Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00939

 

“Ю Э Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/00608 дугаар шийдвэртэй, “Ю Э Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ММТТХХ” ТББ, “У Х” ХХК-д холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу Компьютер центр үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын зоорийн давхрын В017 тоот 16.97 м.кв, 1 дүгээр давхрын 1013 тоот 13.49 м.кв, 1020 тоот 15.02 м.кв, 2 дугаар давхрын 2004 тоот 18.84 м.кв, 2013 тоот 13.29 м.кв, 4 дүгээр давхрын 4003 тоот 17.63 м.кв, 4004 тоот 17.91 м.кв, 7 дугаар давхрын 7005 тоот 14.03 м.кв, 7006 тоот 79.05 м.кв, 7007 тоот 53.73 м.кв, 7008 тоот 24.41 м.кв, 7010 тоот 14.16 м.кв, 7011 тоот 27.69 м.кв, 7012 тоот 17.76 м.кв, 7030 тоот 12.36 м.кв, 7031 тоот 16.81 м.кв, 5 дугаар давхрын 5005 тоот 34.06 м.кв, 5006 тоот 39.04 м.кв бүхий оффисын үйлчилгээний зориулалттай талбай, өрөөнүүдийг “Ю Э Б ХХК-ны өмчлөлд салган бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх, үлдэгдэл тооцоог барагдуулах актын дагуу 27 060 960 төгрөгийг “У Х” ХХК-иас гаргуулах, бетон зуурмагийн үнэ 15 000 000 төгрөг, ажил гүйцэтгэсэнтэй холбоотойгоор гарсан зардал 129 983 300 төгрөг, өмгөөллийн хөлс 16 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, талбайн зөрүүнд 8 542 000 төгрөгийг “ММТТХХ ТББ-иас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

хариуцагч ММТТХХ ТББ-иас Ю Э Б ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу Компьютер центр үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын зоорийн давхрын В017 тоот 13.41 м.кв, 1 дүгээр давхрын 1013 тоот 12.91 м.кв, 1020 тоот 11.71 м.кв, 2 дугаар давхрын 2005 тоот 12.42 м.кв, 2013 тоот 13.41 м.кв, 4 дүгээр давхрын 4003 тоот 13.81 м.кв, 4004 тоот 14.45 м.кв, 7 дугаар давхрын 7006 тоот 60.45 м.кв, 7007 тоот 42.80 м.кв, 7008 тоот 19.05 м.кв, 7010 тоот 14.43 м.кв, 7011 тоот 22.14 м.кв, 7012 тоот 14.43 м.кв, 7013 тоот 12.91 м.кв, 7030 тоот 13.42 м.кв, 7031 тоот 17.61 м.кв талбай, өрөөнүүдийг тус тус “Ю Э Б” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагч “ММТТХХ” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Г.Б, түүний өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Компьютер ланд худалдааны төвд талбай түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан хувь хүн болон албан байгууллагын удирдах албаны хэсэг хүмүүс өөрсдийн гэсэн ажлын байртай болохоор ярилцаж Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 1-р гудамж 19, 21, 21Б тоот хаягт байрлах Иргэн Р.Сарантуяагийн эзэмшлийн газарт компьютер худалдаа үйлчилгээ, оффисын зориулалттай 13 давхар барилгыг өөрсдийн хөрөнгөөр барихаар тохиролцсон. Эндээс үндэслэн “У Х” ХХК нь “Монголын Мэдээлэл Технологи Техник Хөгжүүлэлтийн Холбоо” ТББ-тай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 010001 тоот Захиалгаар зохиомжлогдсон Барилга барих, бариулах тухай гэрээг байгуулснаар хөрөнгө оруулагч нарын хөрөнгийг төвлөрүүлэн авч барилгад хөрөнгө оруулах үүрэг хүлээцгээсэн. Улмаар газрын эзэмшигч иргэн Р.Сарантуяа, “У Х” ХХК, “Монголын мэдээлэл технологи техник хөгжүүлэлтийн холбоо” ТББ нар 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 010002 тоот Гурван талт хамтран ажиллах гэрээг байгуулан ажилласан. Уг гэрээгээр талууд 13 давхар барилгыг давхар тус бүрээр эзэмшихээр хуваарилан авч, тэр талбайн хэмжээндээ захиран зарцуулан бусдаас хөрөнгө оруулалт оруулах зорилгоор Талбай захиалгын гэрээ; Ажил гүйцэтгэх Захиалгаар зохиомжлогдсон Барилга барих, бариулах тухай Бараа материал нийлүүлэх зэрэг гэрээнүүдийг хөрөнгө оруулагч хувь хүн, албан байгууллагуудтай байгуулан ажилласанаар 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр барилгын Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. Дээрхи барилгыг анх барьж босгохын тулд хөрөнгө оруулалтын шаардлага гарч анхны хөрөнгө оруулагч “Ю Э Б” ХХК-ийн захирал Ц.Бархасбадьхүү 200 000 000 төгрөг оруулсанаар барилгын суурь тавигдаж барилгын ажил эхэлсэн. “Ю Э Б” ХХК нь барилгын суурь тавьж эхлэх үеэс талбайн гэрэлтүүлэг, дохиолол хяналтын камер суурилуулах, цахилгаан холболтын ажлыг хийж гүйцэтгэж барилга барих нөхцлийг бүрдүүлж өгсөн. “Ю Э Б” ХХК нь “Угалз-холдинг” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 00532 тоот Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 15/001 тоот Барилга дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллаж гэрээний үүргээ бүрэн биелүүлсний үндсэн дээр Сүхбаатар дүүргийн 9-р хороо 7-р хороолол Их тойруу 54-р барилгын буюу Компьютер худалдааны төвийн 5-р давхарт 5005, 5006 тоот, 7-р давхарт 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7030, 7031 тоот оффисын зориулалттай өрөөг өмчлөлдөө шилжүүлэхээр талбайг хүлээн авч ашиглаж байгаа. Энэ талбайнуудыг /өрөө/ бусадтай гэрээ байгуулан ажиллаж, захиран зарцуулах эрхийг “ММТТХХолбоо” ТББ-ын зүгээс “У Х” ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр олгосон байгаа. “ММТТХХ” ТББ, “Ю Э Б” ХХК-ийн хооронд хийгдсэн 2014 оны 7 дугаар сарын сарын 29-ний өдрийн 003 тоот Талбайн захиалгын гэрээний үүрэгт; Компьютер центр үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын зоорийн давхрын В017 тоот 16.97 м.кв, 1 дүгээр давхрын 1013 тоот 13.49 м.кв, 1020 тоот 15.02 м.кв, 2 дугаар давхрын 2004 тоот 18.84 м.кв, 2013 тоот 13.29 м.кв, 4 дүгээр давхрын 4003 тоот 17.63 м.кв, 4004 тоот 17.91 м.кв, 7 дугаар давхрын 7005 тоот 14.03 м.кв, 7006 тоот 79.05 м.кв, 7007 тоот 53.73 м.кв, 7008 тоот 24.41 м.кв, 7010 тоот 14.16 м.кв, 7011 тоот 27.69 м.кв, 7012 тоот 17.76 м.кв, 7030 тоот 12.36 м.кв, 7031 тоот 16.81 м.кв, 5 дугаар давхрын 5005 тоот 34.06 м.кв, 5006 тоот 39.04 м.кв талбай бүхий оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай өрөөнүүдийг “Ю Э Б” ХХК-ийн өмчлөлд салган бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлэхийг “ММТТХХ” ТББ болон “У Х” ХХК-д даалгах, бетон зуурмагийн үнэ 15 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Учир нь “ММТТХХ” ТББ-ын тэргүүн Н.Батцэрэн нь “Ю Э Б” ХХК-ийн захирал Ц.Бархасбадьхүүтэй байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай, мөн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай Талбайн захиалгын гэрээнүүд болон “У Х” ХХК, “Ю Э Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 00532 дугаартай Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээг 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 010012 тоот 3 талт гэрээний дагуу “ММТТХХ” ТББ нь Зоорийн давхраас 7-р давхрын талбайнуудын захиалгын гэрээг хийнэ гээд дээрх 3 гэрээг нэгтгэж 003 тоот Талбай захиалгын гэрээг нэгтгэн нэг гэрээ болгон байгуулсан болно. “Ю Э Б” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 003 тоот гэрээг байгуулсны дараа гэрээний үүргээ биелүүлж “ММТТХХ” ТББ-ын тэргүүн Н.Батцэрэнгийн: “ХААН банк” ХХК-ийн 5020292312 тоот дансанд 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 8.000.000 төгрөг, “Голомт банк” ХХК-ийн 2201000010 тоот дансанд 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр -50 000 000 төгрөг /эгч М.Батжаргал шилжүүлсэн/, “ХААН банк” ХХК-ийн 5020259001 тоот дансанд 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр -100 000 000 төгрөг, “ХААН банк” ХХК-ийн 5020259001 тоот дансанд 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр -16 000 000 төгрөг, “ХААН банк” ХХК-ийн 5020259001 тоот дансанд 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр -14 000 000 төгрөг, “ХААН банк” ХХК-ийн 5130009418 тоот дансанд 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр -10 000 000 төгрөг, “ХААН банк” ХХК-ийн 5020259001 тоот дансанд 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр -10 000 000 төгрөг, “ХХБанк” ХХК-ийн 404160240 тоот дансанд 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр -70 000 000 төгрөг, “ХААН банк” ХХК-ийн 5130009418 тоот дансанд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр-12 000 000 төгрөг /эгч Ц.Борхүү шилжүүлсэн/ Н.Батцэрэнд нийт 370 000 000 төгрөг “Угалз-Холдинг” ХХК болон захирал Д.Шинэсарын: “ХХБанк” ХХК-ийн 457023334 тоот дансанд 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр -10 000 000 төгрөг, “ХХБанк” ХХК-ийн “У Х” ХХК-ийн 457038660 тоот дансанд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр -5 000 000 төгрөг, “ХХБанк” ХХК-ийн “У Х” ХХК-ийн 457038660 тоот дансанд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр -32 000 000 төгрөг, “ХХБанк” ХХК-ийн 457023334 тоот /Д.Шинэсарын/ дансанд 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөг, “ХААН банк” ХХК 5130009349 тоот /Д.Шинэсар/ дансанд 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр -5 000 000 төгрөг, “ХХБанк” ХХК-ийн 457023334 тоот дансанд 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр – 18 000 000 төгрөг, “ХААН банк” ХХК-ийн 5130009349 тоот дансанд 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр -2 000 000 төгрөг, “ХААН банк” ХХК-ийн 5130009349 тоот дансанд 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр -1 000 000 төгрөг, “ХААН банк” ХХК-ийн 5130009349 тоот дансанд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр -900 000 төгрөг, “ХААН банк” ХХК-ийн 5130009349 тоот дансанд 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр -2 000 000 төгрөг, “ХААН банк” ХХК-ийн 5130009349 тоот дансанд 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр -4 200 000 төгрөг, “ХААН банк” ХХК-ийн 5130009349 тоот дансанд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр -2 000 000 төгрөг, “ХААН банк” ХХК-ийн 5130009349 тоот дансанд 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр -2 000 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “У Х” ХХК-д бэлнээр 38 000 000 төгрөг, нийт 132 100 000 төгрөг шилжүүлэн өгсөн байна. Мөн “Эйч Энд Ремикон” ХХК-д бетон зуурмагны мөнгө 15 000 000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “ММТТХХ” ТББ-ын тэргүүн Н.Батцэрэнгийн хүсэлтээр шилжүүлсэн. “Ю Э Б” ХХК нь “ММТТХХ” ТББ-ын тэргүүн Н.Батцэрэнд болон “У Х” ХХК, түүний захирал Д.Шинэсар нарт бүгд 502 100 000 төгрөг шилжүүлснээс гадна бетон зуурмагийн компанид 15 000 000 төгрөг шилжүүлсэн байна. Дээрхи Талбай захиалгын 003 дугаартай гэрээний дүн 500 999 200 төгрөг бөгөөд гэрээний үүргээ “Ю Э Б” ХХК бүрэн биелүүлсэн бөгөөд гэрээний нөгөө тал болох “ММТТХХ” ТББ болон “У Х” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж “Ю Э Б” ХХК-ны өмчлөлд хөрөнгө оруулалтын хэмжээнд оногдох талбайг шилжүүлэн, өмчлөх эрхийг нь шилжүүлэхгүй байгаа болно. “У Х” ХХК болон “ММТТХХ” ТББ-тай “Ю Э Б” ХХК-ны хооронд 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 15/001 дугаартай Барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт талбай бүхий оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай өрөөнүүдийг гэрээний үүргийн дагуу “Ю Э Б” ХХК-ийн өмчлөлд салган бүртгүүлж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг “У Х” ХХК болон “ММТТХХ” ТББ-д даалгах; гэрээний хэрэгжилтийг дүгнэх, үлдэгдэл тооцоог барагдуулах актын дагуу 27 060 960 төгрөгийг “У Х” ХХК-иас гаргуулах шаардлага гаргасан. Учир нь “Ю Э Б” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “У Х” ХХК-тай Барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажлын гүйцэтгэл хүлээлцсэн акт үйлдэж хүлээлгэн өгсөн бөгөөд улмаар 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисст 54-р барилгыг хүлээлгэн өгснөөр өдийг хүртэл уг барилгад үйл ажиллагаа явуулж байгаа 200 гаруй иргэд, аж ахуйн нэгж болон тэдгээрээр үйлчлүүлж буй иргэд, албан байгууллагууд үр шимийг нь хүртэж байгаа болно.”У Х” ХХК болон “ММТТХХ” ТББ-тай байгуулсан 15/001 тоот гэрээний дүн нь 193 000 000 төгрөг бөгөөд гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөнд урьдчилгаа 40 000 000 төгрөг “Ю Э Б” ХХК-д өгөх, нэхэмжилж буй талбайнуудыг өмчлөлд нь шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч урьдчилгаа төлбөрийг өгөөгүйгээс гадна талбайнуудыг шилжүүлээгүй болно. “ММТТХХ” ТББ болон “Ю Э Б” ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 003 дугаартай Талбай Захиалгын гэрээ-нд заагдсан талбайн зөрүүнд 8 542 000 төгрөгийг “ММТТХХ” ТББ-аас гаргуулах шаардлага гаргасан. Учир нь 003 дугаартай гэрээний үүргийн дагуу нийт 376.64 м2 талбайг “Ю Э Б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч эзэмшилд нь хүлээлгэн өгсөн талбайнуудад хэмжилт хийлгэхэд 7 м.кв талбай дутсан бөгөөд дутуу талбайн үнэ 8 542 000 төгрөг болно. Талбайн хэмжилтийг DLT Co. LTD компаниар гүйцэтгүүлсэн ба хэмжилтийн дүгнэлтийг хавтаст хэрэгт авагдсан болно.Гэрээний үүргийн дагуу ажил гүйцэтгэсэнтэй холбоотойгоор гарсан зардал 129 983 300 төгрөгийг “ММТТХХ” ТББ болон “У Х” ХХК-аас гаргуулах шаардлага гаргасан. Учир нь: “Ю Э Б” ХХК-ийн “У Х” ХХК болон “ММТТХХ” ТББ-тай 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 15/01 дугаартай Барилгын дотор, цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээ-ний ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах холбоо, дохиоллын, галын дохиолол, камер суурилуулалт, 54-р барилгын Компьютер центр хаягийн 88,000 ширхэг лед гэрэл зэрэг хэрэгслүүдийг бэлтгэн нийлүүлэхээр анх “ММТТХХ” ТББ тэргүүн Н.Батцэрэн 5 575 000 төгрөгийг “Ю Э Б” ХХК-ийн захирал Ц.Бархасбадьхүүд өгч БНХАУ-аас гэрэл авчруулахаар захиалсан бөгөөд уг мөнгө нь захиалгын гэрлийг авахад хүрэлцэхгүй болсон тул “Ю Э Б” ХХК-аас 4 425 000 төгрөг нэмж тушаагаад авчирсан байна. Бусад холбоо дохиоллын хэрэгсэл, кабел, камер, лед гэрэл зэрэг материалыг Н.Батцэрэн, Д.Шинэсар нар нь “Ю Э Б” ХХК-ийн захиралд “...чи өөрөө зураг төслийн дагуу орох сэлбэг хэрэгсэл, материалыг захиалаад мөнгийг нь төлөөд авч угсарч бай. Гэрээг дүгнэхдээ төлбөрийг төлнө” гэсэн боловч “Ю Э Б” ХХК-д өдийг хүртэл төлөөгүй тул “ММТТХХ” ТББ-аас 85 598 500 төгрөг, “У Х” ХХК-аас 44 384 800 төгрөг, нийт 129.983.300 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. “Ю Э Б” ХХК нь өөрийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалуулах үүднээс өмгөөлөгч Ж.Бадамхандаас эрх зүйн туслалцаа авч байгууллагыг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байгаа ажлын хөлсөнд төлсөн 16 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар гарах ёсгүй байсан зардал болох өөрт учирсан хохирлыг нэхэмжилж байна. Мөн “Ю Э Б” ХХК нь “У Х” ХХК болон “ММТТХХ” ТББ-иас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт зааснаар байгууллагуудын хооронд байгуулагдсан Талбай Захиалгын 003 дугаартай гэрээ, Барилгын дотоод цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх 15/001 дугаартай гэрээний үүргийн дагуу хөрөнгө оруулалтын хэмжээнд оногдох Үл хөдлөх эд хөрөнгө болгож маргаж буй талбайнуудыг “Ю Э Б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, уг гэрээг гүйцэтгэхэд зарцуулсан зардал, талбайн зөрүү төлбөр зэргийг нэхэмжилж байгаа гэжээ.

 

Хариуцагч “ММТТХХ” ТББ шүүхэд гаргасан болон түүний өмгөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Ю Э Б” ХХК-ийн хувьд Сүхбаатар, 9 хороо, 7 хороолол, Их тойруу, Компьютер центр цогцолборт 2017 оны 05 дугаар сард бус 02 дугаар сарын 05-ны өдөр дур мэдэн нүүж орж ирсэн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 00532 дугаартай гэрээний хувьд ямар ч үндэслэлгүй “Ю Э Б” ХХК нь “У Х” ХХК-тай хуйвалдан шүүхэд зориулж нөхөж хийсэн гэрээ бөгөөд тодруулбал “У Х” ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр үүсгэн байгуулагдаагүй байсан, улсын бүртгэлийн гэрчилгээг нь харахад 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “У Х” ХХК нь үүсгэн байгуулагдаж гэрчилгээ, тамгатай болсон байдаг буюу “У Х” ХХК нь үүсгэн байгуулагдахаасаа 1 cap гаруйн өмнө “Ю Э Б” ХХК-тай гэрээ байгуулаад явж байх боломжгүй, илтэд хуурамч гэрээ гэдэг нь тодорхой байна. Нөгөөтээгүүр тус барилгын 7 давхар бол “У Х” ХХК-ийн өмч бус “Монголын мэдээлэл, технологи техник хөгжүүлэлтийн холбоо” ТББ-ын өмч, дээрх 7 давхрыг захиран зарцуулах эрх нь гагцхүү манай байгууллагад байхаас “У Х” ХХК-ийн захиран зарцуулах эрхгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас тодорхой харагдана. 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 15/001 дугаартай Барилга дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээний тухайд хэдий ийм гэрээ байгаа ч энэхүү гэрээ нь “Ю Э Б” ХХК болон “У Х” ХХК-ийн хоорондын тооцооны асуудал, манай холбоонд хамааралгүй бөгөөд мөн манай холбооноос нэхэмжилж буй 138 525 300 төгрөгт барилгын бүх гадна, дотор цахилгаан холбооны зардал, дохиоллын зардал гэх зэрэг нь давхцаж орсон шаардлага өөрөө ойлгомжгүй байна, үндэслэлгүй байна, шаардлагаа нэхэмжлэгч бичгийн баримтаар нотлох үүрэгтэй. Түүнчлэн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 003 тоот Талбай захиалгын гэрээний хувьд хариуцагчийн тамгатай, Н.Батцэрэн гэсэн гарын үсэгтэй хуудсыг ашиглаад урд талд нь 2 хуудас мөн л зохиомлоор хийсэн гэрээ, дээрх гэрээг мөн хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч байгууллагын зүгээс маш олон хуурамч бичгийн баримтуудыг гаргаж өгч байна, хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий дээрх барилгад 792 683 300 төгрөгийн болон 502 100 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн зүйл байхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч өөрсдөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор гаргаж өгсөн Компани хоорондын шилжүүлсэн мөнгөн дүн гэх баримт буюу хүснэгтээс нь харахад дандаа “У Х” ХХК руу мөнгө шилжүүлсэн, Н.Батцэрэн рүү нэг удаа 88 000 000 төгрөг орсон байдаг ч энэхүү 88 000 000 төгрөг нь мөн л өөр зориулалт бүхий мөнгө байдаг, өөр зориулалт бүхий мөнгө байсан гэдгийг баримтаар хариуцагчийн зүгээс нотолно, мөн “У Х” ХХК нь дээрх барилгын зоорийн давхар, 1, 2, 4, 7 давхрын өмчлөгч биш, манай холбооны зүгээс “У Х” ХХК-д ямар нэгэн гэрээний үндсэн дээр дээрх талбайнуудыг шилжүүлсэн, худалдсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага бүхэлдээ үгүйсгэгдэж байгаа тул нэхэмжлэлийн 2 дахь шаардлага яригдах боломжгүй шаардлага юм. Нэхэмжлэгчийн 3 дахь шаардлагын тухайд хариуцагчийн хувьд 138 525 300 төгрөгийг “Ю Э Б” ХХК-д төлөх ямар ч үндэслэл алга, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна, барилга ашиглалтад оруулахад зарцуулагдсан нэмэлт барилгын материалын зардал гэж хэдийг нэхэж байгаа нь ч тодорхой бус байна, яг ямар материал, хэдэн тооны материал, ямар ямар нэр төрлийн материалыг нэмж гаргасан зэрэг нь тодорхой жагсаалтаар байх ёстой, мөн манайхтай байгуулсан барилгын барьж ашиглалтад оруулах буюу өөр бусад барилгын ажил хийлгэх гэрээ гэж байх ёстой, тийм ямар ч, нэг ч гэрээ байхгүйгээр үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна, нэхэмжилж байгаа мөнгөө бичгийн баримтаар нотлох үүрэг нь, дээрх холбогдох баримтаа гаргаж өгөх үүрэг нь нэхэмжлэгчийн үүрэг болно. Иймд энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өмгөөллийн хөлс 16 000 000 төгрөг нэхэмжлэх ямар ч үндэслэлгүй, нэхэмжлэгчээс гарсан уг зардал болон хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд өмгөөллийн хөлс гаргадаг, нөгөөтээгүүр дээрх өмгөөллийн хөлс нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул өмгөөллийн хөлс төлбөр гаргуулах шаардлага нь өөрөө үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “У Х” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 7 дугаар хороолол Их тойруу гудамж 54-р барилга буюу Компьютер худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай 13 давхар барилга нь Хөрөнгө оруулагч нарын оруулсан хөрөнгөөр баригдсан болно. Манай компани төсөл хэрэгжүүлэгчээр; Ерөнхий гүйцэтгэгчээр: Батцэрэнгийн Мөнхшүр захиралтай Сартком ХХК, Туслах гүйцэтгэгчээр: “Ю Э Б” ХХК, “Легато” ХХК, “Төвхөн трейд” ХХК, “Сителеком” ХХК зэрэг компаниуд барилгыг барихад оролцсон. “Монголын мэдээлэл технологи техник хөгжүүлэлтийн холбоо” ТББ нь Хөрөнгө оруулагч нарын хөрөнгийг төвлөрүүлж, тэдний өмнөөс барилгад хөрөнгө оруулан хөрөнгө оруулагч албан байгууллага, хувь хүмүүст оруулсан хөрөнгийн хэмжээгээр оногдсон талбайг хуваарилан шилжүүлэх зорилгоор оролцож 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай байгууллагатай Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай 010001 тоот гэрээ байгуулан ажилласан билээ. 13 давхар барилгыг барихад анх хөрөнгө оруулалтыг “Ю Э Б” ХХК-ийн захирал Ц.Бархасбадьхүү 200 000 000 төгрөгийг оруулснаар барилгын суурь тавигдаж барилгын ажил эхэлсэн. Мөн “Ю Э Б” XXК нь барилгын суурь тавих үеэс эхлэн талбайн гэрэлтүүлэгээс гадна талбайн цахилгаан, барилгын дотор цахилгаан, камержуулалт, холбоо дохиоллын ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Барилгын суурь тавигдаж эхэлсэн үеэс эхлэн захиалагч хөрөнгө оруулагч нар талбай захиалж манай “У Х” ХХК, “Монголын мэдээлэл технологи техник хөгжүүлэлтийн холбоо” ТББ-тай талбай захиалга болон ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулан хөрөнгө оруулснаар барилгыг хөрөнгө оруулагч нарын тусламжтайгаар барьж дуусган 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. ММТТХХ ТББ болон У Х ХХК нь хөрөнгө оруулагч, ажил гүйцэтгэгч байгууллага, хувь хүмүүс байгуулсан гэрээний дагуу оногдох талбайнуудыг шилжүүлэх үүрэгтэй бөгөөд ихэнх хөрөнгө оруулагч нарт талбайг нь шилжүүлэн өгсөн. Харин манай байгууллага болон ММТТХХ ТББ хоёрын хооронд үүссэн үл ойлголцлоос болоод зарим нэг байгууллага, хувь хүмүүсийн өмчлөлд шилжих ёстой талбайнуудыг шилжүүлээгүй байгаа юм. 13 давхар барилгыг барихын тулд газар шаардлагатай болсон учир Сүхбаатар дүүргийн 9-р хороо Алтай гудамжны 19, 21, 21Б тоотод байрлах газар эзэмшигч иргэн Р.Сарантуяатай тохиролцож 2014 оны 3-р сарын 05-ны өдөр 01012 тоот гурван талт гэрээ байгуулан иргэн Р.Сарантуяагийн эзэмшлийн газар дээр барилга барьсан. Энэ гурван талт гэрээний дагуу болон ММТТХХ ТББ болон манай байгууллага захиалагч, хөрөнгө оруулагч нартай тус тусдаа гэрээ байгуулан ажиллаж, тус тусдаа дуусаагүй барилгын эзэмших гэрчилгээ гаргуулан тэндээсээ салган хөрөнгө оруулагч нарт шилжүүлэхээр тохирсон. Газрын эзэмшигч Р.Сарантуяагийн өмчлөлд барилгын 3-р давхрын талбайнуудыг шилжүүлэхээр тохиролцсон. Түүнийхээ дагуу шилжүүлсэн. Харин “Ю Э Б” ХХК, “Эм Ай Эс Эс” ХХК, “Легота” ХХК, “Зар мэдээ сурталчилгаа сонин” ХМХ зэрэг байгууллага, иргэн Д.Батчимэг зэрэг хүмүүст шилжүүлээгүй талбайг ММТТХХ ТББ болон манай байгууллага шилжүүлэх үүрэгтэй тул дээрх байгууллага, иргэдийг манай хоёр байгууллагатай байгуулсан гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж байна гэжээ.

 

Хариуцагч “ММТТХХ” ТББ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Ю Э Б” ХХК нь хуурамч гэрээ хэлцлүүдийг ашиглан, үүнтэй холбоотойгоор, мөн хэд хэдэн байгууллага, иргэд хоорондын маргаанаа шийдвэрлэх хугацааг ашиглан 2017 оны 01 дүгээр улиралд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их Тойруу, Компьютер центр төвийн үйлчилгээний В017, 1013, 1020, 2005, 2013, 4003, 4004 тоотууд, түүнчлэн офиссын 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот өрөөнүүдэд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өнөөдрийг хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд Ю Э Б ХХК-ийн хууль бус эзэмшлээс ММТТХХ ТББ-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 09 хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, 54 гудамж, Компьютер центр цогцолборын барилгын худалдаа үйлчилгээний зориулалттай зоорийн давхрын 13.41 м.кв талбайтай В017 тоот, 1 давхрын 11.71 м.кв талбайтай 1020, 12.91 м.кв талбайтай 1013 тоот, 2 давхрын 12.42 м.кв талбайтай 2005 тоот, 13.41 м.кв талбайтай 2013 тоот, 4 давхрын 10.81 м.кв талбайтай 4003, 14.15 м.кв талбайтай 4004 тоот, офиссын зориулалттай 7 давхрын 60.45 м.кв талбайтай 7006, 40.80 м.кв талбайтай 7007 тоот, 19.05 м.кв талбайтай 7008 тоот, 14.43 м.кв талбайтай 7010 тоот, 22.14 м.кв талбайтай 7011 тоот, 14.43 м.кв талбайтай 7012 тоот, 12.91 м.кв талбайтай 7013 тоот, 13.42 м.кв талбайтай 7030 тоот, 17.61 м.кв талбайтай 7030 тоот өрөөнүүдийг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Ю Э Б” ХХК-аас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгормаа, өмгөөлөгч Ц.Гансүх нар шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: “ММТТХХ” ТББ-той 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээг байгуулах болсон үндсэн шалтгаан нь Компьютер центр цогцолборыг бүтээн босгох зорилготой байсан. 2014 онд компьютерын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ТББ байгуулж, түүний доор 60-аад хүмүүстэй уулзалтыг зохион байгуулж өгөөч гэж зарим гишүүдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу “Ю Э Б” ХХК-ийн байранд буюу Богд ар хорооллын 22а байрны 1 давхарт бүх нийтийн анхны хурал хийж энэхүү төсөл танилцагдаж байсан юм. Энэхүү хурал амжилттай явагдаж бүх хүмүүстэй гэрээ байгуулагдахаар болсон бөгөөд гэрээг Н.Батцэрэн өөрөө боловсруулж бүх хүмүүсээр гарын үсэг зуруулж авсан бөгөөд нэгдсэн журмаар байгуулсан байдаг. Одоогийн байдлаар энэхүү гэрээнүүдийг байгуулсан хүмүүст бүгдэд нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн бөгөөд харин “Ю Э Б” ХХК-ийн гэрээг үлдээж байгаа нь өөрөө цаанаа далд санаа агуулж байна. 2014 оноос хойш гэрээнд заасан үүргээ хүлээж мөнгөн хөрөнгө оруулалтыг байнга хийж ирсэн бөгөөд Батцэрэнгийн өөрийн хүсэлтийн дагуу мөнгөн хөрөнгө бус бараа материалыг худалдан авч нийлүүлсэн тохиолдол ч олон байна. Гэтэл энэ явдал хирээс хэтэрч байгаа нь илт байна. Мөнгөн хэлбэрээр оруулсан нь 140 000 000 төгрөг, бараа бүтээгдэхүүн худалдан авч нийлүүлсэн нь өгөх үлдэгдлээс хэтэрсэн байгаа. Гэтэл гэрээнд зааснаар 133.12 м.кв талбай хүлээлгэн өгөх үүрэгтэй. Харин одоогийн байдлаар хүлээлгэн өгсөн нь 87.93 м.кв. Иймд талбайн хэмжээ дутуу байсан. Хүлээлгэн өгсөн талбайгаар бодож үзвэл нийт 160 000 000 төгрөг болно.Манай зүгээс төлбөрийн үлдэгдэлгүй болно. Энэхүү цогцолбор нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд нэгэнт ийм нөхцөлд хөрөнгө оруулалтыг үгүйсгэж байгаа нь тодорхой ашиг сонирхлын зөрчлийг харуулж байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 227.4-д зааснаар хариуцагч “ММТТХХ” ТББ-д Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо, 7 хороолол, их тойруу, 54 дүгээр байрны зоорийн В15 тоот, 1 давхрын 1013, 1020 тоот, 2 дугаар давхрын 2005, 2013 тоот, 4 дүгээр давхрын 4003, 4004 тоот, 7 дугаар давхрын 7005, 7006, 7007/7009, 7008, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот талбайн өмчлөх эрхийг, хариуцагч У Х ХХК-д 5 давхрын 5005, 5006 тоот талбайн өмчлөх эрхийг тус тус “Ю Э Б” ХХК-д шилжүүлэхийг даалгаж, “У Х” ХХК-иас 27 060 960 /хорин долоон сая жаран мянга есөн зуун жаран/ төгрөгийг гаргуулж “Ю Э Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч нарт холбогдуулан гаргасан талбайн зөрүү 8 542 000 төгрөг, бетон зуурмагийн үнэ 15 000 000 төгрөг, ажил гүйцэтгэсэнтэй холбоотойгоор гарсан зардал 129 983 300 төгрөг, өмгөөллийн хөлс 16 000 000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар “ММТТХХ” ТББ-ын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу Компьютер центр үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын зоорийн давхрын В017 тоот 13.41 м.кв, 1 дүгээр давхрын 1013 тоот 12.91 м.кв, 1020 тоот 11.71 м.кв, 2 дугаар давхрын 2005 тоот 12.42 м.кв, 2013 тоот 13.41 м.кв, 4 дүгээр давхрын 4003 тоот 13.81 м.кв, 4004 тоот 14.45 м.кв, 7 дугаар давхрын 7006 тоот 60.45 м.кв, 7007 тоот 42.80 м.кв, 7008 тоот 19.05 м.кв, 7010 тоот 14.43 м.кв, 7011 тоот 22.14 м.кв, 7012 тоот 14.43 м.кв, 7013 тоот 12.91 м.кв, 7030 тоот 13.42 м.кв, 7031 тоот 17.61 м.кв талбайг тус тус “Ю Э Б” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар “Ю Э Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 539 182 төгрөгийг, “ММТТХХ” ТББ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У Х ХХК-иас 963 205 төгрөгийг, хариуцагч “ММТТХХ” ТББ-аас 2 662 946 төгрөгийг тус тус гаргуулж “Ю Э Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх 15/01 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр материалыг захиалагч буюу хариуцагч тал гаргахаар заасан байдаг ч тухайн үед Н.Батцэрэн,Д.Шинэсар нар нэхэмжлэгч талд хандан шаардлагатай материал захиалаад, мөнгийг нь төлөөд авчих, гэрээ дүгнэхдээ танайд өгнө, санаа зоволтгүй гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл материалын зардал болох 129 983 300 төгрөгийг төлөөгүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэж шийдвэрлэсэн. Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл болсон нотлох баримтаа хариуцагч тал шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байсан. Энэ талаарх ямар нэг баримт нотолгоо хавтаст хэрэгт байхгүй. 15/01 тоот гэрээний дагуу нэхэмжлэгч талын хийсэн дотор цахилгаан, холбоо дохиолол өнөөдрийг хүртэл бүрэн бүтэн, хэвийн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагч тал маргаж буй 54-р барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажилд шаардлагатай материалыг хэзээ, хэнээс, хэдэн төгрөгөөр худалдан авсан гэдгээ нотолж чадахгүй байхад 129 983 300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

“ММТТХХ” ТББ-ын төлөөлөгч Н.Батцэрэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр нараас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс хэргийн оролцогч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийг ноцтойгоор зөрчсөн. Хариуцагч талаас 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 010032 тоот албан бичигт бичигдсэн Н.Батцэрэнгийн гарын үсэгт дахин шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүлээж аваагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дах хэсэгт заасныг зөрчсөн. 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 003 тоот “Талбай захиалгын гэрээ” гэсэн хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримтын 1 дүгээр нүүрийг сольж, өөр бичиг хавсаргасан байх тул шинжээч томилуулах, эсхүл нотлох баримтаас хасуулах гэсэн утга бүхий хүсэлтийг тавьсан боловч шүүх хүлээн аваагүй нь хариуцагчийн татгалзлын үндэслэлээ нотлох боломжийг алдагдуулсан.Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, өөрчилсөн, засварласан байж болох нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн журмаар шалгуулахыг хүссэн хүсэлтийг удаа дараа гаргаж өгсөн боловч шүүх хүлээн аваагүй.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал Цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

“ММТТХХ” ТББ-ын өмгөөлөгч Б.Ганбатаас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр “У Х” ХХК-ийн захирлаас Э.Баярбатыг чөлөөлж Д.Шинэсар томилсон. Гэтэл шүүхэд “У Х” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Э.Баярбатын өмгөөлөгчийг “У Х" ХХК-ийг төлөөлж байгаа хүн мэтээр хуралд оролцуулан шийдвэрлэсэн нь процессын ноцтой алдаа болсон. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар Д.Шинэсар нь тамгаа өөрөө ашиглан албан тоот, тооцоо нийлэх акт зэрэг бичгийн баримтууд үйлдэж байсан нь тодорхой харагддаг. Анхан шатны шүүхээс 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 10032 тоот албан бичгээр талуудын гэрээнд өөрчлөлт оруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Уг албан бичигт Н.Батцэрэн гарын үсэг зураагүй, Б.Сугарсүрэн тамга ашигласан байж болзошгүй гэх агуулгаар тайлбарлаж байхад шүүхээс бичгийн баримтуудыг бодитой үнэлээгүй, зөрүүтэй баримтуудыг үнэлсэн. Гурван талт гэрээнд өөрчлөлт оруулах байсан бол талууд бүгд байлцаж, гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга, тэмдэгээр баталгаажуулж, нотариатаар гэрчлүүлэх байсан. Хэн нэгэн албан тоотоор гэрээгээр тохирсон талбайн хэмжзэ болон өмчлөгчийг тодорхойлсон нь нотлох баримт буюу шийдвэр болж чадахгүй. Түүнчлэн, 2014 оны 07 дугаар сарын 29-ийн өдөр 003 дугаартай “Талбай захиалгын гэрээ” нь огнооны хувьд 2014 онд дээрхи гэрээ байгуулагдсан байх ямар ч боломжгүй юм. Учир нь 2014 онд суурийн ажил дөнгөж эхлэж байсан тул өрөөний хуваалт, хэмжээ бүх зүйл тодорхой болоогүй байсан тул гэрээний эхний нүүрэнд бичсэн шиг нарийвчилсан талбайн хэмжээг бичих боломжгүй. 003 тоот гэрээний хавсралт дээр “Монголын Мэдээлэл Технологи Техник Хөгжүүлэлтийн Холбоо" ТББ тамга дарж баталгаажуулах ёстой атал “У Х” ХХК нь “Монголын Мэдээлэл Технологи Техник Хөгжүүлэлтийн Холбоо” ТББ-ын өмнөөс тамга дарж баталгаажуулсан байдаг атал шүүх анхаарч үзээгүй. “Захиалгаар зохиомжпогдсон барилга барих, бариулах тухай” 532 тоот гэрээ нь 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан гэрээ буюу тодруулбал энэ үед “У Х” ХХК нь үүсгэн байгуулагдаагүй байсан үед хийгдсэн байдаг. Шүүхийн шийдвэрт дурдсан баримт нь хэрэгт авагдсан баримттай тохирохгүй, үндэслэлгүй байна. Өмчлөгч хөрөнгө оруулагчдын нэрс гэх зүйл байдаггүй, талбайн захиалга өгсөн хүмүүсийн нэрсийг дүүргийнхээ буюу Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсээс жагсаалтаар гаргаж өгсөн. Дээрх жагсаалтаар талбайн шууд өмчлөгчийг тогтоох боломжгүй. Гагцхүү талбай захиалагч нь мөнгөө бүрэн төлсөн тохиолдолд “Монголын Мэдээлэл Технологи Техник Хөгжүүлэлтийн Холбоо” ТББ-д талбайн өмчлөгч болсныг зөвшөөрөх, талбайг шилжүүлэх үүрэг хүлээх ёстой юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч “Ю Э Б” ХХК-аас хариуцагч “ММТТХХ” ТББ, “У Х” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу Компьютер центр үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын зоорийн давхрын B017 тоот 16.97 м.кв, 1 дүгээр давхрын  1013 тоот 13.49 м.кв, 1020 тоот 15.02 м.кв, 2 дугаар давхрын 2004 тоот 18.84 м.кв, 2013 тоот 13.29 м.кв, 4 дүгээр давхрын 4003 тоот 17.63 м.кв, 4004 тоот 17.91 м.кв, 7 дугаар давхрын  7005 тоот 14.03 м.кв, 7006 тоот 79.05 м.кв, 7007 тоот 53.73 м.кв, 7008 тоот 24.41 м.кв, 7010 тоот 14.16 м.кв, 7011 тоот 27.69 м.кв, 7012 тоот 17.76 м.кв, 7030 тоот 12.36 м.кв, 7031 тоот 16.81 м.кв, 5 дугаар давхрын  5005 тоот 34.06 м.кв, 5006 тоот 39.04 м.кв бүхий оффисын үйлчилгээний зориулалттай талбай, өрөөнүүдийг “Ю Э Б ХХК-ийн өмчлөлд салган бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлэхийг “ММТТХХ ТББ болон “У Х ХХК-д даалгах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх, үлдэгдэл тооцоог барагдуулах актын дагуу 27 060 960 төгрөгийг “У Х” ХХК-аас гаргуулах, бетон зуурмагын үнэ 15 000 000 төгрөг, ажил гүйцэтгэсэнтэй холбоотойгоор гарсан зардал 129 983 300 төгрөг, өмгөөллийн хөлс 16 000 000 төгрөгийг ММТТХХ ТББ болон “У Х ХХК-аас гаргуулах, талбайн зөрүүнд 8 542 000 төгрөгийг “ММТТХХ ТББ-аас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ММТТХХ ТББ-аас Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу Компьютер центр үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын зоорийн давхрын  В017 тоот 13.41 м.кв, 1 дүгээр давхрын  1013 тоот 12.91 м.кв, 1020 тоот 11.71 м.кв, 2 дугаар давхрын  2005 тоот 12.42 м.кв, 2013 тоот 13.41 м.кв, 4 дүгээр давхрын  4003 тоот 13.81 м.кв, 4004 тоот 14.45 м.кв, 7 дугаар давхрын  7006 тоот 60.45 м.кв, 7007 тоот 42.80 м.кв, 7008 тоот 19.05 м.кв, 7010 тоот 14.43 м.кв, 7011 тоот 22.14 м.кв, 7012 тоот 14.43 м.кв, 7013 тоот 12.91 м.кв, 7030 тоот 13.42 м.кв, 7031 тоот 17.61 м.кв талбайг тус тус “Ю Э Б” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

“Ю Э Б” ХХК нь “У Х” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 532 дугаартай Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр “Ю Э Б” ХХК нь 256 000 000 төгрөгийг төлөх, “У Х” ХХК нь маргааны зүйл болсон барилгыг ашиглалтад оруулсны дараа 7 давхарт байрлах 200 м.кв талбайг шилжүүлэхээр тохиролцсон болох нь талууд хооронд байгуулагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /1 хэргийн 35-39 дүгээр тал/ Хэдийгээр уг гэрээг 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэж огноолсон боловч “У Х” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2014/058 дугаар албан бичиг, нэхэмжлэгчээс 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 88 000 000 төгрөгийг Н.Батцэрэнгийн ХААН банкны 5020292312 тоот дансанд шилжүүлсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл уг гэрээг 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч “ММТТХХ ТББ-аас дээрх гэрээг “У Х” ХХК-ийг үүсгэн байгуулагдаагүй байхад талуудын хооронд байгуулагдсан гэж маргасан нь үндэслэлгүй. /1 хэргийн 218, 3 хэргийн 61, 5 хэргийн 123 дугаар тал/

 

Талууд дээрх гэрээний хэрэгжилтийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2017/0027 дугаар албан бичгээр дүгнэж, “Ю Э Б” ХХК нь 237 100 000 төгрөгийг төлсөн тул “У Х” ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу Компьютер центр үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын 7 дугаар давхрын 7005 тоот 14.03 м.кв, 7006 тоот 79.05 м.кв, 7007 тоот 53.73 м.кв, 7008 тоот 24.41 м.кв, 7011 тоот 27.69 м.кв, нийт 198.91  м.кв хүлээлгэн өгч, “Ю Э Б” ХХК нь “У Х ХХК-д 17 508 640 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан байна. /1 хэргийн 41-52 дугаар тал/

 

Түүнчлэн, “Ю Э Б” ХХК, “У Х” ХХК нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 15/001 дугаартай барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Ю Э Б” ХХК нь 14 давхар барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын угсралтын ажлыг бүхэлд нь гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгөх ажлуудыг нийтэд нь зураг төслийн дагуу хийж гүйцэтгэхээр, “У Х” ХХК нь ажлын хөлс 193 000 000 төгрөгт тооцож 7 давхарт цэвэр талбайгаар 40 м.кв оффисын талбай, 5 давхарт цэвэр талбайгаар 80 м.кв оффиссын талбай, урьдчилгаа 40 000 000 төгрөгийг бэлнээр тус тус төлөхөөр тохиролцсон байна.

 

Дээрх гэрээний хэрэгжилтийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажлын гүйцэтгэл хүлээлцсэн актаар дүгнэж, “Ю Э Б” ХХК нь гэрээний дагуу 14 давхар барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын угсралтын ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэсэн болон “У Х” ХХК-аас маргаан бүхий барилгын 5 дугаар давхрын 5005 тоот, 5006 тоот, 7 дугаар давхрын 7010 тоот, 7030 тоот, 7031 тоот нийт 116.43  м.кв хүлээлгэн өгч, “У Х” ХХК нь “Ю Э Б” ХХК-д 44 569 600 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулжээ. /1 хэргийн 62-70 дугаар тал/

 

Улмаар талууд дээрх 2 гэрээний тооцоог дүгнэж, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар “У Х” ХХК нь “Ю Э Б” ХХК-д                  27 060 960 төгрөгийн өглөгтэй болохыг дүгнэжээ./1 хэргийн 73, 74 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “Ю Э Б” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгсөн тул захиалагч ажлын хөлс болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу Компьютер центр үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын 5 дугаар давхрын 5005 тоот 34.06 м.кв, 5006 тоот 39.04 м.кв, 7 дугаар давхрын 7010 тоот 14.16  м.кв, 7030 тоот 12.36 м.кв, 7031 тоот 16.81 м.кв талбайнуудыг бодитоор хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

 

Мөн “ММТТХХ” ТББ нь “Ю Э Б” ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 003 дугаартай “Талбай захиалгын гэрээ”-г байгуулж, “ММТТХХ” ТББ нь оффис, үйлчилгээний 13 давхар барилгын Зоорийн давхарт 18 тоот 21,4  м.кв, 1-р давхарт 13, 20 тоот 36,1  м.кв, 2-р давхарт 8, 13 тоот 38.84  м.кв, 4-р давхарт 3, 4 тоот 37,4  м.кв, 7-р давхарт 5-12 тоот 243  м.кв, нийт 376,64  м.кв талбайг шилжүүлэх, “Ю Э Б” ХХК нь 500 999 200 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. /1 хэргийн 77-84 дүгээр тал/

 

Энэхүү гэрээнд заагдсан талбайнууд болох зоорь болон үйлчилгээний 1, 2, 4, оффисын 7 дугаар давхруудын талбайг “У Х” ХХК-тай байгуулсан 532 дугаартай захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ болон 15/001 дугаартай барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээнүүдээр тус тус баталгаажуулж, нэхэмжлэгчид шилжүүлсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь гэрч Ж.Отгонбаярын мэдүүлгээр тогтоогдсон гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Үүнийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. /3 хэргийн 200-201 дүгээр тал/

 

Өөрөөр хэлбэл, дээрх 2 гэрээний дагуу шилжүүлсэн 243 м.кв талбайг 7005-7012 тоот гэж тодруулж, үлдэх В0181, 1013, 1020, 2008, 2013, 4003, 4004 тоотууд буюу 133.74 м.кв талбайг “ММТТХХ” ТББ нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээж, нэхэмжлэгчээс 133.74 м.кв талбайн үнэд 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 100 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 16 000 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 14 000 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 70 000 000 төгрөг, нийт 220 000 000 төгрөгийг хариуцагч “ММТТХХ ТББ-д шилжүүлсэн нь Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкны гүйлгээний баримтаар тогтоогджээ. /5 хэргийн 155-160 дугаар тал/ Энэ талаар хариуцагч маргаагүй./5 хэргийн 155-160 дугаар тал/

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Хариуцагч талаас 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 003 дугаартай Талбай захиалгын гэрээний эхний нүүрийг сольсон гэж тайлбарлаж, энэ талаар давж заалдах гомдол гаргасан байгаа боловч өөр ямар гэрээ байгуулснаа нотлоогүй, солигдсон гэх гэрээгээр талууд юуг тохиролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй, үүнийгээ нотлоогүй байна.

Иймд “Ю Э Б” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул “ММТТХХ” ТББ-аас Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу Компьютер центр үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын В0181, 1013, 1020, 2008, 2013, 4003, 4004 тоот талбайнуудыг бодитоор хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн тухай анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

 

Дээрх маргаан бүхий барилгын талбайн өмчлөх эрхийн тухайд 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “У ХХХК, ММТТХХ ТББ нар 10001 дугаартай “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ”-г байгуулж, “У ХХХК нь барилгыг хувь хүн, албан байгууллагын захиалгаар бариулах, “ММТТХХ ТББ нь барьж буй барилгад хөрөнгө оруулан зоорь, 1, 2, 4, 7 давхруудыг авах, түүний үнэ 5 715 600 000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. /2 хэргийн 80-84, 3 хэргийн 181-186 дугаар тал/

 

Мөн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Гурван талт хамтран ажиллах 10012 тоот иргэн Р.Сарантуяа, “У Х” ХХК, “ММТТХХ” ТББ нарын хооронд байгуулсан гэрээгээр “У Х” ХХК нь энэхүү гэрээний 2.2-т заасан барилга угсралтын ажил эхлэх
зөвшөөрөл авсан өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд төслийн ажлыг удирдан зохион
байгуулж, Төслийн эрсдэл, эцсийн үр дүнг хариуцах үүргийг хүлээх бөгөөд
шаардлагатай санхүүжилтийг хийж барилга байгууламжийн үйлчилгээний 6, оффисын 8, 9, 10, 13-р давхруудыг эзэмших, иргэн Р.Сарантуяа нь төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлөн Төслийн хэрэгцээнд зориулан ашиглуулах үүрэг хүлээх ба барилга байгууламжийн үйлчилгээний 3 дугаар давхрыг газрын төлбөрт үнэ төлбөргүй эзэмших бөгөөд шаардлагатай санхүүжилтийг хийж барилга байгууламжийн үйлчилгээний 5-р давхар болон  оффисын 11, 12-р давхруудыг эзэмших, “ММТТХХ” ТББ нь гишүүд болох компьютерийн худалдаа болон засвар үйлчилгээ эрхлэгчдээс захиалга авсны үндсэн дээр шаардлагатай санхүүжилтийг хийж барилга байгууламжийн зоорь болон үйлчилгээний 1, 2, 4, оффисын 7 дугаар давхруудыг эзэмшихээр тохиролцжээ. /3 хэргийн 172-176 дугаар тал
/

 

“ММТТХХ” ТББ нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 010032 тоот, албан бичгээр “У Х” ХХК-д 010001 дугаартай Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээний хавсралт 1-ын 3-д заасан талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, В1, 1, 2, 4, 7 дугаар давхрын 1180  м.кв талбайг буцаан өгөх санал гаргасан байх бөгөөд “У Х” ХХК нь саналын дагуу 1180 м.кв талбайг буцаан авч буйгаа мэдэгдэж хариу албан бичиг илгээсэн байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.4-д зааснаар талуудыг гэрээнд тухайн нөхцлөөр өөрчлөлт оруулсан гэж үзнэ. /3 хэргийн 187,188 дугаар тал/ Хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “дээрх гарын үсэг нь Н.Батцэрэнгийн гарын үсэг мөн боловч нарийн бичгээр ажиллаж байсан Б.Сугарсүрэн гэх хүн гарын үсэг зурсан тамгатай цаас ашиглаж, албан тоотыг гаргасан” гэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн нэмэлт гэрээгээр иргэн Р.Сарантуяа нь хөрөнгө оруулж авах ёстой үйлчилгээний 5, 11, 12 дугаар давхруудын борлуулалт, эзэмшлийн эрхийг “У Х” ХХК-д бүрэн шилжүүлсэн байна. /5 хэргийн 88-93 дугаар тал/ Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 7/1623 дугаар албан бичгээр ирүүлсэн барилгын өмчлөгчийн мэдээллээр маргаан бүхий барилгын 5 давхрын 5005,5006 дугаар тоотын өмчлөгч “У Х ХХК” болох нь тогтоогдсон. /4 хэргийн 172 дугаар тал/

 

Мөн “ММТТХХ” ТББ нь маргаан бүхий барилгын зоорийн давхрын В017 тоот, 1 дүгээр давхрын 1013, 1020 тоот, 2 дугаар давхрын 2004, 2013 тоот, 4 дүгээр давхрын 4003, 4004 тоот, 7 дугаар давхрын 7005-7008, 7010-7012, 7030 тоот, 7031 тоотын өмчлөгч болох нь хэрэгт авагдсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийг гэрчилгээнүүдээр тогтоогдож байна. /6 хэргийн 119, 124, 139, 144, 156, 166, 177, 188, 199, 210, 221, 232, 246, 7хэргийн 7, 18 дугаар тал/

 

Дээрх барилгын 7 дугаар давхрын 7007, 7009 тоот талбай нь улсын бүртгэлийн 1 гэрчилгээтэй 42.80 м.кв талбайтай байх бөгөөд “У Х” ХХК нь 7007 тоотыг 53.73  м.кв талбайтайгаар тооцож “Ю Э Б” ХХК-д гэрээний дагуу шилжүүлэх үүрэг хүлээсэн тул 7009 тоот талбай тусдаа гэж үзэхгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Иймд хариуцагч “У Х” ХХК-д Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу Компьютер центр үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын 5 дугаар давхрын  5005 тоот 34.06 м.кв, 5006 тоот 39.04 м.кв талбайнуудын өмчлөх эрхийг “Ю Э Б” ХХК-д шилжүүлэхийг даалгах, хариуцагч “ММТТХХ ТББСүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу Компьютер центр үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын зоорийн давхрын  В017 тоот 16.97 м.кв, 1 дүгээр давхрын  1013 тоот 13.49 м.кв, 1020 тоот 15.02 м.кв, 2 дугаар давхрын  2005 тоот 18.84 м.кв, 2013 тоот 13.29 м.кв, 4 дүгээр давхрын  4003 тоот 17.63 м.кв, 4004 тоот 17.91 м.кв, 7 дугаар давхрын  7005 тоот 14.03 м.кв, 7006 тоот 79.05 м.кв, 7007 тоот 53.73 м.кв, 7008 тоот 24.41 м.кв, 7010 тоот 14.16  м.кв, 7011 тоот 27.69 м.кв, 7012 тоот 17.76 м.кв, 7030 тоот 12.36 м.кв, 7031 тоот 16.81 м.кв талбайнуудын өмчлөх эрхийг “Ю Э Б” ХХК-д шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Ийнхүү нэхэмжлэгчийн маргаан бүхий орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч “ММТТХХ ТББ-аас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах хэсэгт заасны дагуу өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй тул Ю Э Б ХХК-д холбогдуулан гаргасан барилгын зоорийн давхрын  В017 тоот, 1 дүгээр давхрын  1013, 1020 тоот, 2 дугаар давхрын  2005, 2013 тоот, 4 дүгээр давхрын  4003, 4004 тоот, 7 дугаар давхрын  7006, 7007, 7008, 7010, 7011, 7012, 7013, 7030, 7031 тоот талбайг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн “У Х” ХХК-аас 27 060 960 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд “У Х ХХК нь Ю Э Б ХХК-тай байгуулсан 532 дугаартай Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ,15/001 дугаартай Барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээнүүдийн хэрэгжилтийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дүгнэж, Тооцооны үлдэгдлийн баталгаагаар Ю Э Б ХХК-д 27 060 960 төгрөгийн өглөгтэй болохоо баталгаажуулсан. У Х ХХК нь тухайн төлбөрийг төлснөө баримтаар нотлоогүй, уг шаардлагын талаар маргаагүй тул У Х ХХК-аас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын хөлс 27 060 960 төгрөгийг гаргуулж Ю Э Б ХХК-д олгох үндэслэлтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /1 хэргийн 72-74 дүгээр тал/

 

Нэхэмжлэгчийн талбайн зөрүү 8 542 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ди Эл Ти ХХК-аар барилгын В017, 1013, 1020, 2004, 2013, 4003, 4004, 7005, 7006, 7007, 7008, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот талбайнуудын хэмжилтийг хийлгэсэн байх бөгөөд зарим талбайг бохир хэмжээгээр, зарим талбайг цэвэр хэмжээгээр тооцон үнийг тодорхойлж, уг үнийг гэрээний нийт үнээс хасч 8 542 000 төгрөгийг гаргасан байх тул гэрээгээр тохиролцсон талбайн хэмжээнээс хэдэн  м.кв талбай дутуу гэж үзсэнийг тодорхойлох боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Иймд “ММТТХХ ТББ-аас талбайн зөрүү 8 542 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. /1 хэргийн 96,99-130 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн бетон зуурмагны үнэ 15 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч Ю Э Б ХХК нь Эйч Энд Ремикон ХХК-д бетон зуурмагны үнэ 15 000 000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ММТТХХ ТББ-ийн тэргүүн Н.Батцэрэнгийн хүсэлтээр шилжүүлсэн гэх үндэслэлээр дээрхи шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан ба 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Эйч Энд Ремикон ХХК-д 15 000 000 төгрөгийг У Х зуурмаг н.Бархасбадьхүүгээс гэсэн утгаар шилжүүлсэн нь ХААН банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна. Уг мөнгийг У ХХХК нь 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 532 дугаартай Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ-ний дагуу Ю Э Б ХХК-аас шилжүүлсэн 237 100 000 төгрөгийн төлбөрт оруулан тооцсон болох нь талуудын гэрээний төлбөрийг баталгаажуулсан баримтаар тогтоогдож байна. Иймд хариуцагч нараас 15 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. /1 хэргийн 43-44, 76, 5 хэргийн 144 дүгээр тал/

 

Нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэсэнтэй холбоотойгоор гарсан зардал 129 983 300 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч Ю Э Б ХХК нь хариуцагч нарын төлөөлөгчийн хүсэлтээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэхэд шаардагдах зардлыг нэхэмжилж байх боловч Барилгын дотор, цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээний 3.5.3, 4.13, 4.14 дэх хэсэг зааснаас үзвэл захиалагчийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байна. Түүнчлэн, хэрэгт авагдсан бараа материалын зарлагын баримтууд нь хоорондоо зөрүүтэй байна. /2 хэргийн 88-178, 5 хэргийн 145-189 дүгээр тал/ Түүнчлэн, уг баримтууд нь дээрх гэрээний дагуу хийгдсэн ажлыг гүйцэтгэхэд зориулагдсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч нараас ажил гүйцэтгэсэнтэй холбоотойгоор гарсан зардал 129 983 300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо уг ажлыг хэнээр хийлгэснээ хариуцагч тал нотолж чадаагүй гэж тайлбарлаж байх боловч энэ тохиолдолд уг ажлыг ямар зардлаар хийж гүйцэтгэсэн тухай нотлох үүрэг нэхэмжлэгч талд байгаа болно.

 

Өмгөөллийн хөлс 16 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайдЮ Э Б ХХК нь өмгөөлөгч Ж.Бадамхандтай 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, ажлын хөлс 16 000 000 төгрөгийг төлсөн нь хариуцагч нар гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх боломжгүй гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. /2 хэргийн 181-183 дугаар тал/

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “У Х” ХХК-аас төлөөлөх эрхгүй этгээд Э.Баярбатыг оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааы журмыг зөрчсөн гэснийг хангах үндэслэлгүй. Учир нь “У Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Э.Баярбат болох нь 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “У Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /7 хэргийн 144,165 дугаар тал/

 

Дээрх үндэслэлүүдээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/00608 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 807 870 төгрөг, хариуцагчийн төлөөлөгчийн 2 663 043 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ДАВААДОРЖ

 

                          ШҮҮГЧИД                              Д.НЯМБАЗАР

 

                                                                         С.ЭНХТӨР