Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 317/ШШ2025/00552

 

 

 

 

   2025       04         21                                     317/ШШ2025/00552                           

 

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,                                                                                          

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, Хас мөнх төв, 3 дугаар давхарт байрлах, регистрийн 00 дугаартай, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Төв аймаг, Баянжаргалан сум, Эрдэнэ 3 дугаар багт оршин суух,   регистрийн дугаар НЕ89102466, Чинбатын Мөнхцэцэгт холбогдох,

         Зээлийн гэрээний үүрэгт 4.815.146,06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Ч.Мт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 4.815.146,06 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.  “Зээлийн гэрээний үүрэгт, үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд нийт 4.815.146 төгрөг 06 мөнгийг Ч овогтой М гаргуулах тухай. И ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 00 тоот гэрээгээр хариуцагчид 2.799.800 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн интернейшнл ХХК-иас гар утас худалдан авсан” гэжээ.

 

2. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хишигсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ч овогтой М Улаанбаатар хот Баянгол дүүргийн шүүхэд давхар нэхэмжлэл гаргасан тул Төв аймгийн шүүхэд өгсөн 4.815.146,06 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байна” гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 91.992 төгрөг төлсөн баримт, И ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 000 дугаартай албан бичгээр И ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Отгонсүрэнгээс Ж.Хишигсүрэнд олгосон итгэмжлэл, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1453 дугаартай зээлийн гэрээний хуулбар, Ч.Мийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Ч.Мийн зээл хүсэгчийн анкетын хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

             2. “И” ХХК нь хариуцагч Ч.Мтэй 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 1453 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу 4.815.146,06 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.992 төгрөгөөс 45.996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 45.996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-ийн олгоно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Ч.Мт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 4.815.146,06 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “И” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.992 төгрөгөөс 45.996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 45.996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                        Н.ГЭРЭЛТУЯА