсөн болохыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.”“““““““““өд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний ял эдлэх хугацааг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.”“““““““““, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нар давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Алтанцэцэг ...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хайдавын ““““““““““ бид шүүхийн дээрх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.

Ш.”“““““““““ нь 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаал цайдам сумын Асгат 2 дугаар баг, Гандангийн 113 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.Баттулгын эгэм хэсэг рүү нэг удаа хутгалж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлээд байгаа юм. Анхан шатны шүүх Ш.”“““““““““өд ял шийтгэл оногдуулахдаа "Ш.”“““““““““ийн хувьд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн сайн дураараа төлсөн, дээрх гэмт хэрэг гарахад хохирогчийн архи хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг шүүх харгалзан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу Эрүүгийн хуулийн еренхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов" гэж дүгнэсэн байдаг.

Гэтэл Ш.”“““““““““ нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй, хохирогчийн биеэс их хэмжээний цус гарч, хэдхэн хоромын дотор нас барсан нь нэгэнт тодорхой байхад эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, хохирогчийг гэрт нь орхиж явж, өөрийн хаяг дээр ч очоогүй, маргааш өдөр нь 14 цаг болж байхад айлд архи ууж, хохирогчийг зүрхний клапан нь хаагдаж нас барсан гэнэ гэх мэтээр яриад сууж байсан байдаг.

Хэрэг болох үед хамт байсан Х.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Ш.”“““““““““ийн анх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээс талийгаач Х.Баттулга мах чанана гэж хутга авсан, Ш.”“““““““““ хутгыг авах гэж булаацалдах үед Х.Баттулга арагш унаж, энэ үед нь Ш.”“““““““““ түүний зүүн талын эгэм хэсэгт хутгалсан байдал тогтоогдсон. Харин Ш.”“““““““““ нь хохирогчийн мах чанана гэж хутга барьсан, хутгыг булааж авах гэж өөрөө ноцолдсон, энэ үед хохирогч арагш унасан байдлыг далимдуулан бусдыг санаатай хутгалж алсан хэргээ санамсар болгоомжгүйгээр үйлдсэн болгох, хохирогчийн буруутай үйлдлээс болсон болгох гэсэн хандлага нь өөрийн үйлдсэн хэргийг булзааруулах гэсэн зорилготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал гэж үзэх үндэстэй байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч Н.Туяагийн тайлбар мэдүүлгээр Х.Баттулгын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн, эгэмний артер венийн судас тасарсан гэмтэл үүсэж, дотуур цус алдалтын улмаас нас барсан болох нь тогтоогдсон. Уг гэмтэл нь дээрээс доош чиглэлтэй, давхралдаж унахад үүсэхгүй, өөр зулгаралт байгаагүй тул шууд нэг л удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл болох нь мөн тогтоогдсон ба хохирогч тодорхой богино хугацаанд амьд байх боломжтой, удаан хугацаанд амьд байх боломжгүй, эмнэлгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй болох нь нотлогдсон.

Эдгээр байдлаас үзэхэд Ш.”“““““““““ нь талийгаач Х.Баттулгыг тодорхойгүй шалтгаанаар, зориуд санаатайгаар хутгалж, амь насыг хохироосон байх бөгөөд өөрийн үйлдсэн хэргийн талаар нэг ч удаа сайн дураар мэдүүлээгүй, хохирогчид анхны тусламж үзүүлэх, амь насыг аврах ямарч оролдлого хийгээгүй, хэргийн газраас зугтаж явж хохирогчийн үхлийн талаар огт өөр зүйл бусдад яриад явж байсан зэргээс Ш.”“““““““““ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа өөрийн үйлчлүүлэгч Ш.”“““““““““ийг бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг огт зөвшөөрөөгүй, 400 мл цус алдсан явдал нь хохирогчийн нойр булчирхайн үрэвсэлд нөлөөлнө, хохирогчийн цусанд илэрсэн 7.1 хувийн этилийн спирт түүний үхэлд нөлөөлнө, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэх мэтээр удаа дараа маргаж, шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаж оролцсон нь Ш.”“““““““““ өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлээгүйг баталж байгаа бөгөөд Ш.”“““““““““ гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэх шүүхийн дүгнэлттэй зөрж байна.

2. Шүүгдэгч Ш.”“““““““““ нь тухайн хэрэг болохоос сар гаруйн өмнө хохирогч Х.Баттулгын толгой руу эмээлийн дөрөөгөөр цохиж хагалж байсан, хэрэг болсон 2022 оны 12 дугаар сарын 07-ны өглөө гэрт нь маргалдаж, гэдэс хавьдаа хутгаар хатгуулсан гэх асуудал яригддаг. Эдгээр байдлуудаас Ш.”“““““““““ хохирогчийг тодорхой сэдлээр зориуд санаатайгаар хутгалж алсан байх үндэстэй байна. Харин анхан шатны шүүхийн тогтоолд заасан хохирогчийн архи хэтрүүлэн хэрэглэсэн асуудал Ш.”“““““““““ийн бусдыг алах гэмт хэрэг үйлдэхэд хэрхэн нөлөөлсөн болох нь тодорхойгүй, энэ талаар нотлогдож тогтоогдсон зүйл байхгүй, түүнчлэн шүүгдэгч Ш.”“““““““““өд ял шийтгэл оногдуулахад хохирогчийн хувийн байдал хэрхэн ямар үндэслэлээр нөлөөлж байгаа нь тодорхойгүй бөгөөд огт ойлгомжгүй байна.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд "Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх" тухай заахдаа "Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан" шүүх хорих ялыг хөнгөрүүлж болно гэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх "Санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж" гэх, "Дээрх гэмт хэрэг гаргахад хохирогчийн архи хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэг нехцел байдлуудыг харгалзан" гэсэн хуульд байхгүй үндэслэл зааж шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн, хуульд оногдуулахаар заасан ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулсныг хохирогч, түүний өмгөөлөгч бид зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Ш.”“““““““““ хохирогчийн нэхэмжилсэн 32 сая төгрөгийн хохирлыг нөхөн телсөн боловч, оршуулгын зардалд зарцуулсан мөнгийг төлж барагдуулснаар түүний санаатай үйлдсэн гэмт хэргийн улмаас эргээд амьдарч чадахгүй хорвоог орхисон хүний амь насны хохирлыг төлж барагдуулсан гэж үзэх учиргүй юм. Хуний амь нас хохирохоос хүнд хохирол, хор уршиг байхгүй нь хэнд ч тодорхой бөгөөд оршуулгын зардалд зарцуулсан мөнгө нь хүний амь насыг хохироосны төлөөс огт биш гэж үзэж байна. Хэрэг шалгах ажиллагааны явцад хохирогчийн буруутай үйлдэл огт тогтоогдоогүй, хохирогчийн архи хэтрүүлэн хэрэглэсэн асуудал ч энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байдал байхгүй байна.

Анхан шатны шүүх бусдыг алах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэл оногдуулахдаа хуульд байхгүй, хэрэгт нотлогдон тогтоогдоогүй үндэслэл зааж, хэргийн бодит байдлаас өөр, зөрүүтэй дугнэлт хийж, "Хорих ялыг хөнгөрүүлэх" тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг зөрчин, Ш.”“““““““““өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуульд заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн. хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчмыг зөрчиж байна. Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 301 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Одгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ш.”“““““““““ нь гэм буруу дээрээ маргадаггүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.”“““““““““ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна гэв.

           

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Батцогт тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү гэв.

 

             Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ш.”“““““““““ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүний амь насыг хөнөөсөн нь миний буруу. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.”“““““““““өд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.”“““““““““, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

2. Шүүгдэгч Ш.”“““““““““ нь 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын ““““““““““тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Баттулгатай маргалдаж, улмаар түүний зүүн эгэм хэсэг рүү нэг удаа хутгалж, хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.”“““““““““ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Талийгаач ...нь миний төрсөн ах бөгөөд бид нар эцэг, эхээс 6-лаа төрж өссөн. ...Би хамгийн сүүлд талийгаач ахтайгаа 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр уулзсан бөгөөд ...Улаанбаатар хотоос идшээ хийхээр ирсэн. Би ...адуугаа гаргуулж аваад 22 цаг өнгөрч байхад явсан. Ард талийгаач ахтай хамт Бат-Эрдэнэ үлдсэн бөгөөд адуу хийж байхад хар Мөнхөө ирсэн байсан бөгөөд тэр 3 архи уугаад үлдсэн. ...Манай адууг гаргаж байх хугацаанд бол талийгаач болон тэнд байсан хүмүүс хоорондоо маргалдаж муудалцсан асуудал огт байхгүй. ...Оршуулгын зардалд 32,000,000 төгрөгийн хохирол төлөгдсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй...” /1хх-н 11-12/ гэх,

Гэрч Б.Отгончимэгийн: “...2022 оны 12 дугаар сарын 07-ны орой 23 цаг 22 минутад .... дугаараас миний утас руу залгаад аниа эмнэлгийн утас мэдэх үү гэсэн, яасан гэхэд хажуугаас нь нэг хүн аваад эмнэлгийн дугаар мэдэх үү гэхээр нь би шууд дуугаар Х.Бат-эрдэнэ байна гэж таньсан. ...Хар Мөнхөө хүн хутгалчихлаа гэсэн... тэр утас миний төрсөн ахын хүүхэд Гарьдын дугаар...” /1хх-н 14/ гэх,

Гэрч Х.Одончимэгийн: “...2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 09 цаг 50 минутын орчим Түмэнбаяр эмнэлэг дээр ирээд тэнд хүн цус нөжиндөө баригдчихсан хэвтэж байна гэсэн. ...Угтаалцайдам сумын эрүүл мэндийн төвийн жижүүр ажилтай байсан... очиход Х.Баттулга нь байшингийнхаа хойд өрөөний гол хэсэгт газарт нүүр хэсэг дээшээ харсан, нэлэнхүйдээ нүүр, гар, цээж хэсгээрээ цус болсон баруун гараа зүүн эгэм дээрээ тавьсан байдалтай нас барсан байсан.” /1хх-н 19/ гэх,

Гэрч Х.Бат-Эрдэнийн: “...хар Мөнхөө болон талийгаач хоёр мах чанах, чанахгүй гэж ярьж байгаад Х.Баттулга ах мах чанана гээд хутга авсан. Хар Мөнхөө хутгыг нь авах гээд тэр 2 ноцолдож байгаад Баттулга ах хойшоо хөл алдаад унасан. Тэгээд ухасхийгээд босоод ирэх хооронд Мөнхөө Баттулга ахын зүүн эгэм хэсэг рүү хатгачих шиг болсон. Гэр ойрхон тул ороод Гарьдын утсаар эмнэлгийн дугаар Отгоо эгчээс асуухад мэдэхгүй гэсэн” /1хх-н 27-28/ гэх,

Насанд хүрээгүй гэрч Н.Гарьдын: “2022 оны 12 дугаар сарын 07-ны ...орой 23 цаг өнгөрч байхад гаднаас Х.Бат-Эрдэнэ ах халамцуухан орж ирээд ахын дүү ахдаа нэг утсаар яриулаач Отгоо аниа руугаа залгачих гэсэн. ...Отгоо аниад нөгөө хар Мөнхөө ах нэг хүнийг хутгалчихлаа гэсэн. Би ойлгохдоо хар Мөнхөө ах хэн нэг хүнийг хутгалчихсан юм болов уу л гэж бодсон.” /1хх-н 22/ гэх,

Гэрч А.Түмэнбаярын: “...2022 оны 12 дугаар сарын 08-ны... өглөө 08 цаг 40 минутын орчим... Баттулга ахын гэрт нь очиход гэрт нь хүн байхгүй, өөрөө хоймор хэсэгтээ толгой нь цонх руугаа харсан байдалтай нүүр нь нэлэнхүйдээ цус болчихсон хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Дуудахад хөдлөхгүй байсан би шууд сумын цагдаа дээр ирж мэдэгдээд дагуулж очоод үзүүлсэн. ” /1хх-н 17/ гэх,

Гэрч Д.Батхуягийн: “2022 оны 12 дугаар сарын 08-ны өглөө манай сумын Түмэнбаяр ах утсаар яриад ах нь Давкаг хайж байгаад Баттулга ахын гэрт орлоо тэгсэн чинь Баттулга ах нил цус болчихсон газар хэвтэж байна. Би ойртсонгүй, нэрээр нь дуудсан хөдлөхгүй байна... гэж хэлсэн.  Тэгэхээр нь... та гялс эмнэлэг рүү очиж хэл, мөн манай цагдааг очиж аваад хамт яваарай гэсэн...” /2хх 02/ гэх,

Шинжээчийн И.Ганболорын: “...Амь насыг аврах боломжгүй. Учир нь артер, венийн судас тасарсан байсан. ...нас барсны дараа нойр булчирхайд цус харвалт үүсдэг. Нойр булчирхайн сүүл хэсэгт үүссэн цус харвалт үхэлд хүргэхгүй.” /1хх-н 220/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 244 дүгээр “ Х.Баттулгын биед эгэмний артер, венийн судасны тасралт, цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, биед шарх гэмтэл тогтогдлоо. ...гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл, дээрх гэмтэл нь ... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна. Талийгаач Х.Баттулга нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас зүүн артер, венийн судас тасарч цус алдаж нас баржээ.” /1хх-н 62-65/ гэх,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 161 дүгээр “ Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. ...илэрсэн цус нь В/III/бүлгийн харъяалалтай байна.” /1хх-н 84-85/ гэх,

2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 432 дугаар “ Х.Баттулгын цусанд 7.1 промилл спиртийн агууламж илэрсэн байх ба согтолтын хүнд зэрэгт хамаарах ба үхэлд нөлөөлөхгүй, талийгаачийн нойр булчирхайн сүүл хэсэгт цус харвалттай байх ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй... талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч эгэмний артер, венийн судасны тасрал, цээжний хөндий дахь цус алдалт/400мл/-н улмаас нас баржээ” /1хх-н 225-228/ гэх,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Ш.”“““““““““ нь сэтгэцийн ямар нэг өвчин үгүй....үнэн зөв мэдүүлэг өгөх...хэрэг хариуцах чадвартай “ /1хх-н 80-81/ гэх дүгнэлтүүд,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 01-06/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

3. Шүүгдэгч Ш.”“““““““““өд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.

 

4. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн байна.

 

5. Хүнийг санаатай алах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Хэрэгт цугларсан баримтуудаар амь хохирогч Х.Баттулгыг шүүгдэгч Ш.”“““““““““ хутгалсны улмаас түүний амь нас хохирсон нь шалтгаант холбоотой байх ба прокуророос Ш.”“““““““““өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

6. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу  эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.”“““““““““ийг амь хохирогч Х.Баттулгыг алсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.”“““““““““, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нар “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

8. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчим юм.

Шүүгдэгч Ш.”“““““““““ нь мөрдөн байцалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд амь хохирогч Х.Баттулгыг хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудыг шүүх хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд шүүгдэгч Ш.”“““““““““өд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ,  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон түүнд ял оногдуулсныг шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохироогүй, шударга ёсны зарчмыг зөрчжээ гэж дүгнэх боломжгүй байна.

 

9. Императив шинжтэй хэм хэмжээ гэдэг нь ямар ч нөхцөлд өөрчилж үл болох, захиамжилсан, үүрэг болгосон буюу хориглосон шинжтэй хэм хэмжээг хэлдэг.                                              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь шүүхэд эрх олгосон диспозитив хэм хэмжээ байхад анхан шатны шүүх “императив шинжтэй хэм хэмжээ биш бөгөөд шүүх дээрх хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаардаггүй болно” гэж буруу тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл нь дээрх хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглээгүй нь алдаа зөрчил болохгүй гэж дүгнээд уг зохицуулалтыг хэрэглэж байгаа нь зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж ойлгогдохоор байх боловч энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлд хамраахгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

10. Иймд дээрх үндэслэлүүдээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

11. Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.”“““““““““өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 8 жил хугацаагаар хорих ялын гуравны хоёр болох 5 жил 4 сарын хорих ялаас багагүй буюу 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хорих ялын хэмжээг багасгах тухай саналыг хүлээн авах боломжгүй байна.

           

            12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан шүүгдэгчид шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх талаар дүгнэхдээ “гэмт хэрэг гарахад хохирогчийн архи хэтрүүлэн хэрэглэсэн” гэх хуульд заагаагүй нөхцөл байдлыг харгалзсан, “түүний хувийн байдал” гэж амь хохирогчийн хувийн байдлыг харгалзсан мэт ойлгогдохоор дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

           

            13. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад шүүгдэгч Ш.”“““““““““ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-т “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгана гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

             

            14. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд магадлалд заасан үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ш.”“““““““““ийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/  хоногийг шүүгдэгчийн ял эдлэх хугацаанд оруулж тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 301 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...Шүүгдэгч Мичид овогт Шагдарын ““““““““““ийг “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Мичид овогт Шагдарын ““““““““““ийг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.”“““““““““, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.”“““““““““ийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/  хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах,  Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                З.ТҮВШИНТӨГС

 

                            ШҮҮГЧИД                                    М.МӨНХДАВАА

 

                                                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ