| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/00304/И |
| Дугаар | 316/ШШ2025/00294 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 316/ШШ2025/00294
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, ************** тоот оршин суух хаягтай, “Ашид капитал” ******* /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй, /утас ************/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ************** тоот хаягт оршин суух хаягтай, А.М /РД:*********, утас:*********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “1,602,428.54 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ашид капитал” ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7109620407 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 1,392,011.58 төгрөг, 7109635533 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 199,416.96 төгрөг, Нотариатын төлбөрт 11,000.0 төгрөг, Нийт 1,602,428.54 төгрөгийг хариуцагч А.М-с гаргуулж өгнө үү..." гэжээ
Хариуцагч А.М нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:”...Миний бие нь “Ашид капитал” *******-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 602,428 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үр дагавар болон улсын тэмдэгтийн хураамж төлөхийг зөвшөөр байна…” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Ашид капитал” ******* нь А.М-т холбогдуулан “1,602,428.54 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,590 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,295 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 20,295 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Ашид капитал” ******* нь А.М-т холбогдуулан “1,602,428.54 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч А.М нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,590 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,295 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 20,295 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Ашид капитал” ******* /РД:******/-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ