Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 316/ШШ2025/00284

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү би,

 

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **************************** тоотод оршин суух хаягтай, “Нано капитал ББСБ” ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

 

             Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ***************** тоот хаягт оршин суух хаягтай, ****** ургийн овогт Б.Н  /РД:***********, утас:*********/-д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: “3,721,026.9 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад:  

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Б.Н нь тус байгууллагатай 2024 оны 10-р сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 3.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 3,120,000 төгрөгийг гар утас худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан "Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зэлийн хүүгийн хэмжээг болох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал"-ын дагуу бодож, 2024 оны 11-р сарын 01-ний өдрөөс батлагдсан хуваарийн дагуу зээлээ төлөх байсан болов это авснаас хойш огт төлбөр төлөөгүй байна. Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлээ төлөхийг утсан харилцаагаар холбогдож удаа дараа шаардсан боловч "Энэ долоо хоногтоо цалин бууна тэгээд төлнө, Ойрын хугацаанд багтаагаад төлнө гэж бөгөөд дүү болон аав, ээжтэй нь холбогдож мон зээлийн хугацаа хэтэрсэн тухай, өөрийг нь бидэнтэй яаралтай холбогдож мэдээлэл өгөх тухай" удаа дараа холбогдсон боловч одоо болтол хээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй байна” ...гэжээ.

             Хариуцагч Б.Н нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

         ...”Нано капитал ББСБ нь Б.Н надад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,721,026.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,721,026.9 төгрөгийг миний бие төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүнд маргаан байхгүй. 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,240,342 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,240,342 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,240,342 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөх, болон хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг тайлбарлаж өгснийг ойлголоо …”  гэжээ.

                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

           “Нано капитал ББСБ” ХХК нь Б.Н-д холбогдуулан “3,721,026.9 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.  

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч  байгаа болох нь түүний шүүхэд гаргасан дээрх  тайлбараар нотлогдож байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,487 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 37,243.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 37,243.5 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:  

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Нано капитал ББСБ” ХХК нь Б.Н-д холбогдуулан “3,721,026.9  төгрөг гаргуулах”-ыг тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,487 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 37,243.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 37,243.5 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Нано капитал ББСБ” ХХК /РД:*******/-д олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.  

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                                      ШҮҮГЧ                            Р.БАЯРХҮҮ