Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 141/ШШ2025/00099

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нэхэмжлэгч З.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Ган-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар оршин суугч Ш овогт З.Г нь “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 3.Г нь 1972 онд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн. Би 5 дугаар анги төгсөөд хөдөө гарч мал малласан. Тэр үеэс одоог хүртэл ….. багт мал маллаж байна. Өндөр насны тэтгэвэрт орох гэтэл малын “А” дансны нэрийн зөрүүтэй байдал үүсэж байна. Манай нутгийн хүмүүс ээжийг минь Загдаа гэж дууддаг байсан. Тухайн үеийн багийн дарга ээжийн дууддаг нэр буюу Загдаагаар "А" дансанд бичсэн хариуцлагагүй байдлаас нь болсон гэж үзэж байна. Иймд намайг 1998 онд адуу 10, үхэр 36, хонь 56, ямаа 12 нийт 114, 1999 онд адуу 13, үхэр 45 хонь 65, ямаа 15 нийт 138, 2000 онд адуу 10, үхэр 28, хонь 70, ямаа 6 нийт 114, 2001 онд адуу 10, үхэр 28, хонь 70, ямаа 6 нийт 114 толгой мал тоолуулж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа 1999 оны малын А данс сум, аймгаас олдохгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагын 1999 онтой хэсгээс татгалзаж байгаа..” гэжээ.

 

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч З.Г нь З.Г нэрээр 1998 онд адуу 10, үхэр 36, хонь 56, ямаа 12 нийт 114, 2000 онд адуу 10, үхэр 28, хонь 70, ямаа 6 нийт 114, 2001 онд адуу 10, үхэр 28, хонь 70, ямаа 6 нийт 114 толгой мал тус тус тоолуулж байснаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ш овогт З.Г нь З.Г нэрээр 1998 онд адуу 10, үхэр 36, хонь 56, ямаа 12 нийт 114, 2000 онд адуу 10, үхэр 28, хонь 70, ямаа 6 нийт 114, 2001 онд адуу 10, үхэр 28, хонь 70, ямаа 6 нийт 114 толгой  мал тус тус тоолуулж байсан болох нь:

 

 - Ш овогт З Г регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа,

 

- Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/377 дугаартай: “.......... багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан З.Г 1995-2000, 2014-2016, 2020, 2021, 2022 оны мал тооллогын бүртгэл гээд 1998 онд адуу-10, үхэр-36, хонь-56, ямаа-12 нийт 114, 2000 онд адуу-10, үхэр-28, хонь-70, ямаа-6 нийт 114... /Жич: 1999, 2000 оны Цэцүүх багийн малын А данс архивд шилжигдэн ирээгүй, 2001 оноос 2000 оныг хуулан бичив/” гэсэн архивын лавлагаа,

 

- ………/ мал тооллогы “А” данс ...З Г 1998 онд адуу-10, үхэр-36, хонь-56, ямаа-12, 2001 онд З Г адуу-8, үхэр-36, хонь-100, ямаа-10...” гэсэн хуулбар /Завхан аймгийн Архивын тасаг “хуулбар үнэн” 2025.03.11/,

 

- Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын:  “....З Г, 1972 оны 04 дүгээр сарын 01-нд төрсөн, цэрэгт ирэхээс өмнө …… малчин ажилтай байсан...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбар,

 

- Архивын ерөнхий газар үндэсний төв  архивын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03-01/2576 дугаартай “...З.Г тэргүүлэгч өөрөө 1972 оны 4 сард төрсөн, 27 настай, эрэгтэй, Ж Ц эхнэр, 1975 оны 3 сард төрсөн, 24 настай, эмэгтэй, Г.Л охин, 1995 оны 7 сард төрсөн 4 настай, эмэгтэй, Г Л хүү, 1997 оны 07 сард төрсөн, 2 настай эрэгтэй, Монгол улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого …. баг З.Г, малчин...” гэсэн лавлагаа болон тооллогын баримт,

 

- З. Г Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар Завхан аймгаас 1990 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 251 дүгээр ангид алба хааж байгаад цэргийн госпиталийн эмч нарын комиссын 1991 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 201 дугаар магадалгааг үндэслэн ЗХЖШ-ын 4 дүгээр газрын 1991 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4/645 дугаар албан бичгээр өвчний учир цэргийн албанаас халагдсан...” гэсэн цэргийн алба хаасан лавлагаа,

 

….. Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/108 дугаартай “...Тус сумын .. 1998, 1999, 2000 онд З.Г нэртэй 1 хүн амьдарч байсан болно...” гэсэн тодорхойлолт

 

Гэрч Т.Б “...Намайг 1988 онд сургуулиа төгсөж ирээд ….. багийн Нарийн гэдэг газар замын техникчээр хуваарилагдан ажиллаж байхад З.Г нь ээж, эгч дүү нарынхаа хамт Самбарт гэх газар мал маллаж амьдарч байсан. Нарийн болон Самбарт гэх газар нь зэргэлдээ газар учраас бид нар нэг нэгнийхээрээ орж гардаг байсан. Тухайн үед айл саахалт амьдарч байсан учраас З.Гыг 1988 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй мал маллаж амьдарч байгаа талаар мэддэг юм. Одоо ч манайх болон З.Гынх тухайн газраа айл саахалт мал маллан амьдарч байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.А “...Манайх 3.Г зэргэлдээ голд мал маллаж байсан учраас би 3.Г насаараа мал маллаж амьдарч байгаа талаар нь мэддэг юм. Анх Завхан аймгийн …. бригадад малчнаар ээж З хамтаар нэгдлийн үхэр маллаж байгаад хувиараа мал маллах болсон. 3.Г болон манайх хоёр зэргэлдээ гол буюу 3.Г Нарийн гэдэг газар манайх Самбарт гэх газарт мал маллаж айл саахалт амьдардаг байсан. Багаасаа мал малладаг жил бүр бид нар малаа тоолуулдаг байсан. Одооч 3.Г болон манайх тухайн голдоо айл саахалт мал маллаж амьдарч байна...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд нэхэмжлэгч З.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш овогт ЗГ нь ЗГ нэрээр 1998 онд 10 адуу, 36 үхэр, 56 хонь, 12 ямаа, нийт 114 толгой мал, 2000 онд 10 адуу, 28 үхэр, 70 хонь, 6 ямаа, нийт 114 толгой мал, 2001 онд 10 адуу, 28 үхэр, 70 хонь, 6 ямаа, нийт 114 толгой мал тус тус тоолуулж  байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.ДОРЖБАЛ