| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/00385/и |
| Дугаар | 320/ШШ2025/00425 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 320/ШШ2025/00425
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **** сумын ** дугаар багийн ** дүгээр гудамжны ** тоот *** төвд байрлах, *** дугаар регистртэй, С***и ББСБ нээлттэй хувьцаат компанийн Хөвсгөл аймаг салбарын,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн **** сумын ** дугаар багийн ** дүгээр гудамжны * тоотод оршин суух, **** дугаар регистртэй, *** овогт Б***дын Б***ч ,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн **** сумын ** дугаар багийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ** дугаар регистртэй, ** овогт Л**нгийн Н***г нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үлдэгдэл 16,682,406.72 (арван зургаан сая зургаан зуун наян хоёр мянга дөрвөн зуун зургаа) төгрөг (далан хоёр) мөнгө гаргуулж, Хөвсгөл аймгийн **** сумын 5 дугаар багийн 9 дүгээр гудамжны 13 тоотод байрлах Г-1723003380 улсын дугаартай 878.5 м.кв газар, Ү-1723000932 тоот бүртгэлийн дугаартай 35 м.кв үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 320/2025/00385/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С***и ББСБ нээлттэй хувьцаат компанийн Хөвсгөл аймаг салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж********м шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б***ч , Л.Н***г нар нь С***и ББСБ ХК-тай 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/1503600023 тоот зээлийн гэрээ, БГ/1503600023 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 20 хувь, 30 сарын хугацаатай байхаар тохиролцон зээлж авсан. Зээлдэгч Б.Б***ч , Л.Н***г нар нь БГ/1503600023 тоот гэрээний барьцаанд Давгадай овогт Т***н-Ө***й РД: ******-ийн өмчлөлийн Хөвсгөл аймаг, **** сум, ** дугаар баг, ** дүгээр гудамж, 878.5 тоот хаягт байрлах Г-1723003380 тоот бүртгэлийн дугаартай газар, Ү-1723000932 тоот бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хөвсгөл аймаг, **** сум, 8-р баг тойргийн нотариатч Г.Б****лын 0199, 0948 бүртгэлийн дугаар итгэмжлэл, тус нотариатчийн тус өдрийн 0198 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр барьцаалсан.
Зээлдэгч нь ЗГ/1503600023 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 95117870 дугаарын утсаар болон зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан.
Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14,824,036.48 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,849,001.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 9,369.05 төгрөг, нийт 16,682,406.72 төгрөг болж хуримтлагдсан байна.
Иймд Б.Б***ч , Л.Н***г нартай байгуулсан ЗГ/1503600023 тоот зээлийн гэрээний дагуу нийт төлбөр 16,682,406.72 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, БГ/1503600023 тоот барьцааны гэрээний барьцаа болох ***** овогтой Т**н-Ө***й РД: ********-ийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн **** сумын ** дугаар багийн ** дүгээр гудамжны ** тоотод байрлах Г-*******улсын дугаартай 878.5 м.кв газар, Ү-************ тоот бүртгэлийн дугаартай 35 м.кв үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулж С***и ББСБ ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дахь тал)
2. Хариуцагч Б.Б***ч шүүхэд гаргасан тайлбартаа:
2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулж үлдсэн 12,682,406.72 төгрөгийн үлдсэн 7 сарын хугацаанд
2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,811,722.39 төгрөг,
2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,811,722.39 төгрөг,
2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,811,722.39 төгрөг,
2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,811,722.39 төгрөг,
2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,811,722.39 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,811,722.39 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,811,722.39 төгрөг, нийт 11 сарын хугацаатай төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ. (хавтаст хэргийн 27 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С***и ББСБ нээлттэй хувьцаат компанийн Хөвсгөл аймаг салбар нь хариуцагч Б.Б***ч , Л.Н***г нарт холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл 16,682,406.72 (арван зургаан сая зургаан зуун наян хоёр мянга дөрвөн зуун зургаа) төгрөг (далан хоёр) мөнгө гаргуулж, Хөвсгөл аймгийн **** сумын ** дугаар багийн ** дүгээр гудамжны ** тоотод байрлах Г-*** улсын дугаартай 878.5 м.кв газар, Ү-** тоот бүртгэлийн дугаартай 35 м.кв үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б***ч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...
2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулж үлдсэн 12,682,406.72 төгрөгийн үлдсэн 7 сарын хугацаанд
2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,811,722.39 төгрөг,
2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,811,722.39 төгрөг,
2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,811,722.39 төгрөг,
2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,811,722.39 төгрөг,
2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,811,722.39 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,811,722.39 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,811,722.39 төгрөг, нийт 11 сарын хугацаатай төлж барагдуулах хүсэлтэй байна ... гэх тайлбарыг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж***маас ...С***и ББСБ ХК нь Б.Б***ч ид холбогдуулан ЗГ/1503600023 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 14,824,036.48 төгрөг, хүүгийн төлбөрт 1,849,001.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,369.05 төгрөг, нийт 16,682,406.72 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Б***ч нь тухайн зээлийг дараах графикийн дагуу төлөх хүсэлт гаргасан байна. Үүнд:
2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,811,722.39 төгрөг,
2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,811,722.39 төгрөг,
2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,811,722.39 төгрөг,
2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,811,722.39 төгрөг,
2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,811,722.39 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,811,722.39 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,811,722.39 төгрөг, нийт 11 сарын хугацаатай төлж барагдуулах хүсэлтийг С***и ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие зөвшөөрч байна.
Тухайн гэрээ зөрчигдсөн тохиолдолд БГ/1503600023 барьцааны гэрээний барьцаа болох Хөвсгөл, **** сум, **-р баг, **-р гудамж, 1*** тоот хаягт байрлах 4 хүний өмчийн хувийн сууцны зориулалттай Ү-******** улсын бүртгэлийн дугаартай, 0009675 гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийг гүйцэтгэл хангуулах хүсэлтэй байна...гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311,563 (гурван зуун арван нэгэн мянга таван зуун жаран гурав) төгрөгийн тал хувь болох 155,781.5 (нэг зуун тавин таван мянга долоон зуун наян нэг) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б***ч , Л.Н***г нараас 155,781.5 (нэг зуун тавин таван мянга долоон зуун наян нэг) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С***и ББСБ нээлттэй хувьцаат компанийн Хөвсгөл аймаг салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үлдэгдэл 16,682,406.72 (арван зургаан сая зургаан зуун наян хоёр мянга дөрвөн зуун зургаа) төгрөг (далан хоёр) мөнгө гаргуулж, Хөвсгөл аймгийн **** сумын ** дугаар багийн ** дүгээр гудамжны 1***тоотод байрлах Г-**** улсын дугаартай 878.5 м.кв газар, Ү-***** тоот бүртгэлийн дугаартай 35 м.кв үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б***ч төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,563 (гурван зуун арван нэгэн мянга таван зуун жаран гурав) төгрөгийн тал хувь болох 155,781.5 (нэг зуун тавин таван мянга долоон зуун наян нэг) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б***ч , Л.Н***г нараас 155,781.5 (нэг зуун тавин таван мянга долоон зуун наян нэг) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН