Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/90

 

 

 

 

 

 

 

 

 

 2023        11         30                                                2023/ДШМ/90

 

 

                                                           

Э.”“““““““““од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор А.Ариунтуяа,

            Шүүгдэгч Э.”“““““““““, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 411 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Ариунтуяагийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 26 тоот эсэргүүцэлд үндэслэн Э.”“““““““““од холбогдох эрүүгийн 2334000000237 дугаар хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

..................................

 

2.Шүүгдэгч Э.”“““““““““ нь 2023 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн ““““““““““тоот хашаанд байрлах монгол гэрт хамтран амьдрагч П.”“““““““““, хүү Б.”“““““““““, хадам ээж Т.”“““““““““ нарыг байхад гал тавьж хоёр ба түүнээс дээш хүнийг буюу П.”“““““““““, Б.”“““““““““, Т.”“““““““““ нарын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.8-т заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3.Төв аймгийн Прокурорын газраас Э.”“““““““““од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.8-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4.Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт ““““““““““ын ““““““““““од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.8-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Боржигон овогт ““““““““““ын ““““““““““ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн” гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Боржигон овогт ““““““““““ын ““““““““““ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.”“““““““““ын цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийн 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр хасч тооцон, түүнд оногдуулсан торгох ялыг 9.700 /есөн мянга долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.700.000 /есөн сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.”“““““““““од оногдуулсан 9.700 /есөн мянга долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.700.000 /есөн долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

Шүүгдэгч Э.”“““““““““од оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн 2334000000237 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.”“““““““““ нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.”“““““““““ нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон 20 /хорь/ хоногтойг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.”“““““““““од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хохирогч талтай уулзахыг хориглох таслан сэргийлэх хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

5.Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунтуяа 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 26 тоот эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тус аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Ариунтуяа би, яллагдагч Э.”“““““““““од холбогдох эрүүгийн 2334000000237 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 411 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.”“““““““““ыг “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч танилцаад, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эсэргүүцэл гаргаж байна. Үүнд:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч Э.”“““““““““ нь 2023 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг, ““““““““““тоот хашаанд байрлах Монгол гэрт хамтран амьдрагч П.”“““““““““, түүний хүү Б.”“““““““““, хадам ээж Т.”“““““““““ нарыг Монгол гэртээ амарч байхад нь гэрийн гадна талаас нь гал тавьж, улмаар хохирогч нарыг гэрээс гаргахгүй байх зорилгоор хаалгыг дарж хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйл баримт тогтоогдсон тул прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хохирогч П.”“““““““““, түүний хүү Б.”“““““““““, эх Т.”“““““““““ нар эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд, яллагдагч Э.”“““““““““ нь гэрийн ард хэсэгт эхэлж гал тавьсан ба гал дэгдэж чадаагүй ул мөр тогтоогдсон. Улмаар үйлдлээ үргэлжлүүлж гэрийн баруун талын хатавч хэсэгт гал тавьсан нь асаж гэрийн тал хэсэг шатсан бөгөөд хохирогч, гэрчийн мэдүүлгээр нотолсон байхад анхан шатны шүүх илт хэргийн бодит байдлаас өөр дүгнэлтийг хийсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр болсон.

Тодруулбал, Э.”“““““““““ын тавьсан гал асаж, гэр шатах үед гэрч Т.”“““““““““ эхэлж мэдээд бусдыгаа сэрээж, гэрээс гарах гэхэд Э.”“““““““““ гэрийн хаалгыг ганцаараа дарсан үйлдэл буюу гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу хохирогч, гэрч нар хаалгыг түлхэж шатаж байгаа гэрээс гарч ирснээр гэмт хэргээ төгсгөж чадаагүйгээс үзэхэд, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго нь хүнийг алах санаа зорилго тогтоогдсон байна.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолд “...Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Гэмт хэргийн шалтгаант холбооны онолын тайлбараар гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг тул ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй нөхцөлд шалтгаант холбоо байхгүй гэж үздэг..." гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заалгүй, зөвхөн онолын тайлбар хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”-ыг зөрчсөн байна.

Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч нар нь яллагдагчийн үйлдлийг таслан зогсоогоогүй бол 3 хүний амь нас хохирох бодитой үндэслэл нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэрэг нь завдсан үйлдэлд заавал шалтгаант холбоо буюу үйлдэл, хохирол хор уршгийг шаарддаггүй болно. Мөн шүүх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байхад хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна. Эрүүгийн хуульд хүний үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байхад хэрэгт нотолгооны хувьд ач холбогдолгүй, яллагдагчтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэрч нарын мэдүүлгийг үндэслэн гэмт хэргийн сэдэлт санаа зорилгыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн байна. Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 411 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох дүгнэлт гаргаж байна гэв.

 

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.”“““““““““ тайлбартаа: “Би тамхи татах гээд гал асаасан согтуу байсан болохоор  гэрийн хаалга налаад зогссон. Их согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна” гэв.

 

7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.”“““““““““ын өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан саналдаа: “... Прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Завдалт нь гэмт хэргийн субьектив шинж илүү давамгайлсан нөхцөл байдалтай. Өөрөөр хэлбэл тухайн хэрэг болсон цаг хугацаанд энэ хүний сэтгэл санаа нь ямар байсан гэдгийг нотлох баримтад тулгуурлах боломжгүй. Яагаад гэвэл завдалт нь субьектив шинжтэй асуудал. Гэмт хэргийн сэдэлт зорилгод тодорхойгүй дүгнэлт хийсэн гэж ярьж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад өдөр нь тодорхой үйл явдлууд болсон. Шүүгдэгчийн хувьд цалин урамшууллаа аваад хадам ээждээ сүү аваачиж өгсөн. Харилцааны хувьд хэвийн түвшинд байсан гэдэг нь тогтоогддог. Энэ нь прокурорын яриад байгаа гэмт хэргийн сэдэлт зорилго нь эргэлзээтэй байдалд хүргэж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо прокурорын мэтгэлцэж оролцсон тайлбарыг хангалттай дүгнэж бичсэн. Эргэлзээтэй учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн. Прокуророос шалтгаант холбооны онол ярьж байна. Гэрийг галдан шатаасан үйлдлийн улмаас гэр тодорхой хэмжээнд шатаад унтарсан. Энд хангалттай шалтгаант холбоо байна. Өөрөөр хэлбэл шатаасны улмаас эд хөрөнгө устсан. Завдалт дээр прокурор ямар үндэслэлээр шалтгаант холбоотой гэдгийг яаж гаргаад байгааг ойлгохгүй байна. Гэр шатааснаас болоод тэдгээр хүмүүс үхэх байсан гэдэг зүйл дээр шалтгаант холбоо яригдахгүй. Хүнийг алах сэдэлт санаатай байсан юм бол Э.”“““““““““ яагаад тэр дотор орж хэвтээд байгаа юм бэ? хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн учраас шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.”“““““““““од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын гаргасан эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулжээ.

            Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.

3. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзэхэд, Төв аймгийн Прокурорын газраас Э.”“““““““““ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хоёр, түүнээс олон хүнийг алахаар завдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.8-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх “...Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.”“““““““““ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр “хоёр ба түүнээс олон хүнийг буюу олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд үйл баримтын хувьд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж үзсэн. Учир нь, Шүүгдэгч Э.”“““““““““ нь хэрэг учрал болохоос өмнө буюу 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн орчим найз н.Балжиннямын төрсөн өдрийг тэмдэглэх зорилгоор “Од” гэх нэртэй караокед орж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар гэрч Ө.Бадам-Очирын мэдүүлэгт /1-р хх-ийн 95 тал/ авагдсан ба тухайн караокеноос гараад хамтран амьдрагч П.”“““““““““гийнх руу очсон талаар хохирогч П.”“““““““““, Т.”“““““““““ нар давхар мэдүүлдэг. Тухайн өдөр шүүгдэгч Э.”“““““““““, хохирогч П.”“““““““““, Т.”“““““““““ нарын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон цохион болоогүй бөгөөд шүүгдэгч Э.”“““““““““од хамтран амьдрагч хохирогч П.”“““““““““, Т.”“““““““““, насанд хүрээгүй хохирогч Б.”“““““““““ нарыг алах талаар ямар нэгэн сэдэлт, санаа зорилго үүссэн гэх шалтгаан нөхцөл бий болоогүй гэж үзэх үндэслэл байна ...” гэсэн дүгнэлт хийж Э.”“““““““““ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэж зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг 3.1-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэрэгт тогтоосон үйл баримтыг үнэн зөв бодитой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл муутай шийдвэр болжээ.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэсэн гэмт хэргийн обьектив шинжийг авч үзвэл “эд хөрөнгө устгах” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй буюу сэргээн засварлахааргүй болсныг хэлнэ. Гэмт хэргийн сүбъектив шинж санаа зорилго нь бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэсэн шууд санаатай хэлбэртэй байхаас гадна халдлагын зүйл нь бусдын эд хөрөнгө байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн тухайд: гэмт этгээд нь хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг учруулахад чиглэдэг.

            Тодруулбал, өөрийн үйлдлийн улмаас хүн нас барах хохирлыг хүссэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байхаас гадна халдлагад өртөгч нь хүний амь нас байдаг.

           Тиймээс хүний амь насыг хөнөөх зорилгодоо хүрч чадаагүй буюу хүнийг алахад шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрч чадаагүй байхад анхнаасаа өөр санаа зорилготой, гэмт үйлдэл хийж, хүссэн хохирлыг учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

            Харин гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзахаас өмнө хийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь бие даасан өөр гэмт хэргийн шинжтэй байвал тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд гэмт үйлдэлд хандсан сэтгэл зүйн харьцаа, үр дагаврыг хүссэн эсэхийг ялгах тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

            4. Гэтэл Э.”“““““““““ыг ямар сэдэлт, зорилгоор, гэм буруугийн хэлбэрээр, хэрхэн бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн, түүний ул мөр, үйлдлийг хаанаас, ямар байдалтайгаар илрүүлэн тогтоосон зэрэг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан нотолбол зохих байдлыг мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-т нэрлэн заасан баримтат мэдээлэлд тулгуурлан нотлон тогтоохгүйгээр анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

            5. Мөн анхан шатны шүүх хохирогч П.Байгалмаагийн “... Шөнө дунд унтаж байхад ээж намайг дуудаад тэнд нэг юм асаад байх шиг байна үүд рүү заасан чинь гэрийн баруун хатавчинд байх хогийн савны ард талд нь байх хөшиг шатаж байсан. Тэгээд шанагаар ус аваад 2 удаа цацсан чинь гал нь хана өөд шатаад явчихсан. Ээж хаалга түлхсэн чинь онгойхгүй, бид хоёр хамт түлхээд ч онгойлгохгүй байсан. Би 102 дугаарын утас руу 02 цаг 40 минутад дуудлага өгөөд дараа нь 101 дугаарын утас руу 02 цаг 41 минутад залгаж дуудлага өгсөн. Би гэрийн тооноор гарах гээд пилонкийг зүсээд гарах гээд авирсан чинь хүрэхгүй болохоор нь ээж, хүүхэд бид гурав хамт түлхээд завсар гарсан чинь хаалганы гаднаас Э.”“““““““““ хаалга дараад түлхэж байсан. Би "Чи наад хаалга онгойлгооч ээ бид нар үхлээ шдээ" гэтэл Э.”“““““““““ "Та нар намайг хайрлахгүй байхад, би та нарыг хайрлаж яадаг юм" гээд хаалга түлхээд байсан. Тэгээд бид гурав хаалгаа түлхсээр байгаад гарсан. Бид нар удаан байсан бол угаартаж үхэхээр байсан” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтас 61-62 тал/, хохирогч Т.”“““““““““ийн “...Тэгээд тэр өдрийн шөнө 02:00-03:00 цагийн алдад байх шөнө унтаж амарч байх үед нэг сэрээд хартал гэрийн баруун хавтаснаас гал гарч байсан. Тэгээд би охин П.Байгалмааг дуудаад сэрээгээд гал гарч байгаа хэсэгт ус цацаад унтраагүй. Иймд хаалга түлхэх үед цаанаас нь дарчихсан юм шиг онгойхгүй байсан. Гэрээр дүүрэн утаа болоод байсан тул тооноор гарах гээд чадаагүй. П.Байгалмаа, Б.”“““““““““ бид гурав нийлээд түлхэх үед хаалганы завсар гарсан. Тухайн үед хаалганы хавтаснаас хүн гараараа бариад хаалга дарсан байсан. Тэгээд хаалгаар гарах үед Э.”“““““““““ зөрөөд гэр лүү ороод дотроос өөрийгөө цоожилсон. П.Байгалмаа бид хоёр гэрийн гаднах галыг 2 савтай усаар цацаад арай дээр болгосон. Тэгээд хаалга татсан боловч дотроосоо цоожилсон байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 72-73 тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Төгс-Эрдэнийн “...Тухайн үед унтаж байсан чинь эмээ ээж бид хоёрыг дуудаж сэрээсэн. Тэгээд ээж юу болсон бэ гээд асуусан чинь "гал гарж байна" гэж хэлсэн. Ингээд гэрийн хаалганы хажуу талд гарж байсан гал руу ус хийсэн боловч улам дээшээ ассан. Тэгээд утаа униар болсон. Ээж хаалгаар гарах гэсэн онгойгоогүй, тэгээд тооноор гарах гэсэн хүрээгүй. Тэгээд буцаад хаалгыг сайн түлхсэн чинь эмээ жаахан хөлөө хавчуулсан. Тэгээд хаалгаар гарсны дараа нөгөө хүн буюу Э.”“““““““““ аав шууд гэр лүү орчихсон” гэх мэдүүлэг/ 1 дүгээр хавтас 76-77 тал/, “шүүгдэгч Э.”“““““““““ын яллагдагчаар мэдүүлсэн “Усны аж ахуйд буцаад эхнэр, хүүхэд болон хадам ээжийн гэрт очсон. Тухайн үедээ Монгол гэрийн хаалгыг тогшсон боловч надад тайлж өгөөгүй. Тэгээд гэрийн ард байх нүүрсний амбаарт байж жижиг гөлөгт хоол өгч үү, үгүй юу гээд очиж харсан. Тэгээд буцаж ирээд гэрийн үүдэнд суусан. Гэрийн үүдэнд суугаад хэсэг тамхи татсан. Ямар ч байсан хайрцаг тамхины талыг нь татсан. Тэгээд босож яваад гарахдаа хашааны хаалганы ойролцоо хогийн савны хажууд П.Байгалмаагийн надад авч өгсөн хар өнгийн гутлыг тайлаад үлдээсэн. Яагаад гэвэл тэр гутал нь миний хөлийг бариад байдаг, тэгээд ч гомдсондоо гутлаа тайлсан юм. Тэгээд хашааны хаалга хаачаад эргэж харах үед гэрийн баруун хатавч хэсэг шатаж байгаа харагдсан. Би гүйж очоод хаалгыг нь татсан. Тухайн үед урд айлын эгч цонхон дээрээсээ хараад шатаад байгаа юм биш үү гэж хэлж байсан. Би тэр эгчид хандаж харин тиймээ эгчээ та онцгой байдал дуудаарай гэж хэлсэн. Тэгээд хаалгаа татсаар байгаад онгойлгоод эхнэр П.Байгалмаа, хүү Б.”“““““““““, хадам ээж Т.”“““““““““ нарыг гаргасан” /1 хавтас 187-188 тал/, гэрч Б.Гангиймаагийн “...2023 оны 06 дугаар сарын 17-ны шөнө 02 цаг өнгөрөөгөөд гэртээ орж ирээд 03 цаг дөхүүлээд унтах гээд 2 давхрын зүүн тийш харсан цонхны хөшгийг хаах гэтэл хойд талын хашаанд байх гэрийн баруун хатавчинд гал гараад нэг залуу хаалга дээр байгаад байхаар нь би гэрт нь гал гараад хаалгаа онгойлгож чадахгүй ноцолдоод байгаа юм байна гэтэл гаднаас нь хаалгыг нь дараад байсан юм байна лээ. Би айл шатаж байна гэж орилоод хашааных нь баруун талын хаалга дээр очоод онгойлгох гэж байхад П.Байгалмаа ирж хаалга онгойлгосон. Намайг анх очиход П.Байгалмаа хүүхэд нь манай аав гал тавиад шатаачихсан юм гэж хэлсэн. П.Байгалмаа тэр залуу хоёр муудалцаад тусдаа байсан гэж хэлсэн...” гэх /1-р хх-ийн 92 тал/ мэдүүлгүүдийг хэрхэн үнэлсэн, ямар баримтыг үндэслэж шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэж буйг тодорхой тусгаагүй, түүнчлэн шүүгдэгчийн мэдүүлгийг давхар баталсан ямар нотлох баримтыг түүнд ашигтайгаар хэрхэн үнэлж дүгнэсэн талаар огт заагаагүй тул шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэлтэй гарсан гэж үзэх боломжгүй.

            6.Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

7. Төв аймгийн Прокурорын газраас Э.”“““““““““од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.8-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг ирүүлсэн байхад анхан шатны шүүх завдсан үйлдлийг журамласан эрх зүйн хэм хэмжээ болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг шүүхээс гаргасан эрх зүйн актуудад тусгалгүй орхигдуулж шийдвэрлэсэн, “Яллагдагчийн шүүхэд шилжүүлэх тухай” /хх-ийн 1-р хавтас 236-р тал/  шүүгчийн захирамжид шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулах эсэхийг заагаагүй, уг захирамж болон 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 411 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд /хх-ийн 2-р хавтас 5-р тал/ шүүх хуралдааныг нээлттэй явуулан гэсэн атлаа шийтгэх тогтоолд хэргийг хаалттайгаар хянан хэлэлцэв гэж тусгасан зэрэг алдаа, зөрчил гаргасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 411 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                         ШҮҮГЧИД                                        М.МӨНХДАВАА

 

                                                                                   

                                                                                    З.ТҮВШИНТӨГС