Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 141/ШШ2025/00101

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн даргаар П.Ган-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар багт оршин суугч Ц овогт О Х нь “С.С эрэн сурвалжлуулах тухай” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Х нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие О.Хулан нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр С С гэр бүл болж 7 жил хамт амьдарсан. М төрүүлсэн. …… нь удаа дараа архи ууж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан тул би тус шүүхэд гэр бүл цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл өгсөн боловч С.С нь 2023 оны 09 дүгээр сарын 23-наас хойш гэртээ огт ирэхгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй мөн багтаа оршин суухгүй байгаа гэсэн үндэслэлээр буцаагдсан. Иймд хариуцагч С.С эрэн сурвалжилж өгнө үү...” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Х нь намайг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.Х нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.С эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

О.Х, С.С нар нь гэрлэлтээ батлуулсан эхнэр, нөхөр болох нь “...нөхөр ..... 20 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлийн  дугаарт бүртгэсэн...” гэсэн гэрлэсний гэрчилгээний лавлагаагаар тогтоогдож байх тул С.С иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.   

С.С оршин суудаг хаяг нь тодорхойгүй, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй болох нь:

-...... засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/076 дугаартай: “...С.С нь // ам бүл-5, эхнэр хүүхдийн хамт  багт амьдардаг боловч С.С нь тус хаягтаа амьдардаггүй болно...” гэсэн тодорхойлолт,

...........” гэсэн албан тоотоор тогтоогдож байна. 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.С. эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.С эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  ..... регистрийн дугаартай, С.С эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар С.С эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.  

3. С.С байж болох хаяг, холбогдох мэдээллийг тухай бүр Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст мэдэгдэж байхыг нэхэмжлэгч О.Х даалгасугай.

4. Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  57  дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

5. Шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргаж, эрэн сурвалжлах бүртгэлд бүртгүүлж, оролцогчид гардуулж, Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Энхриймаад даалгасугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ДОРЖБАЛ