Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 320/ШШ2025/00420

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан

татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******  сумын *** дугаар багт оршин суух, ******  дугаар регистртэй, ****** овогт П**а-ын  Б***а ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******  сумын ** дугаар багт оршин суух, ******** дугаар регистртэй, Б****гийн Б*-**х ,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 320/2025/00344/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б***а  нь миний бие П***а овогтой Б***а  нь Б.Б***хөд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Б***а  нь хариуцагч Б.Б**өд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг  тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр нэхэмжлэлээсээ татгалзаж буй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193,968 төгрөгийн 50 хувь болох 96,984 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч П.Б***а д олгов.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч П.Б***а н нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б****д холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын орлогоос 193,968 төгрөгийн 50 хувь болох 96,984 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч П.Б***а д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         А.ДӨЛГӨӨН