| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 308/2025/00215/И |
| Дугаар | 308/ШШ2025/00201 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 308/ШШ2025/00201
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн би,
Нэхэмжлэгч: И.Х ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Ө-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,660,714.38 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч ******* нь манай компанитай 2024 оны 2 сарын 9-ний өдөр L00007541 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн...2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 7814256761 зээлийн данстай дугаартай, 1,244,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5381207460 банкны тоот дансанд, 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 7100445446 зээлийн данстай дугаартай, 6,830,000 төгрөгийн урт хугацааны зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5381207460 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн... Иймд зээлдэгч *******ээс үндсэн зээлийн төлбөрт 7,676,263.99 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,788,364.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167,885.60 төгрөг, шимтгэл 19,700 төгрөг, нийт 10,660,714.38 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Миний бие ******* *******ийн нэхэмжилсэн 10,660,714.38 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 660,714.38 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 4 сарын хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус тус 2,000,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 7 хуваан төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,660,714.38 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 10,660,714.38 төгрөгийг хариуцагч ******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 660,714.38 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 4 сарын хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус тус 2,000,000 төгрөгөөр төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 10,660,714.38 төгрөгийг хариуцагч ******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 660,714.38 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 4 сарын хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус тус 2,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185,521.43 төгрөгөөс 92,760.7 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 92,760.7 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 92,760.7 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН