Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 308/шш2025/00231

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

  Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын *-р баг, Э гудамж ***-р байшинд байрлах, Д аймгийн Х х ү газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн Д сумын *-р баг, О М о гудамж **** тоотод оршин суух, Г овогт Н холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 4,426,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээТ Б нь Д аймгийн Х, х ү газраас 20** оны 06 дугаар сарын 17-ны өдөр "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас 20** онд "Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаанд буюу 20** оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл гэрээ байгуулан авсан байна. Т.Б нь гэрээнд заасан хугацаандаа зээлээ төлж дуусгаагүй 20** оны 06 дугаар сарын 06-ны өдөр нас барсан, түүний зээлийн үлдэгдэл 4,400,000 төгрөг болох нь нас барсны гэрчилгээ, Х х ү газрын албан бичиг болон бусад баримтаар тогтоогдож байна. Иймд талийгаач Т.Б батлан даагч болох Г.Н батлан даалтын гэрээнд заасны дагуу Т.Б "Х эрхлэлтийг дэмжих сангаас зээлсэн зээлийн үлдэгдэл болох 4,400,000 төгрөг болон нотариатын хураамж төлбөр 26,500 төгрөг, нийт 4,426,500 төгрөгийг гаргуулж, Д аймгийн Х, х ү газрын "Х эрхлэлтийг дэмжих сан"-гийн ************** тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргав. гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч Г овогт Н нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэхийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 276,500 төгрөг. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д аймгийн Х х ү газар нь хариуцагч Г.Н холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,426,500 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 276,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Д аймгийн Х х ү газрын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Н холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,426,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 276,500 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Д аймгийн Х х ү газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА