| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00292/И |
| Дугаар | 308/шш2025/00229 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 308/шш2025/00229
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Нэхэмжлэгч: У хот С дүүргийн *-р хороо, У гудамж, өөрийн байранд байрлах, К банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг С сум *-р баг, З у гудамж ** тоотод оршин суух, Я овогт А Б холбогдох,
26,889,982 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Б нь К банктай байгуулсан 20** оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ************** тоот "Цахим Цалингийн зээлийн гэрээ"-г байгуулж. 28,718,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай хувийн хэрэглээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 3,179,072.42 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 1,727,762.62 төгрөг, нийт 4,906,835.04 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тогтмол төлөх ёстой хэдий ч төлбөрөө зээл авснаас хойш хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Энэ нь зээлийн гэрээний 7.2-т тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч А.Б зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээл 25,538,928, Зээлийн хүү 1,341,929, нэмэгдүүлсэн хүү 9,126, Нийт 26,889,982 төгрөгийг А.Б гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч А.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие А.Б нь К банк ХК-ийн нэхэмжлэлтэй 26,889,982 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүнд маргах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк ХК нь хариуцагч А.Б холбогдуулан 26,889,982 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч К банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Б холбогдох 26,889,982 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Б нь 26,889,982 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,399.91 төгрөгийн 146,199.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б улсын тэмдэгтийн хураамжид 146,199.47 төгрөгийг, төрийн сангийн ********* данснаас 146,199.47 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч К банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА