| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00309/И |
| Дугаар | 308/шш2025/00234 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 308/шш2025/00234
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Нэхэмжлэгч: У хот Ч дүүргийн *-р хороо, С нэрэмжит талбай-* Ш/х-22 Г банкны төв байранд байрлах, Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг С сум *-р баг, Г гудамж ***-р байрны **тоотод оршин суух, Бовогт Б Н холбогдох,
44,985,760.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Иргэн Б.Н нь 20** оны 11 дугаар сарын 06-ны өдөр ЗГ-**********дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулан 46,080,000.00 төгрөгийн зээлийг жилийн 13.2%-н хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Гэтэл зээлдэгч Б.Н нь дээрх зээлийн гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд манай банкны зүгээс зээлдэгчид удаа дараа зээлийн төлбөрийг төлөх талаар мэдэгдсэн болов ч зээлийн төлөлтийг хийгээгүй байна. 20** оны 04 дугаар сарын 14-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нийт 94 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлдэгчээс Иргэний хуулийн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-т заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 43,004,240.28 төгрөг, хүүнд 44,975,260.84 төгрөг болон нотариатын зардалд 10,500 төгрөг нийт 44,985,760.84 төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Б.Н холбогдуулан 44,985,760.84 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н холбогдох 44,985,760.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Н нь 44,985,760.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,378.80 төгрөгийн 196,689.40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н улсын тэмдэгтийн хураамжид 196,689.40 төгрөг, төрийн сангийн ********данснаас 196,689.40 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА