| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/00687/И |
| Дугаар | 317/ШШ2025/00603 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 317/ШШ2025/00603
2025 05 02 317/ШШ2025/00603
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал би,
Нэхэмжлэгч: тоотод байрлах О ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Б овогт Т Эд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 277.589 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч О ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд Т.Эаас 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №2023-29884 дүгээр цахим зээлийн гэрээний үүрэгт нийт 277.589 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.-Хариуцагч Т.Энь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.ЭО ХХК-ийн гэрээний үүрэгт 277.589 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 277.589 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Т.Эд холбогдуулан гэрээний үүрэгт 277.589 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.
3..Хариуцагч Т.Энь нэхэмжлэлийн шаардлага 277.589 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор О ХХК-ийн Хаан банк дахь *** тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Энь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч Т.Энь нэхэмжлэлийн шаардлага 277.589 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор О ХХК-ийн Хаан банк дахь *** тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч О ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.978 төгрөгийн тал хувь 4.489 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4.489 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 4.489 төгрөгийг хариуцагч Т.Эаас тус тус гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ