Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 308/шш2025/00235

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

  Нэхэмжлэгч: У хот С дүүрэг, *-р хороо Ю гудамж-** *** цогцолборт байрлах, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн С сумын *-р баг, Д б ухаа * гудамж ** тоотод оршин суух, Б овогт Э холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 998,017 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээБ.Э нь "М ББСБ"-ийн цахим зээлийн үйлчилгээний нөхцөлд хүлээн зөвшөөрч 20** оны 01 сарын 19-ний өдөр ****************тоот Зээл, зээлийн гэрээ байгуулсан ба 20**.01.20-ны өдрөөс 20**.02.15-ны өдрийн хооронд өөрийн эзэмшиж байсан М үүрэн телефоны ***********дугаарын Монпэй дансаар дамжуулан 3 удаагийн хүсэлтээр нийт 540,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатай авсан ба гэрээнд заасан хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна. 20**.01.21-ний өдрийн байдлаар Б.Э зээлийн гэрээний үүрэг 998,017 төгрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 540,000 төгрөг, зээлийн хүү 393,055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,962 төгрөг. Б.Э нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, үлдэгдэлтэй байх тул "М ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 998,017 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч Б овогт Э нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 198,017 төгрөг. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Б.Э холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 998,017 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 198,017 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э холбогдох зээлийн гэрээний үүрэгт 998,017 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 198,017 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,502 төгрөгийн 14,251 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э улсын тэмдэгтийн хураамжид 14,251 төгрөг, төрийн сангийн *****************данснаас 14,251 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА