Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 118/ШШ2025/0017

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

    татгалзсаныг батлах тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн Баянтэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох “Баянтэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар тогтоол, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Х.*******г Баянтэс сумын Засаг даргад нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож тус сумын Засаг даргад нэр дэвшүүлэхийг даалгах” шаардлага бүхий иргэн Х.*******гийн нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* миний бие Х.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Баянтэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй болохоо илэрхийлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэ асуудлаар дахиж нэхэмжлэл, гомдол хүсэлт гаргах эрхгүй болохыг ойлгож мэдсэн болно гэжээ.

                                                                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х.******* нь “Баянтэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар тогтоол, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Х.*******г Баянтэс сумын Засаг даргад нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож тус сумын Засаг даргад нэр дэвшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тайлбарыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Х.*******гаас Б.*******д олгосон 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.2.3-т заасан эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн болон хэсэгчлэн татгалзах эрхтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д “...төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах”..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлыг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь тус аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар тогтоол, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Х.*******г Баянтэс сумын Засаг даргад нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож тус сумын Засаг даргад нэр дэвшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.АМАРЗАЯА