| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/00118/И |
| Дугаар | 141/ШШ2025/00096 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 141/ШШ2025/00096
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 7-14 тооотод оршин суугч С овогт Б.Д “О.Б эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Д нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие О.Билгүүнтэй 2021 оны 02 дугаар сард танилцаж хамтран амьдарч эхэлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү Б төрүүлэн О.Б овоглосон. Хамт амьдарсан цагаасаа бага багаар ууж сүүлдээ байнга ууж архи уухаараа хэл амаар доромжилж хүнтэй хардаж гарсан хүүхдээ тэрний хүүхэд минийх биш гэж агсам тавьдаг. Хөдөө гэртээ очихоороо дагуулж аваачаад шүд хуга цохиж мөн нүд тэс цохиж байсан. ........ оршин суудаггүй нь үнэн болно гэжээ. Иймд О.Б эрэн сурвалжилж өгнө үү. Мөн амьдралын түвшин доогуур амьдралтай тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү ” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие Г.Д нь тус шүүхэд О.Б эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Д нь “О.Б эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Д нь “...Миний бие Г.Д нь тус шүүхэд О.Б эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг ирүүлж, хүсэлтдээ гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Дын шүүхэд гаргасан “О.Б эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Нэхэмжлэгч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ