| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/00354/и |
| Дугаар | 320/ШШ2025/00424 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 320/ШШ2025/00424
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** дүүрэг, * дугаар хороо, ***, ** давхарт байрлах ** банк хувьцаат компани /хаалттай/-ийн,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****сумын ** дугаар баг **** тоотод оршин суух, **** дугаар регистртэй, *** овогт П***ны И***ш ид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 6000205877 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 197,768.75 төгрөг, үндсэн хүү 23,097.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 395.58 төгрөг, 6000175196 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,473,485.20 төгрөг, үндсэн хүү 192,008.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,301.74 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 1,922,057.33 (нэг сая есөн зуун хорин хоёр мянга тавин долоо) төгрөг (гучин гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 320/2025/00353/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ** банк хувьцаат компани /хаалттай/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З****м шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000205877 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 221,262.18 төгрөг, 6000175196 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,677,795.15 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 1,922,057.33 төгрөгийг хариуцагч П***н И***ш аас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-4 дэх тал)
2. Хариуцагч П.И***ш шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ****н овогтой И***ш нь ** банк-иас ирсэн нэхэмжлэлийн дагуу 1,922,057.33 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 45 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ** банк хувьцаат компани /хаалттай/ нь хариуцагч П.И***ш ид холбогдуулан 6000205877 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 197,768.75 төгрөг, үндсэн хүү 23,097.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 395.58 төгрөг, 6000175196 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,473,485.20 төгрөг, үндсэн хүү 192,008.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,301.74 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 1,922,057.33 (нэг сая есөн зуун хорин хоёр мянга тавин долоо) төгрөг (гучин гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.И***ш нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие П***н овогтой И***ш нь ** банк-иас ирсэн нэхэмжлэлийн дагуу 1,922,057.33 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,703 (дөчин таван мянга долоон зуун гурав) төгрөгийн тал хувь болох 22,851.5 (хорин хоёр мянга найман зуун тавин нэг) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.И***ш аас 22,851.5 (хорин хоёр мянга найман зуун тавин нэг) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ** банк хувьцаат компани /хаалттай/-ийн нэхэмжилсэн 6000205877 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 197,768.75 төгрөг, үндсэн хүү 23,097.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 395.58 төгрөг, 6000175196 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,473,485.20 төгрөг, үндсэн хүү 192,008.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,301.74 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 1,922,057.33 (нэг сая есөн зуун хорин хоёр мянга тавин долоо) төгрөг (гучин гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.И***ш төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,703 (дөчин таван мянга долоон зуун гурав) төгрөгийн тал хувь болох 22,851.5 (хорин хоёр мянга найман зуун тавин нэг) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.И***ш аас 22,851.5 (хорин хоёр мянга найман зуун тавин нэг) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч ** банк хувьцаат компани /хаалттай/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН