Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2025/00517

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2025/00517

Хөвсгөл аймаг

 

 

 

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

320/2025/00464/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Т нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.М,

Хариуцагч: Ч.М, Б.Б нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 14,808,934.31 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,139,046.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,674.92 төгрөг, нийт 17,049,655.63 (арван долоон сая дөчин есөн мянга зургаан зуун тавин таван төгрөг жаран гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т хувьцаат компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.М болон хамтран зээлдэгч Б.Б нар нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 202500399703 тоот Зээлийн гэрээ (Цаашид гэрээ гэх)-ний үндсэн дээр 45,000,000 (дөчин таван сая) төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, сарын 1,7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай бизнесийн хөрөнгө оруулалтын зээл авсан.

Зээлдэгч сар бүр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн төлбөрт 1,197,927.94 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 5,522.06 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 1,197,958.79 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 1,202,645.49 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1,202,793.68 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 3,660,094.06 төгрөг төлж, нийт 223 хоног хугацаа хэтрүүлсэн болно.

2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14,808,934.31 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,139,046.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,674.92 төгрөг, нийт 17,049,655.63 төгрөгийг зээлдэгч Ч.М , Б.Б нараас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч нар 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд: Т наас зээлдэгч Ч.М болон хамтран зээлдэгч Б.Б нар нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 202500399703 тоот зээлийн гэрээний үндсэн дээр 45,000,000 (дөчин таван сая) төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, сарын 1,7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай бизнесийн хөрөнгө оруулалтын зээл авсан нь үнэн.

Зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 14,808,934.31 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,139,046.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,674.92 төгрөг, нийт 17,049,655.63 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах тул хүсэлт хүлээн авна уу.

Жич: Зээлийн төлөлтийг хугацаанд нь хийхгүй удсан шалтгаан нь Хятад улсын Эрээн хотын Тогосмаа гэх иргэнд ачааны машин худалдаж авахаар 50,000,000 (тавин сая) төгрөгийг шилжүүлээд машинаа авч чадаагүй залилуулсан. гэх хариу тайлбарыг ирүүлжээ.

Нэхэмжлэгч Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр: Зээлдэгч Ч.М (Р***), хамтран зээлдэгч Б.Б (Р***) нар нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 45,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр хүүг сар бүр тэнцүү эргэн төлөх нөхцөлтэй авсан ба 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээлээ төлөлгүй 223 хоног хугацаа хэтрүүлсэн тул зээл, хүүгийн нийт үлдэгдэл болох 17,048,655.63 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, гэрээгээ цуцалсан.

Хариуцагч Ч.М болон Б.Б нар нь 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хариу тайлбар ирүүлэхдээ зээл, хүүгийн нийт төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулах хүсэлт гаргасан тул энэхүү хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэх,

Нэхэмжлэгч Т ХК 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр: Зээлдэгч Ч.М р (Р***), Б.Б (Р***) нар нь 17,049,655.63 төгрөгний хөрөнгө оруулалтын зээлийн төлбөрөө 2025 оны 6 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар хүсэлт гаргасан тул манай банкны зүгээс дээрх хугацааг хүлээн зөвшөөрч байна. гэх хүсэлтийг тус тус ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т хувьцаат компани нь хариуцагч Ч.М , Б.Б нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 14,808,934.31 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,139,046.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,674.92 төгрөг, нийт 17,049,655.63 (арван долоон сая дөчин есөн мянга зургаан зуун тавин таван төгрөг жаран гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч Ч.М , Б.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Хариуцагч Ч.М , Б.Б нарын энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус хуульчилсан тул хариуцагч Ч.М , Б.Б нараас нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 243,198 төгрөгийн 50 хувь болох 121,599 төгрөгийг, улсын орлогоос 50 хувь болох 121,599 төгрөг, илүү төлөгдсөн 0.28 төгрөг, нийт 121,599.28 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т хувьцаат компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.М , Б.Б нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 14,808,934.31 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,139,046.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,674.92 төгрөг, нийт 17,049,655.63 (арван долоон сая дөчин есөн мянга зургаан зуун тавин таван төгрөг жаран гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар хариуцагч Ч.М , Б.Б нараас 121,599 (нэг зуун хорин нэгэн мянга таван зуун ерэн ес) төгрөгийг, улсын орлогоос 121,599.28 (нэг зуун хорин нэгэн мянга таван зуун ерэн есөн төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА