| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 137/2025/00108/И |
| Дугаар | 316/ШШ2025/00286 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 316/ШШ2025/00286
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг стадион Оргил-1, Чингисийн өргөн чөлөө-6 гэх хаягтай, Хаан банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Дархан салбарын зээлийн мэргэжилтэн Ч.П, /утас ********/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ************* тоот хаягт оршин суух хаягтай, Б.З /РД:********, утас:*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “8,753,130.16 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Хаан банк" ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Б.З нь Хаан банкны Дархан салбарын Найрамдал тооцооны төвөөс 2022 оны 12 сарын 29-ний өдөр №ЗГ/49840570 тоот зээлийн гэрээ байгуулж 30 сарын хугацаатай, жилийн 18,6 хувийн хүүтэйгээр өмнөх зээлийн 7,880,016.22 төгрөгийн үлдэгдэл дээр нэмэлтээр 769,983 төгрөг авч нийт 8,649,999.22 төгрөгийн цалингийн зээлийг сургалтын төлбөрийн зориулалтаар авсан. Талууд эдгээр гэрээг хүчин төгөлдөр болох нөхцөлийг харилцан тохиролцсон бөгөөд онлайн зээлийн болон барьцааны гэрээнд зааснаар зээлдэгч, барьцаалуулагч нар нь нэг удаагийн нууц үг ашиглан гэрээг баталгаажуулснаар дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болсон. Зээлдэгч зээл авах хүсэлт гаргасан, талуудын хэн хэн нь зөвшөөрч, харилцан тохиролцсон нөхцөлөөр гэрээ хүчин төгөлдөр болсон нь Хаан банкны системд бүртгэгдэн хадгалагдсан бөгөөд уг баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт болно. Б.З нь зээлийн гэрээний хавсралт-1 зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл хүү төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй 468 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нотариатын үйлчилгээний хураамжид 0.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 155,000 төгрөг төлсөн болно. Хэрэв хариуцагч шүүхээс хүргүүлсэн хаягтаа оршин суудаггүй байгаа тохиолдолд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7541-7544-т заасан ажиллагааг хийж хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлж өгнө үү..." гэжээ
Хариуцагч А.З нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:”...Надад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 8,753,130.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 8,753,130.16 төгрөгийг миний бие банкинд төлөхөд ямар нэгэн маргаан татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүнгийн талаар маргаан байхгүй. Уг үнийн дүнд сар бүрийн 15, 30-ны өдөр 800,000 төгрөгийг хоёр хуваан 10,9 сарын хугацаанд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг нэмж төлөх болон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үр дагаврын талаар тайлбарласныг ойлголоо…” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Хаан банк” ХК нь Б.З-д холбогдуулан “8,753,130.16 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 77,500 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 77,500 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хаан банк” ХК нь Б.З-д холбогдуулан “8,753,130.16 төгрөг гаргуулах”-ыг тухай иргэний хэргийн хариуцагч Б.З нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 77,500 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 77,500 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Хаан банк” ХК /РД:****/-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ