| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/00090/И |
| Дугаар | 141/ШШ2025/00100 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 141/ШШ2025/00100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нэхэмжлэгч Д.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Ган-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар …… оршин суугч Ц овогт Д М нь “Э.Дийг нас барсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие …… төрсөн. Одоо ….. хамт ….. амьдарч байна. Би 2002 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2 дахь хүү Э.Дийг төрүүлсэн. Хүү маань 2005 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэнэтийн ослоор нас барсан. Тухайн үед бүртгүүлж нас барсан тухай бүртгэл хийлгэж авч амжаагүй. Одоо би 4 хүүхэд төрүүлж одон авах гэтэл хүүхдийн нас барсны бүртгэл шаардлагатай байгаа тул Э.Дийг 2005 оны 07 дугаар сарын 26-ны нас барсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь Э.Дийг 2005 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
ЭД нь 2002 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн болох нь: “.... регистрийн дугаартай Б овогт ЭД, хүү, эцэг Б овогт Ц.Э, эх Ц.Д овогт Д М, 2002 оны 10 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотын 3-р амаржих газар төрснийг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг төрсний бүртгэлд 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүртгэв...” гэсэн төрсний гэрчилгээний хуулбар болон төрсний бүртгэлийн лавлагаа,
2002 оны 10 дугаар сарын 13-ны төрсөн ЭД нь 2005 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нас барсныг улсын бүртгэлд бүртгээгүй болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай “...Тус сумын багийн иргэн ЭД / -ын нас барсны бүртгэл нь мэдээллийн санд бүртгэлгүй байна...” гэсэн тодорхойлолтоор тогтоогдож байна.
2002 оны 10 дугаар сарын 13-ны төрсөн ЭД нь 2005 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан:
- Үндэсний төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03-07/2836 дугаартай “...Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 95 дугаар хуудсанд: …..настай, малчин, эхнэр Ц.Д ургийн овогт Д М, .. онд төрсөн, .. настай, хүү ЭА, …. онд төрсөн, .. настай, охин ЭЧ, …. онд төрсөн, .. настай гэж бүртгэгдсэн байна...”гэсэн лавлагаа,
- Үндэсний төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03-07/2833 дугаартай “...Тэргүүлэгч өөрөө Ц. Э.эхнэр Д М, хүү ЭА., эцэг Г.Ц.э, эх Д.н Э...” гэсэн лавлагаа,
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 6/064 дугаартай “...Д М нь / / ам бүл-5, тус багийн үндсэн иргэн, 4 хүүхэд төрүүлсэн нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт,
- 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/162 дугаартай “...ЭД УК02301338 нь халамжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авч байгаагүй нь үнэн болно...” гэсэн хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт,
- Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлтэй “...регистрийн дугаартай Б. овогт ЭД, …. төгсөн, 2850 гр, 54 см, эрэгтэй, эхийн 2 дахь жирэмслэлт, 2 дахь төрөлт, эх Ц.Д овогт Д М...” гэсэн бичилт бүхий төрснийг бүртгэх анкет ХААТР 11 маягтын хуулбар,
- Гэрч Г.С: “...Би Д.М эгч, нөхөр болох Ц.Э нартай … багийн харьяа Мөрөн гэх газарт зэргэлдээ амьдарч байсан. Тэгээд би 2000 онд Улаанбаатар хотод амьдрахаар явахад Ц.Э ахынх бас Улаанбаатар хот уу явсан байсан. Намайг Улаанбаатар хотын Шар хадны давхар гэдэг газар амьдарч байхад Ц.Э ахынх мөн Шар хадны эцэст амьдарч байсан. Тухайн үед нэг нутгийн хүмүүс бие биеэ таньдаг байсан учраас Д.М эгч над руу 2004 онд холбогдоод эгч нь нэг супермаркетад ажилд орсон чи манай хүүхдийг хараад өгөөч эгч нь хүүхэд харсан хөлсийг нь боломжоор нь өгье гэсэн. Тухайн үед би ажилгүй байсан учраас 2 сарын хугацаатай тэдний хүүхдийг харж өгөхөөр болж харахад тэр хүүхэд ой гарантай гэмээр эрэгтэй хүүхэд байсан. Тэгээд 2005 онд нөхрөөсөө Ц.Э ахын бага хүүхэд нь нас барсан гэнээ гэж сонссон. Гэхдээ яагаад өнгөрсөн талаар нь мэдээгүй...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Ж.Г: “...Би яг тухайн хүүхдийн талаар бол мэдэхгүй. Бид хоёр 2005 онд хамт нэг автобусаар нэг суудалд зэргэлдээ суугаад Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу ирж явахад надад Д.М хэлэхдээ дүү нь хүүхдээ гэнэтийн ослоор алдаад ажил явдлыг нь дуусгаад явж байна. Манай хүүхэд 3 настай хөөрхөн том болсон хүүхэд байсан гэж ярьж байсан. Тэгээд би Д.Мийг хүүхдээ алдсан талаар мэдсэн. Хүүхдийг нь яагаад нас барсан талаар нь сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Боржигон овогт ЭД нь …. нас барсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.М нь Э.Дийг ……-ны өдөр нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгддэг бөгөөд нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт ЭД нь …. нас барсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Завхан аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ