| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/00345/и |
| Дугаар | 320/ШШ2025/00423 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 320/ШШ2025/00423
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ** дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, *********, *** давхарт байрлах, Т**и ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******* сумын *** дугаар багийн ** тоотод оршин суух, **** дугаар регистртэй, ********* овогт Г****г-ийн У********од холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 5,337,700 төгрөг, зээлийн хүү 1,214,268 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 224,134 төгрөг, шимтгэл 13,000 төгрөг, нийт 6,789,102 (зургаан сая долоон зуун наян есөн мянга нэг зуун хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 320/2025/00345/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т**и ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэрэглэгчийн тооцооны менежер М.Д*********г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.У**о нь Т**и ББСБ ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Т**и ББСБ ХХК-тай №ЗГ2024060823109 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж “Iphone15_128GB” маркийн гар утсыг нийт 4,838,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 284,516 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.
2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Т**и Кредит үйлчилгээний гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т**и аппликэйшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон.
Харилцагч нь 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т**и ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
ЗГ2024060823109 тоот гэрээн дээр “Iphone15_128GB” маркийн гар утас:
| 1 | Үндсэн зээлийн үлдэгдэл (2024.06.12-2026.12.20 хүртэл нийт 30 сар) 30 удаагийн төлөлт дутуу | 4,838,000 төгрөг |
| 2 | Үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох) | 1,044,668 төгрөг |
| 3 | Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (Гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20 хувиар) | 208,934 төгрөг |
| 4 | Нэхэмжлэх нийт дүн | 6,091,602 төгрөг |
Т**и кредит 2029327 тоот гэрээний төлбөр:
| 1 | Нийт ашигласан зээлийн дүн | 499,700 төгрөг |
| 2 | Үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд ноогдох) | 169,600 төгрөг |
| 3 | Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (Гэрээний 5.1.2-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20 хувиар) | 15,200 төгрөг |
| 4 | Шимтгэл | 13,000 төгрөг |
| 5 | Нэхэмжлэх нийт дүн | 697,500 төгрөг |
Нэхэмжлэх нийт дүн 6,789,102 (зургаан сая долоон зуун наян есөн мянга нэг зуун хоёр) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)
2. Хариуцагч Г.У**о шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ганхуяг овогтой У**о Т**и ББСБ-ын 6,789,102 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Т**и ББСБ-ын нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 29 дэх тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т**и ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.У**о д холбогдуулан үндсэн зээл 5,337,700 төгрөг, зээлийн хүү 1,214,268 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 224,134 төгрөг, шимтгэл 13,000 төгрөг, нийт 6,789,102 (зургаан сая долоон зуун наян есөн мянга нэг зуун хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.У**о нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Г****г овогтой У**о Т**и ББСБ-ын 6,789,102 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Т**и ББСБ-ын нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123,576 (нэг зуун хорин гурван мянга таван зуун далан зургаа) төгрөгийн тал хувь болох 61,788 (жаран нэгэн мянга долоон зуун наян найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.У**о гоос 61,788 (жаран нэгэн мянга долоон зуун наян найм) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т**и ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл 5,337,700 төгрөг, зээлийн хүү 1,214,268 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 224,134 төгрөг, шимтгэл 13,000 төгрөг, нийт 6,789,102 (зургаан сая долоон зуун наян есөн мянга нэг зуун хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.У**о төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,576 (нэг зуун хорин гурван мянга таван зуун далан зургаа) төгрөгийн тал хувь болох 61,788 (жаран нэгэн мянга долоон зуун наян найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.У**о гоос 61,788 (жаран нэгэн мянга долоон зуун наян найм) төгрөгийг гаргуулж, тус тус Т**и ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН