| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00147/И |
| Дугаар | 308/шш2025/00238 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 308/шш2025/00238
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Нэхэмжлэгч: У хот С дүүргийн *-р хороо, Е с А гудамж Х банкны төв байранд байрлах, Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг А сум Н багт оршин суух, Х овогт Ц,
Хариуцагч: Д аймаг С сум *-р баг Э **** тоотод оршин суух, Ж овогт Д холбогдох,
14,022,068.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20**оны 03 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Ц, Ж.Д нар нь Х банктай 20** оны 01 дүгээр сарын 14-ний өдөр **************дугаартай Зээлийн гэрээг байгуулан 12,500,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 14,4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 20** оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Х.Ц Х банк дахь **********дугаартай дансанд 12,500,000 төгрөгийг шилжүүлэн, ***************дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээл олгосон. Гэрээний хугацаанд хариуцагч нар нь үндсэн зээлд 2,548,251.77 төгрөг, зээлийн хүүд 946,228.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10,620.18 төгрөгийг тус тус төлсөн. Хариуцагч нар нь 20** оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй ************дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 20*** оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 925 хоног хугацаа хэтрүүлээд байна. Энэ хугацаанд Х банкны зүгээс Х.Ц, Ж.Д нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй, тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Зээлдэгч зүгээс Х.Ц, Ж.Д нарын зээлийн үлдэгдэл 20** оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 9,951,748.23 төгрөг, хүү 3,640,964.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 429,356.35 төгрөг нийт 14,022,068.78 төгрөг болоод байна. 20** оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн ***************дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тогтмол цалингийн орлогыг тус гэрээгээр барьцаалуулсан. гэжээ.
Хариуцагч Х.Ц нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Х.Ц нь Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй 14,022,068.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүнд маргах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ж.Д нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ж.Днь Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй 14,022,068.78 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүнд маргах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Х.Ц, Ж.Д нарт холбогдуулан 14,022,068.78 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Ц, Ж.Д нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Ц, Ж.Д нарт холбогдох 14,022,068.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.Ц, Ж.Д нар 14,022,068.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,060 төгрөгийн 114,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ц Ж.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 114,030 төгрөгийг, төрийн сангийн *****************данснаас 114,030 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА