Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/00366

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг ******* ******* ******* ******* Тамгын газрын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******гийн *******т холбогдох,

5 260 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг ******* ******* ******* ******* Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А/361 дүгээр тушаалаар батлагдсан “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлтэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 3.4.5-д заасан “Зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх”, 6.9-д заасан “Хуулийн этгээд, иргэн нь авсан зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд сангийн дансанд буцаан төлнө” гэсэн заалтыг зөрчин зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын байдлаар зээл, зээлийн хүү, алдангийн нийт үлдэгдэл 5 260 000 төгрөг байна. Зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг зээлдэгч төлөхгүй байгаа тул ******* овогтой *******аас гэрээний үүрэгт 5 260 000 төгрөгийг төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг ******* ******* ******* ******* Тамгын газар нь хариуцагч Д.*******т холбогдуулан 5 260 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дорнод аймаг ******* ******* ******* ******* Тамгын газар нь хариуцагч Д.*******т холбогдуулан 5 260 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                                           Х.ОТГОНЖАРГАЛ