Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/86

 

 

 

 

 

 

 

 

 

 2023        11       16                                  2023/ДШМ/86

 

 

                                                           

Б.”“““““““““, Э.”“““““““““ нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Л.Наранхүү

            Шүүгдэгч Б.”“““““““““

            Шүүгдэгч Б.”“““““““““ий өмгөөлөгч Л.Энхтунгалаг

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/359 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.”“““““““““ий гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.”“““““““““, Э.”“““““““““ нарт холбогдох эрүүгийн 2334000000222 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 05-нд Булган аймгийн Булган ...............................

 

Б.”“““““““““ нь Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг Дивизийн ““““““““““тоотод 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэн Э.”“““““““““тэй “...машины төлбөр төлөөгүй...” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт нь гар утсаар 1 удаа цохиж эрүүл мэндэд хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Э.”“““““““““ нь Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг Дивизийн ““““““““““тоотод 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.”“““““““““тэй “...машины төлбөр төлөөгүй...” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зүүн гарын бугуйн тус газарт шүдээрээ хазаж эрүүл мэндэд нь зүүн бугуйн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Б.”“““““““““, Э.”“““““““““ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Батчулууны ““““““““““, Боржигон овогт Эрдэнэ-Очирын ““““““““““ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.”“““““““““ийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч Э.”“““““““““г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Э.”“““““““““г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.”“““““““““д оногдуулсан 500 /таван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын тамгын газарт даалгаж, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.”“““““““““д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулахыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.”“““““““““, Э.”“““““““““ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.”“““““““““ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн оройн 19 цаг өнгөрч байх үед манай гэр бүлийн хүн болох Б.Дарьсүрэнтэй машины төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар маргаан үүсгэх зорилготойгоор Э.”“““““““““ гэх эмэгтэй нөхөр Б.Батболдын хамт гэрт шөнийн цагаар орж ирэн хэрүүл шуугиан хийж манай гэр бүлийн хүн болох Б.Дарьсүрэнг хэл амаар доромжлон, 5 настай хүүг минь айлган уйлуулж, улмаар орж ирсэн цагаасаа зөвшөөрөлгүйгээр гэрт гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь миний бие удаа дараа хэрүүл хийж, бичлэг хийхээ болихыг Э.”“““““““““гээс шаардаад төлбөрийн мөнгийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны дотор барагдуулж өгнө гэдгээ хэлсэн.

Э.”“““““““““ нөхөр Б.Батболдын хамт цаг гаран хэрүүл хийж явахаар болж босоод үүд рүү явах үед би 00 ороод гарч ирэхэд Э.”“““““““““ гараагүй утсаараа дахин бичлэг хийж эхнэрийг маань элдвээр хараан зүхэж байсан. Тэгэхээр нь би хэрүүлээ зогсоож, утсаар бичлэг хийхээ боль гэж хэлээд утсыг нь ширээн дээрээс баруун гараараа авч цааш эргэхэд Э.”“““““““““ утсыг минь өг гэж орилон араас босож ирээд баруун гараараа энгэрээс зуурч, зүүн гараараа нүүр ам руу сарвалзуулаад нүүр ам урах гээд дайраад байхаар нь би зүүн гараараа Э.”“““““““““гийн зүүн гарын шуун дээрээс хувцасны ханцуйнаас барьж гарыг нь доошлуулсан. Би эхнэрээ цагдаад дуудлага өг гэж хэлэхэд эхнэр цагдаа дуудсан. Энэ үед Э.”“““““““““ миний утсыг өг гэж удаа дараа орилон энгэрээс зуурч байсан баруун гараа тавин миний зүүн гарын шуу дээрээс барьж гарыг дээш өргөн бугуйн дээрээс маш хүчтэй хазсан тул би цочиж өвдсөндөө утас барьсан баруун гараараа толгойг нь түлхэж хазалтыг нь тавиулсан. Тэр үед гар утасны гараас цухуйсан өнцгөөр нь толгойг нь гэмтээсэн байсан. Тэр даруй би Э.”“““““““““гээс уучлалт гуйсан ба цагдаа дээр очоод хоёулаа харилцан ярилцаж гомдол, санал гаргахгүйгээр энэ асуудлыг нэг тийш нь шийдэхээр тохиролцсон юм.

Гэтэл маргааш нь эмчилгээний зардал гэх нэрээр их хэмжээний мөнгө нэхэмжлэн, өгөхгүй бол цагдаад хандана гэж Э.”“““““““““гийн ээж, хадам ээжүүд нь над руу утсаар ярьж дарамталж эхэлсэн. Би ээжүүдэд нь учир байдлыг хэлж ойлгуулах гэсэн боловч хүлээн аваагүй ба Э.”“““““““““ энэ байдлыг далимдуулан их хэмжээний мөнгө нэхэх, өөрийн буруутай үйлдлийг далдлах, намайг цагдаад гомдол гаргахгүй гэж хэлснийг далимдуулан түрүүлэн гомдол гаргасан байсан.

Э.”“““““““““ цагдаад өгсөн мэдүүлэгтээ намайг боосон болохоор тавиулах гэж хазсан, ухаан алдаж унасан мэтээр илт худал мэдүүлсэн ба энэ байдлыг шинжээч эмчийн “боолгож байгаа хүн эсрэг талынхаа хүний гарыг хазах боломжгүй” гэх мэдүүлгээр худал хэлсэн нь нотлогддог. Ер нь нэг гараараа утас бариад нөгөө гараараа Э.”“““““““““гийн зүүн гарыг барьж байсан хүн ямар гараараа түүнийг нөхрийнх нь дэргэд шалтгаангүйгээр боосон болохыг ойлгохгүй байна. Хэрвээ би тэр хүний хоолойг боож байсан бол дэргэд байсан нөхөр болох гэрч Б.Батболд нь эхнэрээ хамгаалж над руу дайрч довтлон хамгаалах ёстой, гэтэл Э.”“““““““““гийн хэлсэн боож байсан үйлдэл болоогүй болох нь тэр хүний хэрэгт эхнэрээ хамгаалах ямар ч үйлдэл хийгээгүй, мөн хажууд хараад зогсож байсан гэрч Б.Дарьсүрэнгийн тийм явдал болохыг хараагүй гэсэн мэдүүлгүүдээр нотлогддог.

Би хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар хэргийн бодит үнэнийг тогтоох ёстой гэж бодож байтал хэргийг нарийн шалгахгүйгээр бүрдүүлсэн болохоор шүүх жижиг биетэй эмэгтэй хүнийг эрэгтэй хүн санаатайгаар толгойг нь цохиж гэмтээсэн гэж ойлгон надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноолоо. Миний хувьд хүний биед хөнгөн гэмтэл учруулсан буруутай үйлдэлдээ гэмшиж уучлалт гуйсан ба мөрдөн шалгах явцад буруу үйлдэл хийснээ шударгаар илэрхийлж байсан. Ер нь бидний хооронд болсон гэмт хэргийн шалтгаан нь машины төлбөр бус гэрт зөвшөөрөлгүй орж ирэн гэр бүлийн хүнийг элдвээр хараан зүхэж, хүүхдийг айлган уйлуулж зөвшөөрөлгүй бичлэг хийсэнтэй холбоотой ба түүнийг таслан зогсоох гэсэн үйлдэл байсан юм. Би шүүх хурал дээр уг болсон явдлыг үнэн зөвөөр нь ойлгуулах /санаатай гэмтэл учруулах зорилгоор цохиогүй/ тайлбар гаргаж байсан маань бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээхгүй маргасан гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж ойлголоо.

Хүний толгойг цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэмтэл нь миний гарыг хазаж гэмтээх үед маш их өвдөлт өгч, цочин өөрийгөө хамгаалах үйлдэл төрлөх рефлексээрээ хийгдсэн болохоос тухайн хүнд гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй гэдгийг минь анхаарч үзнэ үү. Гэтэл шүүх машины төлбөрийн маргааны улмаас хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэж хийсвэр дүгнэлт хийсэн нь үнэнд нийцэхгүй гэж энэхүү гомдлыг гаргаж байна. Миний бие тэр эмэгтэйтэй хэрэлдэж маргалдаагүй, асуудлыг аль болох хэрүүл маргаангүй шийдэхийг эрмэлзэн эхнэрийнхээ өмнөөс хохирлыг шийдэхээ илэрхийлж байсан. Иргэн Б.Батболдод учруулсан хохирлыг барагдуулсан болно.

Иймд хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр шүүн тунгааж надад оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар чөлөөлж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Наранхүү гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял оногдуулсан нь үндэслэл бүхий болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.”“““““““““ий өмгөөлөгч Л.Энхтунгалаг гаргасан саналдаа: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хооронд болсон маргаан машины төлбөрөөс болоогүй ба анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй. Уг гэмт хэрэг нь хохирогчийн буруутай байдлаас болж гарсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн үзэж түүнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.”“““““““““, Э.”“““““““““ нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.”“““““““““ий гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох, ингэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасанчлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд явуулах үүрэгтэй.

Гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, /эс үйлдэхүй/-ийн улмаас зайлшгүй ямар нэгэн үр дагаварт хүрснээрээ шалтгаант холбоотой байдаг ба өөрөөр хэлбэл хүн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг өөрийн ухамсар, хүсэл зоригийнхоо дагуу хийн гүйцэтгэдэг ба үүнээс үүдэн тухайн болж өнгөрсөн үйл явдал тодорхой шалтгааны улмаас бий болсон байдаг.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо тухайн үйлдсэн гэмт хэргийнх нь шалтгаант холбоог зөв тодорхойлон тогтоох нь цаашид хуульд заасан хэм хэмжээг зөв хэрэглэхэд чухал ач холбогдолтой.

Шүүхээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалт чанд мөрдөгдсөн эсэхийг хянаж, хууль зөрчигдсөн болон хүний эрхийн зөрчил гаргуулахгүй байх баталгааг ханган шийдвэр гаргаж байх нь шүүхийн хуулиар хүлээсэн үүрэг хэрэгжсэн гэж үздэг.

 

3. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог. 

3.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл мөрдөн шалгах, прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Б.”“““““““““, Э.”“““““““““ нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтуудын шалтгаант холбоог үнэн зөв тогтоон үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байхад анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ уг алдаа, зөрчлийг нь анхааран үзэж тухайлсан дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэн шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-т “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал” гэх заалттай нийцээгүй байна.

3.2. Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялан төрөл хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.”“““““““““д таван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч Э.”“““““““““д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийдвэрлэсэн нь хуулийг зөв хэрэглэсэн байх боловч шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар торгох ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэг” хэмээн дүгнэсэн нь шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэг нь эрс зөрүүтэй ойлгомжгүй болжээ.

3.3. Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасны дагуу шүүгдэгч Э.”“““““““““г ялаас чөлөөлөн шийдвэрлэсэн байдаг.

Шүүхийн дээрх шийдвэрээс үзвэл шүүгдэгч Э.”“““““““““г ялаас чөлөөлөхдөө мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хувийн байдал...” гэх шаардлагад түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт нөхцөл байдлаас өөр ямар нөхцөл байдлыг нь хамааруулан үзсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх шаардлагатай ба хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх зарчим зөрчигдсөн гэх үндэслэл болдог.

Дээрхээс дүгнэн үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

4. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

5. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.”“““““““““ий гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан таван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүйг болон, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд тус бүр хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/359 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                         ШҮҮГЧИД                                        З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                   

                                                                                    М.МӨНХДАВАА