Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 317/ШШ2025/00522

 

 

 

 

 

2025 04 17 317/ШШ2025/00522

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Таймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: оршин суух Б овогт Ж Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтанчимэг,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Иймд намайг Таймгийн Э суманд 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Миний бие Ж.Бын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

- Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малын бага эмчээр,

- Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3.-Нэхэмжлэгчээс Ж.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-4-5), Ж.Бын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-6), Таймгийн Э сумын Өгөөмөр багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05/09дүгээр албан бичиг (хх-7), гэрч Ж.Циргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд гаргасан тодорхойлолт (хх-9-10), гэрч Ц.Цэнд-Аюушийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-11-13), гэрч Ч.Оийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд гаргасан тодорхойлолт (хх-14-15), Ч.Оийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-16-19), Таймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 636 дугаар албан бичгийн хуулбар (хх-20), Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 56 дугаар захирамжийн хуулбар (хх-21), Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар захирамжийн хуулбар (хх-22), Таймгийн Э сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн 1994 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар тушаалын хуулбар (хх-23-24), Таймгийн Э сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн 1995 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тушаалын хуулбар (хх-25), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Таймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 27/428 дугаар албан бичиг (хх-36), Ж.Бын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас (хх-37-38), Таймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182 дугаар албан бичиг (хх-39), Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 56 дугаар захирамжийн хуулбар (хх-40), Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар захирамжийн хуулбар (хх-41-42), ), Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар захирамжийн хуулбар (хх-43-44), Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаар захирамжийн хуулбар (хх-45), Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр захирамжийн хуулбар (хх-46), Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар захирамжийн хуулбар (хх-47), Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар захирамжийн хуулбар (хх-48), Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар захирамжийн хуулбар (хх-49), Таймгийн Э сумын Засаг даргын 1994 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 81 дүгээр захирамжийн хуулбар (хх-50-51) зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

5. Шүүхээс гэрч Ч.О, Ж.Ц нарын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-54-56), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Ж.Бын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ж.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Миний бие Ж.Бын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

- Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малын бага эмчээр,

- Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

- Ж.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-4-5),

- Ж.Бын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдөр сумын мал аж ахуйн Булнай хэсэгт малын бага эмчээр томилон ажиллуулав, 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдөр сумын мал аж ахуйн Булнай хэсгийн эмчийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтийн дагуу чөлөөлөв гэх бичилт (хх-6),

- Таймгийн Э сумын Өгөөмөр багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05/09дүгээр албан бичиг (хх-7),

--Гэрч Ж.Циргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд гаргасан тодорхойлолт (хх-9-10),

- Гэрч Ц.Цн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-11-13),

--Гэрч Ч.Оийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд гаргасан тодорхойлолт (хх-14-15),

- Гэрч Ч.Оийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-16-19),

- Таймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 636 дугаар албан бичгийн хуулбар (хх-20),

- Таймгийн Э сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн 1994 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар тушаалын хуулбарт ...багийн эмч Ж.Б... гэх бичилт (хх-23-24),

- Таймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 27/428 дугаар албан бичиг (хх-36),

- Ж.Бын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудаст ... Э сумын Туяа нэгдэлд 1987 онд ажилд орсон, малын бага эмч гэх бичилт (хх-37-38),

- Таймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182 дугаар албан бичиг (хх-39),

- Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 56 дугаар захирамжийн хуулбарт ...Жакула овогтой Быг Булнай хэсэгт малын бага эмчээр 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай... гэх бичилт (хх-40),

- Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар захирамжийн хуулбарт ...Ж.Б малын бага эмч... гэх бичилт (хх-41-42),

- Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар захирамжийн хуулбарт ...Ж.Б малын бага эмч... гэх бичилт (хх-43-44),

- Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаар захирамжийн хуулбарт ...Ж.Быг Булнайн хэсгийн эмчийн үүрэгт ажлаас өөрйн хүсэлтийг үндэслэн чөлөөлж, Өгөөмөр хэсэгт томилон ажиллуулсугай... гэх бичилт (хх-45),

- Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр захирамжийн хуулбарт ...Ж.Б... гэх бичилт (хх-46),

- Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар захирамжийн хуулбарт ...Ж.Быг өөрийн хүсэлтийн дагуу 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй гэх бичилт (хх-47),

- Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар захирамжийн хуулбарт ...Ж.Быг 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар томилон ажиллуулсугай... гэх бичилт (хх-48),

- Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар захирамжийн хуулбарт ...Ж.Б... гэх бичилт (хх-49),

- Таймгийн Э сумын Засаг даргын 1994 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 81 дүгээр захирамжийн хуулбарт ...Ж.Б... гэх бичилт (хх-50-51)

- Гэрч Ч.О, Ж.Ц нарын шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-54-56), зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Ж.Б нь Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малын бага эмчээр, Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын бага эмчээр тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Ж.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал тогтоолгох учир шаардах эрхтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Ж Быг Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малын бага эмчээр, Таймгийн Э сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Таймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ТҮВШИНЖАРГАЛ