Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/89

 

 

 

 

 

 

 

 

 

 2023        11       29                                               2023/ДШМ/89

 

 

                                                           

Б.”“““““““““д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Э.Уянга,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.”“““““““““, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

               Шүүгдэгч Б.”“““““““““, түүний өмгөөлөгч М.Энхбаяр, Л.Бор

            нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/381 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.”“““““““““д холбогдох эрүүгийн 2334002210239 дугаар хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

.....................................

 

Б.”“““““““““ нь 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг явах чиглэлийн асфальтан зам дээр "Тоёота приус-20" маркийн ““““““““““ АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.", мөн дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэсэн заалтуудыг зөрчиж замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгслийн зорчигч Г.”“““““““““гын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б.Мэндийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

              Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон Баттулгын ““““““““““г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.”“““““““““д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.”“““““““““д оногдуулсан 2 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.”“““““““““гээс 9 500 000 /есөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-4-24 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .................-д 4,500,000 /дөрвөн сая таван зуун таван зуун мянга/ төгрөг, ........................ -д 5,000,000 /таван сая/ төгрөг тус тус олгож,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оын нэхэмжлэлийн шаардлагаас 597,000 /таван зуун ерэн долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.”“““““““““д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж,

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Б.”“““““““““ охин Д.Хос-Уянгад асран хамгаалалт, харгалзан дэмжигч тогтоохыг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргад даалгаж,

Эрүүгийн 23340022102396 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.”“““““““““д холбогдох тус хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хянан шийдвэрлэсэн 2023/ШЦТ/381 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс хохирогчид учирсан бодит хохирлыг зөв тогтоож чадаагүй, хуулиар олгогдсон хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоож чадаагүй бөгөөд хэргийн оролцогч болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн эрхийг хууль бусаар хязгаарласан. Тухайлбал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч амь хохирогч Б.Мэнд нь эрхэлсэн тодорхой ажилтай, хөдөлмөрийн гэрээгээр ажил хөдөлмөр эрхэлдэг, татвар болоод нийгмийн даатгал төлдөг, ажилд томилсон тушаал зэрэг нотлох баримтууд мөн, амь хохирогч нь бага насны 2 хүүхэдтэй, тэдгээр нь эрүүл саруул өсөж бойжиж байгаа зэрэг баримтуудыг гаргаж өгөөд хуульд заасан тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүхэд гаргасан боловч түүнийг огтоосоо авч хэлэлцээгүй. Мөн шүүх хуралдааны үед иргэний нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын тайлбар мэдүүлгийг 2023/ШЦТ/381 дугаартай шийтгэх тогтоолдоо огт бичээгүй байгаа мөртлөө хохирол хор уршгийн асуудлыг шийдсэн хэсэгтээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулах гэсэн шаардлагад нотлох баримт хангалттай авагдаагүй гэжээ. Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдааны үед ямар үйл баримт гаргаж мэтгэлцсэн, түүнийг шүүх шийтгэх тогтоолдоо үгүйсгэсэн тухай үндэслэлийг хэрхэн заасан талаараа тусгаагүй, мөн яг ямар нотлох баримт дутуу учраас шүүх шийдвэрлэх боломжгүй байгаа талаараа шийтгэх тогтоолдоо огт бичээгүй. Энэ нь шүүх оролцогчийн эрхийн хууль бусаар хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” нөхцөл байдал болж байна.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар Н.Гэрэлт-Одыг тогтоосон. Эрүүгийн 2334002210239 дугаартай хавтаст хэрэгт ““““““““““ АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшлийнх болох нь тогтоогддог. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслээд Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан “...бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” мөн хуулийн 508 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг болон 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийг гаргаж мэтгэлцэн гэм буруутай этгээд болон иргэний хариуцагчаас гэм хорыг арилгах талаар төлбөр гаргуулахаар мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх огт тоож авч хэлэлцээгүй. Энэ талаар 2023/ШЦТ/381 дугаартай шийтгэх тогтоолдоо огт бичээгүй байгаа нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан "Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй" нөхцөл байдал болж байна.

3. Анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/381 дугаартай шийтгэх тогтоол нь эхлээд гэм буруугийн асуудлаа шийдээд дараа нь эрүүгийн хариуцлагын асуудлаа шийдвэрлээд эцэст нь хохирол хор уршгийн асуудлыг шийдвэрлэсэн хэлбэртэй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт болох зөрчигдсөн эрхийг сэргээх гэсэн зорилтод нийцэхгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэрэг мөн эсэх, гэм буруутай эсэх, хохирол хор уршгийн хэмжээг тогтоох хэрхэн гаргуулах талаар, мөн зүйлийн 8 дахь хэсэгт хэрэв шүүхээс гэм буруутайд тооцсон бол эрүүгийн хариуцлага хэрхэн оногдуулах талаар эрэмбэлэн хуульчилсан байна. 2023/ШЦТ/381 дугаартай шийтгэх тогтоол нь дээрх хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн гэм буруу ял шийтгэл бус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг тэдгээрийг арилгах зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг байна. Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/381 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох эсхүл хуульд зааснаар өөрчлөлт оруулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.”“““““““““г 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Тоёота приус маркийн ““““““““““ АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгслийн зорчигч Г.”“““““““““гын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б.Мэндийн амь нас хохирсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгчийн хувьд осол болсон даруйд цагдаагийн болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн, дээрх үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд өөрийн буруутай үйлдлийн талаар огт маргаагүй бөгөөд бүхий л цаг хугацаанд хүлээн зөвшөөрсөөр ирсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг өөрийн боломжийн хэрээр төлсөн, шүүхээс гэм буруутай гэж шийдвэрлэсэн даруйд мөн л хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт шүүхээс тогтоосон төлбөрийн тодорхой хэсгийг төлж барагдуулсан ба 2023 оны 11 дүгээр сард багтаан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4,500,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгчид 5,000,000 төгрөгийг тус тус төлөхөө илэрхийлсэн бөгөөд уг хүсэл зоригийнхоо ч дагуу өнөөдрийн байдлаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан төлбөрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд буюу 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр О.Гэрэлт-Одыг иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол гаргасан ба уг тогтоол нь хүчин төгөлдөр хэвээр байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгчийн мэдүүлгийг сонсож дууссаны дараа энэ хуулийн 35.14, 35.15 дугаар зүйлд заасан журмын дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн мэдүүлгийг сонсоно” гэж заасан. Гэтэл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн мэдүүлгийг сонсож дууссаны дараа шүүх хуралдаан даргалагчаас О.Гэрэлт-Одыг иргэний нэхэмжлэгчийн хувиар түүний мэдүүлгийг сонссон бөгөөд иргэний хариуцагчийн хувиар түүний мэдүүлгийг огт сонсоогүйн сацуу шийтгэх тогтоолд ч иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоолын талаар огт тусгаагүй байгаа зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. О.Гэрэлт-Одыг шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн хувиар оролцуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байгаа ба энэ талаар ч шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдааны шатанд гаргаж тавьж байсан ч шүүх огт хүлээн аваагүй ба гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагч гэж үзэх, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч О.Гэрэлт-Од нь хариуцан арилгах ч үндэслэлтэй гэж үзэж байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хуульд заасны дагуу тэнсэх боломжтой талаар дүгнэлт гаргасныг шүүх “шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй” гэж шийдвэрлэсэн ба энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолд огт дурдаагүй, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв гэсэн атал шүүгдэгчийг шууд 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь дээрх дүгнэлттэй нийцээгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч талаас уучлал гуйж шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх буюу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл бүрдэж байна гэж үзэж байгаа ба түүний дээрх болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.”“““““““““ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирол барагдуулсан гээд байна. Энэ бол зөвхөн оршуулгын зардлыг л төлсөн асуудал юм. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүтэй холбоотой баримтаа бид гаргаж өгсөн байхад шүүх ямар баримт дутуу гээд байгаа нь ойлгомжгүй. Энэ гэмт хэрэгт дан ганц Б.”“““““““““г буруутай гээд байгааг гайхаж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.”“““““““““гийн өмгөөлөгч Л.Бор тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн хувийн байдал, ахуй амьдрал зэргийг нь харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

   

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.”“““““““““ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг өөрчилж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.”“““““““““д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.”“““““““““ нь 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг Бүс уул гэх газарт Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг явах чиглэлийн асфальтан зам дээр "Тоёота приус-20" маркийн ““““““““““ АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.", мөн дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэсэн заалтуудыг зөрчиж замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгслийн зорчигч Г.”“““““““““гын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б.Мэндийн амь насыг хохироосон гэмт хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэсэн боловч хохирогч Г.”“““““““““гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн талаар огт дүгнэлт хийлгүй зөвхөн нэг хүний амь нас хохирсон буюу Б.Мэндийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэжээ.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

5. Шүүгдэгч Б.”“““““““““гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон зэрэг хэд хэдэн шинжийг хангасан тул прокуророос тухайн зүйл ангид заасан аль хүнд хүндрүүлэх шинжийг харгалзан хэргийг хүнд гэмт хэрэгт нь багтаан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

 

6. Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Б.”“““““““““г Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох талаар тусгахдаа Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох талаар тусгаагүй нь орхигдуулсан нь буруу байна.

 

6.1. Учир нь анхан шатны шүүх шүүгдэгч Б.”“““““““““гийн нэг удаагийн үйлдлээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн хэд хэдэн хэсэг, заалтад заасан хэргүүдээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаар дүгнээгүй, түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч Г.”“““““““““гын цаашид үүсэж болох эрүүл мэндтэй холбоотой хор уршгийг нөхөн төлүүлэх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь зөрчсөн байна.

 

6.2. Энэ нь  Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх,” үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн,  “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангаж чадахгүй байна.

 

7. Иймд шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд ийн шийтгэх тогтоолыг буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй,  хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.”“““““““““д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/381 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.”“““““““““д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    М.МӨНХДАВАА

 

 

                             ШҮҮГЧИД                                    З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                   

                                                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ