Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 308/шш2025/00239

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

  Нэхэмжлэгч: Ухот С дүүрэг, *-р хороо С талбай-** С тауэр *давхарт байрлах, Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн А сумын *-р баг, **-**тоотод оршин суух, Ө овогт Б холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 6,194,054.47 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 03 дугаар сарын 11-ний өдөр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээХариуцагч Ө.Б нь 20**.05.09-ны өдөр Т** ББСБ ХХК-тай № *****************тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "IPhone 15 Plus" маркийн гар утсыг нийт 4,458,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 20**.06.18-20**.11.18 хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 226,568 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Мөн 20**.3.04-ны өдөр Т ББСБ ХХК-тай № ******************тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "Huawei Nova 12i" 128GB" маркийн гар утсыг нийт 988,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 20**.05.20-20**.04.20 хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 56,773 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 20**.07.18-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч Ө овогт Б нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэхийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 194,054.47 төгрөг. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Ө.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,194,054.47 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 194,054.47 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ө.Б холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,194,054.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ө.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 194,054.47 төгрөгийг тус тус төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,055 төгрөгийн 57,027.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Б улсын тэмдэгтийн хураамжид 57,027.5 төгрөг, төрийн сангийн ****************данснаас 57,027.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА