| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/00193/И |
| Дугаар | 311/ШШ2025/00228 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 311/ШШ2025/00228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт оршин суух Ж..... овогт Д...... Я....... нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э......., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Я....... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1985 онд Завхан аймгийн Барилгын техник мэргэжлийн дунд сургуулийг төгсөөд 1988 оны 06-р сарын 27-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ........ үйлдвэрт .......р, 1992 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Х......ний Ж....... компанид үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э....... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Я....... нь 1969 онд төрсөн, 1985 онд Завхан аймгийн Барилгын техник мэргэжлийн дунд сургуулийг төгсөөд 1988 оны 06-р сарын 27-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ........ үйлчлэгчээр, 1992 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн ........ компанид үйлчлэгчээр тус тус ажилласан. Ажиллаж байсан үеийн тушаал олдохгүй байгаа учраас ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна. гэв.
3. Д.Я........ нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэж байсан тухай баталгаажилтын хуудас, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, итгэмжлэл зэргийг ирүүлсэн,
4.Шүүх өөрийн санаачилгаар Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР 1-р маягт, ХААТР 15-р маягт, төрөгсдийн бүртгэл анкет, төрсний бүртгэлийн лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг иргэний бүртгэлийн газраас, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан эсэх лавлагаа зэргийг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Я...... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Тэрээр өөрийгөө 1988 оны 06 дугаар сарын 27-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ...........үйлдвэрт ........., 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн ........ Ж........ компанид ........ ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд болох түүний 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн ........ нь ....... ББХК болж 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдөр татан буугдаж байсан тухай хуулийн этгээдийн лавлагаа, Завхан аймгийн нийгмийн даатгалын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг 60 дугаартай архивын лавлагаа, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 /А/-гийн 14-т ........ үйлдвэр, 1988 он, ........ бригадад, э........ нормчин, Улиастай сум гэсэн бичилт, ХААТР-15 маягтын 13-т ажилладаг байгууллага Н...... үйлдвэр, эрхэлдэг ажил нярав, нормчин, нийгмийн бүлэг ажилчин гэж бичигдсэн зэргээр нотлогдож байна гэж үзэв.
4. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр хүсэлт гаргагч Д.Я......... нь 1988 оны 06 дугаар сарын 27-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ........ үйлдвэрт үйлчлэгчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн ........компанид үйлчлэгчээр ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
6. Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Я....... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж..... овогт Д..... Я...... 1988 оны 06 дугаар сарын 27-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ...... үйлдвэрт .......р, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн ..... компанид ..... ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Я....... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ