Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 320/ШШ2025/00415

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******** сумын ** дугаар багт оршин суух, ******* дугаар регистртэй, Х******** овогт Д********мын Б*********н,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2025/00301/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х*****н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б******н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: а. Миний бие Д.Б******н нь Хөвсгөл аймгийн ******** суманд 1970 онд Д*******мын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Жаргалант сумын 8 жилийн дунд сургуулийг 1986 онд төгсөж, 1986-1989 онд Архангай аймаг дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуульд суралцаж, малын санитарч мэргэжлээр төгссөн.

Сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн мал аж ахуйн 1-р хэсэгт 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс малын бага эмчээр томилогдон 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд буюу нэгдэл татан буугдах хүртэл, нэгдэл хувьчлагдсаны дараа Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Мал эмнэлэгт 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын эмчээр тус тус ажиллаж байсан юм.

Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хасаж бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, аймгийн архиваас ажилд томилсон, чөлөөлөгдсөн, холбогдох тушаал олдохгүй зэргээс миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Иймд Д.Б********н миний Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн мал аж ахуйн 1-р хэсэгт 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд малын бага эмчээр, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Мал эмнэлэгт 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

б. Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч Д.Б*******н нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн мал аж ахуйн нэгдлийн 1 дүгээр хэсэгт 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд малын бага эмчээр, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Мал эмнэлэгт 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын эмчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага бүхий хүсэлт гаргасан. Түүний ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг дэмжин оролцож байгаа ч хугацааны хувьд дараах байдлаар хүсэлтийн шаардлагаа тодруулж байна. Нэхэмжлэгч Д.Б***н нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс малын бага эмчээр томилогдон нэгдэл тартал ажиллаж байгаад нэгдэл тарснаас хойш тус сумын мал эмнэлэгт 1994 оныг дуустал хугацаанд санитарчаар ажиллаж байгаад хувьд гарсан гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгт Жаргалант сумын нэгдэл нь 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр татан буугдсан талаарх Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын тогтоол авагдсан. Мөн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай Мал эмнэлгийн санитарчдын буюу Д.Б***н гэх нэр тусгагдсан тушаал авагдсан. Дээр дурдсан тогтоол, тушаал нь цаг хугацааны хувьд тохирохгүй байна. Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Жаргалант сумын Мал эмнэлгийн тушаалыг шүүлгэж үзсэн боловч Д.Б*******нтай холбогдох тушаал олдоогүй. Нэхэмжлэгч Д.Б********наас нэгдэлд хэдээс хэдэн оныг хүртэл хугацаанд, мал эмнэлэгт хэдээс хэдэн оныг хүртэл хугацаанд ажилласан талаар тодруулж асуухад хугацааг нарийн зааглаж хэлж мэддэггүй. Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтаас үзэхэд 1992 онд нэхэмжлэгч нь мал эмнэлэгт санитарчаар ажиллаж байсан байна. Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжиж, дагаж мөрдөж эхэлсэн огноогоор буюу 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөр нэгдэл ажиллаж байсан хугацааг тасалбар болгон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Иймд Д.Б********ныг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн Мал аж ахуйн 1 дүгээр хэсэгт 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд малын бага эмчээр, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Мал эмнэлэгт 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд санитарчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: ***** овогт Д********мын Б*********ны иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 3 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийг удирдах газрын даргын 1989 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б-21 дугаартай тушаал болон хавсралт (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1989 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаартай тушаал (хавтаст хэргийн 6 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Жаргалан сумын Засаг даргын 1993 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 40 дугаартай тушаал (хавтаст хэргийн 7 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Д*****мын Б********ны 1989-1994 онд Жаргалант сумын Мал эмнэлэгт ажиллаж байсан 70 дугаар дансны хуулбар (хавтаст хэргийн 10-16 дахь тал),

Нотариатаар гэрчлүүлсэн ********* дугаартай иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлтэй баталгаажилтын хуудсын хуулбар (хавтаст хэргийн 17 дахь тал),

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 18 дахь тал),

Нотариатаар гэрчлүүлсэн 303164 дугаартай хөдөлмөрийн дэвтэр (хавтаст хэргийн 19 дэх тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Жаргалан сумын Засаг даргын 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай захирамж (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг нотлох баримт гаргаж өгсөн. 

 3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Б*******ны оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №072 (хавтаст хэргийн 42 дахь тал), хаягийн хуудас №7 (хавтаст хэргийн 43 дахь тал), ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 44 дэх тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийг удирдах газрын даргын 1989 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б-21 дугаартай тушаал болон хавсралт (хавтаст хэргийн 46-47 дахь тал), Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 1989 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаартай тушаал (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг баримтыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.П*******м, Ч.О********г нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 52-53, 55-56 дахь тал)  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Д.Б***н нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4.   Нэхэмжлэгч Д.Б***н нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн Мал аж ахуйн 1 дүгээр хэсэгт 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд малын бага эмчээр, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Мал эмнэлэгт 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд санитарчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х********гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийг удирдах газрын даргын 1989 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б-21 дугаартай ...1989 онд техник мэргэжлийн сургууль төгсөж тус аймагт хуваарилагдаж ирсэн мэргэжилтэй ажилчдыг 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд томилон хуваарилсан хуваарийг хавсралтаар батлав... гэх бичилтэй тушаал, ...14. Жаргалант, 1. Д*******ам Б******н, малын санитарч... гэх бичилттэй Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийг удирдах газрын даргын 1989 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б-21 дугаартай тушаалын хавсралт (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1989 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаартай ...Аймгийн ХААХҮУ газрын даргын 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б-21 тоот тушаалыг үндэслэн Д.Б*****ны МАА-н 1 дүгээр хэсгийн малын бага эмчээр 08 дугаар сарын 01-нээс эхлэн түр хугацаагаар томилон ажиллуулсугай... гэх бичилттэй тушаал (хавтаст хэргийн 6 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Жаргалан сумын Засаг даргын 1993 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 40 дугаартай ...сумын эмийн сангийн эм бараа материалд тооллого явуулах сумын комиссыг доорх бүрэлдэхүүнтэйгээр томилсугай...Д.Б******н-малын эмнэлгийн санитарч ...гэх бичилттэй комисс томилох тухай тушаал (хавтаст хэргийн 7 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай ...Жаргалант сумын Улаан туг нэгдлийг Ган тулга бүрэн бус хариуцлагатай компани ... гэх бичилттэй Жаргалан сумын Улаан-туг нэгдлийг хувьчлах тухай тогтоол (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Д*****мын Б******ны 1989-1994 онд Жаргалант сумын Мал эмнэлэгт ажиллаж байсан 70 дугаар дансны ...1989 оны 6, 7, 8 дугаар сарууд, 1990 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр сарууд, 1991 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарууд, 1992 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарууд, 1993 оны 1, 2, 3, 7, 9, 11 дүгээр сарууд, 1994 оны 11 дүгээр саруудад цалин бичигдсэн хуулбар (хавтаст хэргийн 10-16 дахь тал),

№1706000840, иргэн (даатгуулагч) ******** овгийн Д****м (эцэг/эхийн нэр)-ийн Б******н (нэр), (РД: **********)  нь “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 6 жил 0 сар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав гэх бичилттэй нотариатаар гэрчлүүлсэн нийгмийн даатгалын дэвтэр (хавтаст хэргийн 17 дахь тал) 

Нотариатаар гэрчлүүлсэн №303164 дугаартай Архангайн ХАА-н ТМДС-ийн захирлын нээж олгосон ...хугацаа он, сар, өдөр: 1989.6.25-ны өдөр, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээлэл (шалтгааныг заана): ХАА-н ТМДС-ийн малын санитарын ангийг төгссөн тул Хөвсгөл аймгийн ХААХҮУ газрын мэдэлд шилжүүлэв, Юуг баримтлан бичсэн (баримтын он, сар, өдөр ба дугаар): Архангай дахь ХАА-н ТМДС-ийн захирлын 1989 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 109 тоот тушаалаар, Хугацаа он, сар, өдөр: 1989.08.01, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээлэл (шалтгааныг заана): Аймгийн ХААХҮУ-ын даргын 1989 оны 6-р сарын 26-ны Б-21 тоот тушаалыг үндэслэн Улаан-туг нэгдлийн МАА-н 1-р хэсэгт малын бага эмчээр томилон ажиллуулав, Юуг баримтлан бичсэн (баримтын он, сар, өдөр ба дугаар): Нэгдлийн даргын 1989 оны 8-р сарын 16-ны өдрийн 47-р тушаалаар, Д.Б********ныг 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 5 жил 1 сар 20 хоног ажилласнаар тооцов...гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр (хавтаст хэргийн 19 дэх тал),

ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №010, 4. РД: АЭ70082412, 5. Овог: Д******м, 6. Нэр: Б******н, 14. Ажилладаг байгууллага: Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургууль, ажилд орсон он: 1986, цех, тасаг, бригад: оюутны тэтгэмж, эрхэлдэг ажил: оюутан, эрхэлж эхэлсэн он: 1986 ... гэх баримт  (хавтаст хэргийн 42 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Жаргалант сумын Засаг даргын 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай ...Д.Б******н-Мал эмнэлгийн санитарч...гэх бичилттэй комисс томилох тухай захирамж (хавтаст хэргийн 64 дэх тал),

гэрч Б.П*******мын өгсөн: “...1989 онд сургууль төгсөөд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын мал эмнэлгийн аж ахуйн 1 дүгээр багийн малын бага эмчээ ажилд ороод 1994 он хүртэл ажиллаж байсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

гэрч Ч.О*******гийн өгсөн: “...Миний бие 1984 оноос Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Малын эмнэлгийн тасагт малын их эмчээр ажиллаж байхад Д.Б***н нь 1989 онд Архангай аймгийн Хөдөө аж ахуйн 3 жилийн сургалттай мэргэжлийн сургуулийг төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадын малын бага эмчээр томилогдсон ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш малын эмчийн ажлаа үргэлжлүүлэн тасралтгүй хийж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. 

Нэхэмжлэгч Д.Б********ны шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б***н өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Жаргалант сумын Засаг даргын 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай ...Д.Б******н-мал эмнэлгийн санитарч ... гэх бичилттэй комисс томилох тухай захирамж, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай ...Жаргалант сумын Улаан туг...гэх бичилттэй Жаргалант сумын Улаан-туг нэгдлийг хувьчлах тухай тогтоол нь цаг хугацааны хувьд тохирохгүй байх тул Монгол Улсын Үндсэн хууль 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хэрэгжиж эхэлсэн тул 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөө тасалбар болгох нь зүйтэй байна.

Иймд Д.Б******ны Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн Мал аж ахуйн 1 дүгээр хэсэгт 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд малын бага эмчээр, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Мал эмнэлэгт 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд санитарчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

5.  Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: CVL********* дугаартай иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), CVL******* дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), хаягийн хуудас №7 (хавтаст хэргийн 43 дэх тал), ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна.

6.  Д.Б*******ны холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр байхгүй, хөдөлмөрийн дэвтрийн зарим бичилт болон тамга, тэмдэг дутуу дарагдсан болох нь нотариатаар гэрчлүүлсэн №303164 дугаартай Архангайн ХАА-н ТМДС-ийн захирлын нээж олгосон ...хугацаа он, сар, өдөр: 1989.6.25-ны өдөр, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээлэл (шалтгааныг заана): ХАА-н ТМДС-ийн малын санитарын ангийг төгссөн тул Хөвсгөл аймгийн ХААХҮУ газрын мэдэлд шилжүүлэв, Юуг баримтлан бичсэн (баримтын он, сар, өдөр ба дугаар): Архангай дахь ХАА-н ТМДС-ийн захирлын 1989 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 109 тоот тушаалаар, Хугацаа он, сар, өдөр: 1989.08.01, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээлэл (шалтгааныг заана): Аймгийн ХААХҮУ-ын даргын 1989 оны 6-р сарын 26-ны Б-21 тоот тушаалыг үндэслэн Улаан-туг нэгдлийн МАА-н 1-р хэсэгт малын бага эмчээр томилон ажиллуулав, Юуг баримтлан бичсэн (баримтын он, сар, өдөр ба дугаар): Нэгдлийн даргын 1989 оны 8-р сарын 16-ны өдрийн 47-р тушаалаар, Д.Б******ныг 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 5 жил 1 сар 20 хоног ажилласнаар тооцов...гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

7.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 18 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт Д******мын Б*****н /*****/-ы Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн Мал аж ахуйн 1 дүгээр хэсэгт 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд малын бага эмчээр, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Мал эмнэлэгт 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд санитарчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.ДӨЛГӨӨН