Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 317/ШШ2025/00624

 

 

 

 

 

 2025 05 07 317/ШШ2025/00624

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

***аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Т овогт Уын Н,

Нэхэмжлэлийн шаардлага: Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох болон ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: У.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч У.Н нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч У.Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Иймд намайг ***аймгийн *** сумын сангийн аж ахуйн саалийн механик фермд 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарыг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн ***аймгийн *** сумын сангийн аж ахуйгаас 1987 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр олгосон №072217 дугаар бүхий хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч У.Н нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Миний бие У.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

- ***аймгийн ***ын сангийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар,

- ***аймгийн *** сумын Арцат ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг, мөн 072217 дугаар бүхий Бгийн Н гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Уын Н намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс У.Нийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-2), ***аймгийн *** сумын Өгөөмөр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 12/48 дугаар албан бичиг (хх-5), Т.Бгийн төрөл сандангийн лавлагаа (хх-6), ***аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн зөвлөмжийн хуудас (хх-7), Б.Нийн нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-8-10), У.Нийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-12), гэрч С.Бын хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар (хх-13-14), гэрч Ц.Эийн хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар (хх-15-16), Архивын ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 03-02/2503 дугаар лавлагаа (хх-17), ***аймгийн Төрийн архивын тасгийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 327 дугаар албан бичиг (хх-51), ***аймгийн ***ын сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 233 дугаар тушаалын хуулбар (хх-52), ***аймгийн ***ын сангийн аж ахуйн даргын 1986 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 191 дүгээр тушаалын хуулбар (хх-53-55), ***аймгийн ***ын сангийн аж ахуйн даргын 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 172 дугаар тушаалын хуулбар (хх-56), ***аймгийн ***ын сангийн аж ахуйн даргын 1987 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 173 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-57-59), ***аймгийн ***ын сангийн аж ахуйн даргын 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 266 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-60-61), ***аймгийн ***ын сангийн аж ахуйн даргын 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар тушаалын хуулбар (хх-62) ***аймгийн ***ын сангийн аж ахуйн даргын 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 132 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-63-64), ***аймгийн ***ын сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 316 дугаар тушаалын хуулбар (хх-65-67), ***аймгийн *** сумын Арцат ХК-ийн ерөнхий захирлын 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1 дүгээр тушаалын хуулбар (хх-68-69), ***аймгийн *** сумын Арцат хувьцаат компанийн захирлын 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дүгээр тушаалын хуулбар (хх-70), У.Нийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага (хх-71), зэрэг баримтуудыг шүүхэд шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр ***аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 27/498 дугаар албан бичиг (хх-29), У.Нийн төрөгсдийг бүртгэх анкет, БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас (хх-30-32), ***аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 205 дугаар албан бичиг (хх-33), У.Нийн цалингийн түүвэр (хх-34), ***аймгийн ***ын сангийн аж ахуйн даргын 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар тушаалын хуулбар (хх-35), ***аймгийн *** сумын Арцат хувьцаат компанийн захирлын 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дүгээр тушаалын хуулбар (хх-36), Архивын ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03-02/3134, 03-02/315 дугаар лавлагаа (хх-37-38), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

5. Шүүхээс гэрч С.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-41-42), гэрч Ц.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-43-44), гэрч Т.Мандахын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-45-46), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.*Шүүх У.Нийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.-Нэхэмжлэгч У.Н нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Миний бие У.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

- ***аймгийн ***ын сангийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар,

- ***аймгийн Жаргалан сумын Арцат ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг, мөн 072217 дугаар бүхий Бгийн Н гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Уын Н намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

3.-Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

- У.Нийн иргэний үнэмлэхийн хуулбарт ...1968 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Т овогт Уын Н... гэх бичилт (хх-2),

- Т.Бгийн төрөл сандангийн лавлагаанд ...Т овогт Төмөрийн Б нь Т овогт Уын Нийн эгч гэх бичилт (хх-6),

- У.Нийн төрсний гэрчилгээний хуулбарт ...Т овогт Уын Н, 1968 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, охин... гэх бичилт (хх-12),

- Архивын ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 03-02/2503 дугаар лавлагаанд ...1956 он, Завхан аймгийн Баян-Уул сум, өрхийн тэргүүн Дамдины Төмөр, эхнэр Донжмоогийн У... гэх бичилт (хх-17),

- У.Нийн төрөгсдийг бүртгэх анкетад ...Уын Н, бүртгүүлсэн хүний гарын үсэг Б... гэх бичилт (хх-30)

- Архивын ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03-02/3134, 03-02/315 дугаар лавлагаанд ...1989 онд өрхийн тэргүүлэгч Төмөрийн Б, эх Донжмаагийн У, охин Уын Н... гэх бичилт (хх-37-38), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч У.Н нь 1987 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Бгийн Нт олгосон №072217 дугаар бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Т овогт Уын Н мөн болох үйл баримт тогтоогдож байна.

4. Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

- Б.Нийн нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт ...***ын сангийн аж ахуйн даргын 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 172 дугаар тушаалаар 800 үнээний фермд саальчнаар томилов, ***ын сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 316 дугаар тушаалаар саальчнаас чөлөөлж Арцат компанид шилжүүлэв, Компанийн ерөнхий захирлын 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1 дүгээр тушаалаар Архуст компанийн саальчнаар томилов... гэх бичилт (хх-8-10),

- У.Нийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-12),

- Гэрч С.Бын хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар (хх-13-14),

- Гэрч Ц.Эийн хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар (хх-15-16),

- ***аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 27/498 дугаар албан бичигт (хх-29),

- У.Нийн төрөгсдийг бүртгэх анкет, БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудаст ...***аймаг *** сангийн аж ахуйд саальчин... гэх бичилт (хх-30-32),

- ***аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 205 дугаар албан бичиг (хх-33),

- У.Нийн цалингийн түүвэрт 1987 оны 2 сард 363 төгрөг, 3 сард 371 төгрөг, 4 сард 427 төгрөг, 5 сард 815 төгрөг, 6 сард 604 төгрөг, 7 сард 309 төгрөг, 12 сард 437 төгрөг, нийт 192 хоног, 1988 оны 1 сард 412 төгрөг, 5 сард 63 төгрөг, нийт 28 хоног, 1989 оны 1 сард 458 төгрөг, 2 сард 473 төгрөг, 3 сард 300 төгрөг, 4 сард 406 төгрөг, 5 сард 684 төгрөг, 6 сард 406 төгрөг, нийт 172 хоног, 1990 оны 2 сард 394 төгрөг, 5 сард 394 төгрөг, 10 сард 318 төгрөг, нийт 89 хоног, 1991 оны 10 сард 681 төгрөг, 11 сард 139 төгрөг, 12 сард 384 төгрөг, нийт 55 хоног, 1992 оны 1 сард 513 төгрөг, 2 сард 716 төгрөг, 3 сард 757 төгрөг, 4 сард 814 төгрөг, 5 сард 1017 төгрөг, 6 сард 212 төгрөг, нийт 147 хоног гэх бичилт (хх-34),

- ***аймгийн ***ын сангийн аж ахуйн даргын 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар тушаалын хуулбарт ...саалийн механикжсан фермийн лаборант У.Н... гэх бичилт (хх-35),

- ***аймгийн *** сумын Арцат хувьцаат компанийн захирлын 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дүгээр тушаалын хуулбарт ...У.Н... гэх бичилт (хх-36),

- Гэрч С.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-41-42),

- Гэрч Ц.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-43-44),

- Гэрч Т.Мандахын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-45-46),

- ***аймгийн Төрийн архивын тасгийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 327 дугаар албан бичиг (хх-51),

- ***аймгийн ***ын сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 233 дугаар тушаалын хуулбарт ...Бгийн Нийг... гэх бичилт (хх-52),

- ***аймгийн ***ын сангийн аж ахуйн даргын 1986 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 191 дүгээр тушаалын хуулбарт ...Бгийн Нийг 800 үнээний саалийн механикжсан фермийн саальчнаар 07 дугаар сарын 16-ны өдрөөс томилсугай... гэх бичилт (хх-53-55),

- ***аймгийн ***ын сангийн аж ахуйн даргын 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 172 дугаар тушаалын хуулбарт ...Бгийн Нийг 800 үнээний саалийн механикжсан фермийн саальчнаар... гэх бичилт (хх-56),

- ***аймгийн ***ын сангийн аж ахуйн даргын 1987 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 173 дугаар тушаалын хуулбар, хавсралтад ...Бгийн Н... гэх бичилт (хх-57-59),

- ***аймгийн ***ын сангийн аж ахуйн даргын 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 266 дугаар тушаалын хуулбар, хавсралтад ...Бгийн Нийн... гэх бичилт (хх-60-61),

- ***аймгийн ***ын сангийн аж ахуйн даргын 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар тушаалын хуулбарт ...саалийн механикжсан фермийн лаборант У.Н... гэх бичилт (хх-62)

- ***аймгийн ***ын сангийн аж ахуйн даргын 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 132 дугаар тушаалын хуулбар, хавсралтад ...Б.Н саальчин... гэх бичилт (хх-63-64),

- ***аймгийн ***ын сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 316 дугаар тушаалын хуулбарт ...Бгийн Нийг саальчнаас чөлөөлж Арцат компанид шилжүүлэв... гэх бичилт (хх-65-67),

- ***аймгийн *** сумын Арцат ХК-ийн ерөнхий захирлын 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1 дүгээр тушаалын хуулбарт ...1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Бгийн Нийг ажиллуулсугай... гэх бичилт (хх-68-69),

- ***аймгийн *** сумын Арцат хувьцаат компанийн захирлын 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дүгээр тушаалын хуулбарт ...У овогтой Н... гэх бичил (хх-70),

- У.Нийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага (хх-71) зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч У.Н нь ***аймгийн ***ын сангийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар, ***аймгийн Жаргалан сумын Арцат ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал саальчнаар тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч У.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.4-т эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж заасан байх учир шаардах эрхтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1987 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Бгийн Нт олгосон №072217 дугаар бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Т овогт Уын Н мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Уын Нийг ***аймгийн ***ын сангийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар, ***аймгийн *** сумын Арцат ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ***аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ТҮВШИНЖАРГАЛ