Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/87

 

 

 

 

 

 

 

 

 

  2023        11          23                                                     2023/ДШМ/87

 

                                                           

Ц.”“““““““““д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунтуяа,

иргэний нэхэмжлэгч Л.”“““““““““,

шүүгдэгч Ц.”“““““““““,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал,

нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.”“““““““““д холбогдох эрүүгийн 2309000001240 дугаар хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

......................................

Шүүгдэгч Ц.”“““““““““ нь ““““““““““Боловсрол судлалын сургуулийг Монгол-Англи хэлний багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2012 онд төгссөн гэх ““““““““““дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багшаар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

     Анхан шатны шүүх: Шүүгдэгч Хээх овгийн Цэндсүрэнгийн ““““““““““г “...боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож

Шүүгдэгч Хээх овгийн Цэндсүрэнгийн ““““““““““г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хээх овгийн Цэндсүрэнгийн ““““““““““г эрх бүхий байгууллагын хяналтад Төв аймаг, Алтанбулаг сум 1 дүгээр баг 5 дугаар гудамжны 5 тоот оршин суух хаягаас явахыг, шүүхээс тогтоосон Алтанбулаг сумын нутаг дэвсгэр дотор чиглэлээр, мөн Төв аймаг Зуунмод сум руу тус тус зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ сарын хугацаагаар хүлээлгэж, хязгаарлалт тогтоож,

Шүүгдэгч Хээх овгийн Цэндсүрэнгийн ““““““““““г зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,   

Эрүүгийн 2309000001240 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Хээх овгийн Цэндсүрэнгийн ““““““““““ энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ЧП69051160 дугаарын регистртэй, Ц.”“““““““““гаас 86,133,862 /наян зургаан сая нэг зуун гучин гурван мянга найман зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Л.”“““““““““д олгож, Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөвт оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ““““““““““дугаартай диплом нэг ширхийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Хээх овгийн Цэндсүрэнгийн ““““““““““д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар дараах гомдлыг гаргаж байна.

 

Миний үйлчлүүлэгч Ц.”“““““““““г боловсролын үнэмлэх хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэм буруутайд тооцож зорчих эрхийг 1 сарын хугацаагаар хязгаарлалт тогтоож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.”“““““““““гаас 86,133,862 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.”“““““““““д олгож Төв аймгийн Алтанбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн төсөвт оруулахаар шийдвэрлэсэн болно. Ц.”“““““““““ болон өмгөөлөгч Б.Батжаргал миний зүгээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлсөө авах эрхийг зөрчиж Төв аймгийн Алтанбулаг сумын 10 жилийн дунд сургуульд англи хэлний багшаар ажилласан хугацааных нь хөдөлмөрийн хөлс болох 86,133,862 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Ц.”“““““““““ нь ажил олгогч Төв аймгийн Алтанбулаг сумын 10 жилийн дунд сургуулийн захиралтай хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар ажил олгогчтой харилцан тохирч хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар хөдөлмөрлөх, цалин хөлс авах, амрах эрхээ баталгаажуулсан байна. Ажил олгогчоос хохирол гомдол байхгүй, хөдөлмөрийн гэрээгээр ажилласан ажлынхаа хөлсийг авсан гэдгийг илэрхийлсэн бөгөөд Ц.”“““““““““ нь манай сургуульд олон жил үр бүтээлтэй ажиллаж олон сайн шавь нар төрүүлэхийн зэрэгцээ өөрийн мэдлэг боловсрол чадвараа байнга дээшлүүлж боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж явсан заах арга ухааны сурган хүмүүжүүлэгч шилдэг багш юм гэж үзсэн байдаг. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчин олдохгүй байх цаг үед ажил олгогчийн санал санаачилгаар Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас зөвшөөрөгдсөн англи хэлний эрчимжүүлсэн 1 жилийн дамжаанд сууснаар англи хэлний багшлах эрхийг авсан гэж ойлгосон. Ц.”“““““““““ нь 2002 оноос 2004 онд Төр захиргааны удирдлага мэргэжлээр Төрийн удирдлагын академи төгссөн. 2009 онд багшлах мэргэжлийн сертификатын сургалтын хөтөлбөрийг дүүргэж төгссөн. 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр багшийн мэргэжил дээшлүүлэх институтийг төгссөн. 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 5 дахь жилдээ ажиллаж буй англи хэлний багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдсан. 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр заах арга зүйч багш мэргэжлийн зэргийн үнэмлэхийг авсан. Багшлах эрхийн сунгалтыг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгасан байна. Бүхэл бүтэн 10 жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн хөлсийг бүгдийг нь эргүүлж төлүүлэх болсон нь тэтгэвэрт гарах дөхсөн өрх толгойлсон эмэгтэйд маш хүндээр тусах нь ойлгомжтой. 10 жилийн турш өөр ажил хийж байсан бол энэ хүний амьдрал болоод л явж байх байсан. Хүнлэг, энэрэнгүй байх хууль ёсны зарчим маань алдагдаж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж гарсан анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад Иргэний хуулийн зохих зүйл заалтыг хэрэглэхээр өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч Л.”“““““““““ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.”“““““““““ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өрх толгойлсон эмэгтэй. Нөхөр маань нас бараад удаагүй. Хохирол 86,133,862 гаргуулахаар шийдвэрлэсэн нь их хүнд байна. 10 жилийн турш хүүхдийн төлөө ажилласан. Хүүхдийн сурах эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.”“““““““““д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргалын гаргасан давж заалдах шатны гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хэрэг бүртгэлтийн 220200535 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол үйлдэгдсэн байна. /1хх-н 01/

Уг тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн 1.1, 30.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бүртгэлийн Г-425 дугаар гомдол, мэдээлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Улмаар 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн саналыг /1хх-н 119-120/ гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2202005352205 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор  Ц.”“““““““““ нь ““““““““““Боловсрол судлалын сургуулийг Монгол-Англи хэлний багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2012 онд төгссөн гэх ““““““““““дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багшаар ажилд орохдоо ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. /1хх-н 123-126/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдээгүй, эсхүл тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдвол мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналаа прокурорт хүргүүлэх ба прокурор нь мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдсон тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхийг мөрдөгчид даалгана хэмээн заасан.

Үүнээс үзвэл Ц.”“““““““““д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа хэрэг бүртгэлтийн 220200535 дугаар хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулжээ.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоох нь чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгт хамаарах асуудал юм.

2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор эрүүгийн 2202005352205 дугаартай хэрэгт Г.Олонбаярыг хохирогчоор тогтоосон. /1хх-н 93/

 Прокурорын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор эрүүгийн 220200532205 дугаартай хэргээс Ц.”“““““““““д холбогдох хэргийг тусгаарлаж уг хэрэгт 2309000001240 дугаар авч, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн. /1хх-н142-143/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэдэг.

Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга Н.Түвшинбатаас Төв аймгийн Алтанбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд хүргүүлсэн “эрүүгийн 2309000001240 дугаар хэрэгт иргэний нэхэмжлэгч томилж өгнө үү” гэсэн утга бүхий албан тоотын /1хх-н 149/ хариуд тус сургуулийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 11/91 дугаар албан тоотоор /1хх-н 150/ тус сургуулийн сургалтын менежер Л.”“““““““““ыг томилсныг мэдэгдсэн.

Мөрдөгчийн тогтоолоор эрүүгийн 2309000001240 дугаар хэрэгт Төв аймгийн Алтанбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөгч Лувсаншарав овогтой ““““““““““ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. /1хх-н 151/

Иргэний нэхэмжлэгч Л.”“““““““““ын: “...Ц.”“““““““““ нь ажилд томилогдон ажилласан цагаас хойш одоог хүртэл ажлын байрны чиг үүргийг зохих ёсны ажлыг хариуцлагатай гүйцэтгэн ажилласныхаа хүрээнд хохирол болох 86,133,862 төгрөгийг авч байсан тул иргэний нэхэмжлэгчийн зүгээс хохирлын мөнгийг нэхэмжлэхээс татгалзаж байна...” /1хх-н 153/ гэж мэдүүлжээ.

Шүүгдэгч Ц.”“““““““““д холбогдох эрүүгийн 2309000001240 дугаар хэрэгт хохирогчоор хэн оролцох нь тодорхойгүй буюу өмнөх эрүүгийн 2202005352205 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Олонбаярыг оролцуулах уу эсхүл дахин шинээр хохирогчийг тогтоох уу гэдэг нь тодорхойгүй, иргэний нэхэмжлэгч гэх Л.”“““““““““ нь хохирол нөхөн төлүүлэх талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй байхад түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон зэргээс дүгнэхэд мөрдөн байцаалтын шатанд тус хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоож чадаагүй байна. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоодог.

Хавтаст хэрэгт шүүгдэгч Ц.”“““““““““гийн Төв аймгийн Алтанбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багшаар ажиллуулсан тушаал /1хх-н 167/, цалингийн картаас /1хх-н 168-186/ өөр хохиролтой холбоотой баримт авагдаагүй. Шүүгдэгч Ц.”“““““““““г боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдлийг хэзээ тогтоож ажлаас чөлөөлсөн, хэзээнээс тэрээр англи хэлний багшийн цалин хөлс авахаа больсон гэдгийг нотлох өөр баримт авагдаагүй байхгүй тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тогтоох боломжгүй,  анхан шатны шүүхийн ямар нотлох баримтыг үндэслэж шүүгдэгчээс 86,133,862 гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шийтгэх тогтоолоор бодит хохирлыг зөв тооцож гаргуулсан эсэх талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдалд хүрч байна.

Өөрөөр хэлбэл   мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын шатанд хэргийг хянаж шийдвэрлэх нотлох баримтын хүрэлцээтэй байдлыг хангаж чадаагүй байна.      

6. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Ц.”“““““““““д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

                                         ШҮҮГЧИД                                   З.ТҮВШИНТӨГС

                                                                            

                                                                                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ