| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/00662/И |
| Дугаар | 317/ШШ2025/00589 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 317/ШШ2025/00589
2025 04 28 317/ШШ2025/00589
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал би,
Нэхэмжлэгч: байранд байрлах К ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Т овогт Л Гэд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 15.043.334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч К ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн МN870030003095014796 дугаартай цахим цалингийн зээлийн гэрээний үүрэгт 15.043.334 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.-Хариуцагч Л.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л.Г нь К ХК-ийн гэрээний үүрэгт 15.043.334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 15.043.334 төгрөгийг 8 хувааж 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.883.334 төгрөгийг тус тус К ХК-д төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Нэхэмжлэгч К ХК нь хариуцагч Л.Гэд холбогдуулан гэрээний үүрэгт 15.043.334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.
3..Хариуцагч Л.Г нь нэхэмжлэлийн шаардлага 15.043.334 төгрөгийг 8 хувааж 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.883.334 төгрөгийг тус тус К ХК-ийн ***тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Г нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч Л.Г нь нэхэмжлэлийн шаардлага 15.043.334 төгрөгийг 8 хувааж 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.880.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.883.334 төгрөгийг тус тус К ХК-ийн ***тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч К ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.166,67 төгрөгийн тал хувь 116.583,3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 116.583,3 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 116.583,3 төгрөгийг хариуцагч Л.Гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч К ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ