Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 308/шш2025/00228

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,

Нэхэмжлэгч: Д аймаг С сум *-р баг Л.А ** гудамж ** тоотод оршин суух, Г овогт У А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг С сум *-р баг Х * гудамж *** тоотод оршин суух, Б овогт Х Б холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянаад

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч У.А нь хариуцагч Х.Б холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч У.А-д олгосугай.

3.Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА